Агуу хvмvvсийн ємсєж байсан гуталнууд

2011-12-25, 23:52
25,539
Хуучин гутал эзнийхээ талаар маш олон мэдээллийг єгч чаддаг гэлцдэг. Гутал сайн мэддэг, бас хvний сэтгэл зvй, биеийн хєдєлгєєний илэрхийллэг уншиж сурсан хvн бол хэн нэгний гутлыг харж байгаад л ядуу, баян эсэх, амьдралын хэв маяг, єндєр намаас нь єхсvvлээд єчнєєн зvйлийг дурьдах биз ээ. Тэгвэл "Life" сэтгvvлийн редакцийнхан хvмvvсийн гуталны зургийг дардаг гэрэл зурагчин Крейг Катлерт анхаарлаа хандуулж, тvvнд нэгэн ер бусын даалгаврыг єгсєн байна. Энэ бол єнгєрсєн зуун болон энэ зууны эхэн vеийн хамгийн алдар цуутай хvмvvсийн ємсєж эдэлж байсан гуталнуудын зургийг дарах явдал юм. Ингээд, та бvхэн Крейг Катлер болон "Life" сэтгvvлийн хамтын ажлын vр дvнг таалан соёрхоно уу.
Агуу хvмvvсийн ємсєж байсан гуталнууд


Диана гvнж (Princess Diana)-ийн хар, цагаан єнгийн сонгодог туфли. Тэрээр vvнийг 1986 онд ємсєж байжээ.




Британий алдарт дуучин, хєгжмийн зохиолч Элтон Жон (Elton John) нь энэхvv мєнгєлєг єнгийн гутлыг «Rocket Records» лейблээ гаргаж байхдаа болон олон нийтэд ижил хvйстэн гэдгээ зарлах vедээ тус тус ємсчээ.




Алдарт сагсчмин Шакил О`Нил (Shaquille O`Neal) нь Орландо Мэжик мэргэжлийн сагсан бємбєгийн клуб-т тоглодог байхдаа буюу 1992-1993 онуудад ємсдєг байсан аж.




Америкийн рок-н-роллын ноён нуруу гэгдэх Бадди Холли (Buddy Holly) нь энэхvv ботинкийг 1957-1959 онуудад буюу 1959 оны 2-р сарын 3-ны єдєр авто ослоор хорвоог орхих хvртлээ ємсєж байв.




Тvвд тvмний сэтгэлийн их багш XIV Далай Ламын ємсдєг байсан резинэн углааш.




Америкийн Кин Институтийн саналаар Холливуудын хамгийн чадварлаг эмэгтэй жvжигчнээр нэрлэгдсэн кино од Лорен Бэколл (Lauren Bacall) нь 1965-1969 онуудад уг матарны арьсан туфлийг ємсєж байжээ.




Канадын 15-дахь ерєнхий сайд Пьер Эллиот Трюдо (Pierre Elliott Trudeau) нь улс тєрийн єндєрлєгт албан тушаал хашиж байх vедээ буюу 1948-1949 онуудад энэ арьсан углаашыг ємсдєг байж.




XX зууны хамгийн агуу теннисчдийн нэг, Уиблдоны тэмцээний 5 удаагийн дараалсан аварга болж байсан Шведийн тамирчин Бьорн Борг (Bjorn Borg)-ийн 1994 онд ємсдєг байсан пvvз.




Энэтхэг гаралтай нэрт зохиолч, Букеровын шагналт уран бvтээлч, “Сатаны шvлгvvд” болон “Шєнє дундын хvvхдvvдэд” номны зохиолч Салман Рушди (Salman Rushdie)-гийн ємсдєг Puma-гийн кет.




«Girlie Show World Tour» (1993 оны 9-15 саруудад хийсэн) аялан тоглолтынхоо vеэр Маддона (Madonna) - гийн ємссєн гутал. Энэхvv аялан тоглолтын сэдэв нь: “секс-цирк” байжээ.




“MAD” сэтгvvлийн эзэн Биллу Гейнсу (Bill Gaines)-ийн 1992 онд таалал тєгсєх хvртлээ ємсдєг байсан ботинк.




Орос гvрний эзэн хаан II Николай –ын охин, гvнгийн хадагтай Ольга Николаевна Романова-гийн 9-12 насандаа буюу 1905-1908 онуудад ємсдєг байсан балетын шаахай.




Майк Тайсон (Mike Tyson) нь энэхvv боксын гутлыг Лас-Вегаст Тревор Бербик-тэй хийж, цомын эзэн болсон 1986 оны халз тулааныхаа vеэр ємсєж байжээ. Энэхvv тэмцээнд ялсныхаа дараа Майк Тайсан нь боксын спортын хvнд жингийн дэлхийн хамгийн залуу аварга болсон байна.




1944 оны алдарт “Надтай Сант-Луист уулзаарай” киноны зураг авалтын vеэр Жуди Гарланд (Judy Garland)-ын ємсєж байсан гутал.




Америкийн зохиолч, медиа-од Марио Батали (Mario Batali)-гийн 2011 онд ємссєн гутал.




