Титаник дээр юу байсан бэ?

Ирэх жил сvvлийн хоёр зуун жилд болсон хамгийн эмгэнэлт vйл явдлын нэг Титаник усан онгоцны сvйрсэний 100 жилийн ой болно. Тухайн vедээ хамгийн том энэ усан онгоц 1912 онд Атлантын далайд хийсэн анхны аялалаараа далайн гvн рvv олон хvний амь насыг авч одоод зогссонгvй, ачаа тээшийг живvvлсэн юм. Титаникийн тавцан дээр байсан олон зvйлсийн талаар хvмvvс кино болон бусад мэдээлллийн эх сурвалжуудаас хангалттай мэддэг мэт боловч энэ удаа хvн бvрийн мэдээд байдаггvй зарим сонирхолтой зvйлсийн тухай баримтыг толилуулж байна.
Титаник дээр юу байсан бэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (6 фото)

«Титаник» кинонд Вильям Картерын єєрийн машинаа АНУ-руу илгээж буй (тэрбээр аялалаас ємнє автомашинаа алдаж гэмтсэн тохиолдолд урьдчилан 5000 доллараар даатгасан байжээ), Роза Даунсоны авч явсан vнэтэй зургууд гардаг. Гэхдээ энэ кинонд францын импрессионистуудын зургийг харуулдаг. Жинхэнэ хувь нь усан онгоцтой хамт живсэн (Нийт єртєг нь 100.000 доллар) байна.

Титаник дээр байсан єєр бусад зvйлийн талаар Мавритани буюу Титаниктай ижил загварын усан онгоц дээр хvргэгдсэн эд зvйлсийн жагсаалтаас мэдэж болно. Энэ жагсаалт єєр усан онгоцон дээр бvртгэлтэй шуудан гэгдэж явсан тул хадгалагдан vлджээ. Уг жагсаалтад ємнєхєєс илvv олон алдагдсан зvйлс тэмдэглэгджээ. Ингээд та бvхэн 1912 оны 4 дvгээр сарын хvйтэн шєнє Титаниктай хамт живсэн дараах хэдэн зvйлийг болон эд юмстай холбоотой хvмvvсийн тухай доорх баримтыг vзэцгээнэ vv.


Туулайн арьс


www.caak.mn (6 фото)

Титаник дээр Нью-Жерсийн “The Broadway Trust Company of Camden” компанид хаягласан 3 авдар туулайн арьс байжээ. Туулайн арьсаар хvvхэд болон том хvний янз бvрийн хувцас хийдэг байж. "The Broadway Trust Company" нь банк байсан бєгєєд эдийн засгийн Их хямралын vед дампуурч хаалгаа барьжээ. Харин байшин нь vндэсний тvvхийн жагсаалтад бvртгэлтэй байдаг.

The Broadway Trust Company-г бас нэгэн золгvй явдал дайрчээ. 1920 оны 10 дугаар сарын 5-нд энэ банкны элч С.Пол хэдэн арван мянган доллар болон vнэт цаасаа авч явж байгаад ээдртээтэй нууцлаг байдлаар алга болжээ. Тvvний цогцос 10 дугаар сарын 16-нд Нью-Жерсигийн Табернаклаас холгvй газар олджээ. Тvvнийг танилууд болох Франк Жеймс, Раймонд Шак нар хулгайлж амийг нь дараа нь хєнєєжээ. Дараа нь тэднийг хvн амины хэргээр баривчилж 1921 оны 8 дугаар сарын 30-нд Нью-Жерсид цахилгаан сандал дээр суулгаж цаазлажээ.


Хар тамхи

www.caak.mn (6 фото)

Титаник дээр 4 хайрцаг хар тамхи байжээ. Vvнтэй хамт хар тамхи, vнэт арьс, барилга байгууламжаар ашиг олж хєлжсєн Жон Якоб Асторын зээнцэр Жон Якоб Астор IV аялаж явж байв. Хар тамхи, Асторын аль нь ч Нью-Йорк хvрч чадсангvй. Титаник сvйрэхээс 7 жилийн ємнє АНУ-ын Конгресс хар тамхийг хориглосон ч анагаан эмчлэх болон бусад зорилгоор хэрэглэсээр байв. Vvнээс хойш 1 жилийн дараа АНУ-ын Конгресс «Цэвэр хоол болон эмийн зvйлсийн» тухай хуулийн баримт бичиг гаргажээ. Энэ баримтанд эмийн компаниуд бэлдмэлийнхээ гадна хайрцаг дээр бvтээгдэхvvний агууламжийг сайтар бичихийг шаарджээ. Vvний vр дvнд хар тамхины олдоц огцом буурчээ.


Чао-Чао нохой

www.caak.mn (6 фото)

Титаникийн нэгдvгээр ангилалаар Нью-Йоркийн фондын брокер Гарри Андерсон Англид ажлаар очоод буцаж явжээ. Тэрбээр эхнэртэй бєгєєд Нью-Йоркд амьдардаг байв. Эхнэр нь тvvнтэй Англи явсангvй. Харин Гарри Андерсон нохойтойгоо явж байжээ. Андерсон 3 гэсэн дугаар бvхий аврах завиар ослоос амь гарчээ. Гэхдээ тvvний нохой Титаник дээр байсан 12 нохойны 8-тай нь хамт живжээ. Ослын дараа Андерсон нохойны даатгал хэмээн 50 доллар авсан байна.


Гарибалдийн гарын vсэгтэй зураг

www.caak.mn (6 фото)

Ноён Емилио Лларио Жузеппе Порталуппи амьд хvмvvсийн нэг. Тэрбээр єєрийн тєрсєн итали орноор аялаад дараа нь Милфорд, Нью Хемпшир рvv явж байв. Титаник мєсєн уул мєргєєд зогсоход тэрбээр Нью-Йоркийн усан онгоцны буудалд ирлээ хэмээн андуурчээ. Гэхдээ Емилио хэрэг бишдлээ гэдгийг даруй ойлгоод аврах хантааз ємсєєд усан онгоцны тавцан дээр гарчээ. Тэрээр аврах завь руу тайван алхаж байгаад дараа нь завь руу vсрэхдээ усанд унасан байна. Хvмvvс тvvнийг ус руу єєрєє vсэрч байна гэж бодож. Тvvнийг Титаникийг живсний дараа эргэж  ирсэн цорын ганц аврах завь аварчээ. Порталуппиг 14 дугаартай офицер Лавын завь аварчээ. Аврах завь иртэл Порталуппи хавтгай мєснєєс зууран амь тэмцэж байсан гэдэг.

Емилио АНУ-д ирээд Италийн vндэсний баатар Жузеппе Гарибальдийн тvvний євєєд єєрийн нь гарын vсэгээ зурж єгсєн зургаа алдсаны нєхєн олговор болгож 3000 доллар авчээ.


Коллежийн лекцийн тэмдэглэл

www.caak.mn (6 фото)

Титаникийн хоёрдугаар ангилалын хамгийн залуу зорчигчдын нэг Сидней Кларенс Стюарт Коллеттын талаар хvмvvс нэг их мэдэхгvй. Тэрбээр Шашны сургуулийн сонсогч байсан бєгєєд Англиас Нью-Йоркийн Байрон усан буудал руу буцаж явж байв.

Тэрбээр усан онгоц сvйрэхээс ємнє Титаник дээр 1912 оны 4 дvгээр сарын 14-ний ням гаригт хоёрдугаар ангилалын ресторанд 100 гаруй хvний ємнє болсон vдэшлэгийн vеэр Ламтан Картертай хамт мєргєлийн дуу  дуулж байжээ. Тэр хоёр «Гурвуулаа ногоон толгодын цаагуур», «Тэнгис дэх аюулд учрагсдад зориулав», «Биднийг ариун гэрэл минь хєтлєєч» зэрэг дуунуудыг тєгєлдєр хуурын аянд нэгдvгээр хоолойгоор дуулж байв.

Энэхvv арга хэмжээний дараа ламтан Картер: усан онгоц ер бусын жигд сэлж явна хэмээн хэлээд хvмvvсээс Нью-Йоркт ирэхийгээ хэрхэн тєсєєлж байна хэмээн асуусан гэдэг. Тэрбээр цааш нь хэлэхдээ: «энэ бол ням гаригийн vдэш усан онгоцон дээр мєргєлийн дуу дуулж байх vед эхний удаагийнх, гэхдээ бид энэ удааг эцсийнх бvv байгаасай хэмээн мєргєж байна» гэжээ.

Усан онгоц мєсєн уул мєргєсний дараа Коллетт ламтаны хэлсэн зvйл энэ байх хэмээн ойлгоод хоёр эмэгтэйд аврах завинд суухад нь туслажээ. Эмэгтэйчvvдийг суусны дараа тэрбээр аврах завины багийнханд энэ хоёр эмэгтэйг хариуцан авч яваа хэмээн хэлэхэд тvvнийг 9 гэсэн дугаартай завинд суулгаснаар тэр ослоос амь гарчээ.

Коллеттыг АНУ-д ирэхэд нь ах нь угтаж авахад тэрбээр юуны тvрvvн тvvнд бяцхан Библийн судраа єгчээ. Тvvнийг Англи руу явахад ах нь энэ судрыг єгч, буцаж ирээд дахин уулзахаараа єгєєрэй гэсэн байх.

Коллетт 2 жилд сурч хэрэглэж байсан хичээлийн тэмдэглэлээ алдсаны нєхєн олговор болгож 50 доллар авчээ.


Хєєрєгт цуур

www.caak.mn (6 фото)

Усан онгоцон дээр Ирландын фермер гуравдугаар ангилалаар Нью-Йорк руу явж байв. Ноён Южин Патрик Дели 29 настай. Тэрбээр Квинстауны усан буудлаас Титаникд суухдаа 7 фунт 15 шиллинг тєлжээ.

Тэрээр онгоцонд суухдаа хєєрєгт цуураа авч суужээ. Ингээд тэр цуг яваа хvндээ энэ хєгжмєєрєє «Эринийг эргэн дурсахуй» аяыг тоглож єгчээ. Хожим нь тэрбээр хєєрєгт цуураа алдлсаны нєхєн олговор болгож 50 доллар авчээ.

Хэдэн арван жилийн дараа тvvний хєгжмийг далайн ёроолоос гаргаж авсан юм. Дели Титаник сvйрэхэд хамгийн доод давхраас дээш гаран ирж аврагдсан цєєн хэдэн азтаны нэг юм. Тэрбээр хамт байсан Мэгги Дели, Берта Малвихил гэсэн хоёр эмэгтэйг 15 дугаартай аврах завинд суулган єєрєє живж буй онгоцны ёроолд vлджээ.

Дели юу болсон тухай ярихдаа: Усан онгоц живж эхлэмэгц «…офицер гар буугаа гарган хvмvvс рvv чиглvvлж, эрэгтэйчvvдээс хэн нэгэн аврах завинд суух гэж оролдвол шууд буудна. Энэ офицер хоёр хvнийг буудан алсныг би харсан. Дараа нь дахин буун дуу гарсан. Єнєєх офицер тавцан дээр хэвтэж байсан. Хvмvvс тvvнийг єєрийгєє буудчихсан хэмээн ярьж байв» -гэжээ.

Дели ус руу хvрэмтэйгээ vсрэн орсон нь тvvнийг хєлдєх аюулаас аварчээ. Дели ямар нэгэн аргаар хємєрсєн аврах завь Б-рvv очиж чадсан юм. Дараа нь тvvнийг Карпатия усан онгоц ирж аварсан бєгєєд vvнээс хойш Дели єнєєх хvрэмээ сахиус мэт хайрлан, vргэлж авч явдаг болжээ.


Видео.




4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()