АНУ-аар 2 жилийн турш аялж, Америкчуудын єдєр тутмын амьдралын дvр зургийг хальсан буулгаж, ойролцоогоор 28 мянган кадр цуглуулсан Роберт Франк (Robert Frank)-ын 1974-1975 онуудад (дурьдсан аялалын vеэр) ємсєж байсан гутал.




Жон Ленон (John Lennon)-ны 1962-1965 онуудад ємсєж байсан гутал. Тэрээр энэхvv гуталтайгаа явж байхдаа Пол Макартни-тэй «Anello & Davide» гуталны дэлгvvрт таарч байжээ.




Зохиолч Дэйв Эггерс (Dave Eggers) энэхvv гуталныхаа талаар хэлэхдээ: “Би энэ гутлыг 20 жил ємссєн. Итгэх эсэх нь таны л хэрэг. Гэхдээ би энэ гутлыг шинээр нь биш, хуучин хувцасны газраас авч байсан. Энэ бол миний хамгийн дуртай ботинк. Гэхдээ єдєр болгон ємсєнє гэхэд арай л хvнд л дээ.” - гэжээ.




Британий Хатан Хаан Виктории (Victoria)-гийн 1840 онд ємсєж байсан гутал. Энэ vе нь Британи улсыг удирдаж, єєрийн алдар нэрээ зуу зуун дамнан цуурайтуулах vйлсээ хийж байсан тvvний хамгийн оргил vе юм.




Дерек Жетер (Derek Jeter)-ийн энэ жил ємссєн гутал нь. Тэрээр бейсболын «Нью-Йорк Янкиз» багийн авъяаслаг тоглогч юм.




Жеймс Ловелл (James Lovell)-ын “сарны” гутал. Жеймс бол АНУ-ын иргэн саран дээр хєл тавьсан тvvхт vйл явдлын нэг хэсэг бєгєєд, энэхvv дэлхийн дагуулын гадаргуй дээр энэ гутлаараа гишгэж байжээ.




1980-аад оны хадаасан єсгийтэй сандаль. Vvнийг Элизабет Тейлор (Elizabeth Taylor) ємсдєг байжээ. Тэрээр єєрийн алдарт vнэт эдлэлийн цуглуулга, дуусашгvй арвин гуталны сан тєдийгvй олон нєхєр сольсон зэргээрээ алдартай нэгэн билээ.




XIII Климент, XIV Климент болон VI Пий зэргийн Ромын Поп Лам нарын ємсєж байсан (1760-1790 онуудад) ёслолын углааш.




Америкийн жvжигчин Боб Белл (Bob Bell)-ийн уран чадвараар амилдаг алдарт Бозо алиалагчийн гутал. Энэхvv гутлын Боб Белл нь 1960-1984 онуудад ємсдєг байжээ. Харин одоо “Бозо Цирк” нь АНУ-ын хамгийн алдартай хvvхдийн шоу болон WGN-ий мэдэлд очиж байгаа юм.




Элвис Пресли (Elvis Presley) 1972-1977 онуудад энэ ботинкийг ємсдєг байв. Хэдийгээр рок-н-роллын хаан маань цэнхэр гуталны талаар дуурсдаг байсан боловч єєрт нь тийм єнгєтэй нь байгаагvй аж. Тэрээр энэхvv гутлыг єєрийн амьдралын сvvлчийн таван жилд ємсчээ.




Лоуренс Аравийск (Lawrence of Arabia), 1916-1918 онуудад болсон Арабын Их Бослогот том vvрэг гvйцэтгэсэн Английн офицер. Тэрээр 1917 онд энэ гутлыг ємсєж байж.




1961 оны Парис дахь vйл ажиллагааны vеэр тэр цагийн СССР буюу ЗХУ-д эргэн очихоосоо татгалзсан шийдвэр гаргасан Зєвлєлт- Британий алдарт балетчин Рудольф Нуреев –ийн 1960-аад онд ємсєж байсан балетны чийшиг.




Америкийн комик од, тєдийгvй театр киноны жvжигчин Боб Хоуп (Bob Hope)-ын vдэшлэгний гутал. Тэрээр «Оскар»-ы шагнал гардуулах ёслолыг 18 жилийн турш хєтєлсєн юм байна.




Кэти Перри (Katy Perry)-гийн 2010 онд ємсєж байсан чихрээр чимэглэгдсэн гутал нь. Рэппер Снуп Дог-той хамтарсан “California Girls” дууны клипэн дээрээ энэ гутлыг ємссєн болохыг нь та мэдэж байгаа байх.




Дэлхийн хамгийн хурдан хvн Усэйн Болт (Usain Bolt)-ын гутал. Ямайкийн тамирчин тэрээр энэхvv гуталтайгаа 2008 оны 8-р сарын 20-ны єдєр Бээжингийн Олимпын тэмцээний vеэр 100 метр зайг 9,58 секундэд туулсан байна.




Тулааны урлагийн домогт мастер тєдийгvй их гvн ухаантан Брюс Ли (Bruce Lee)-гийн 1966-1968 онуудад ємсєж байсан гутал. Энэхvv гутлаа тэрээр «Брюс Ли-гийн сургуулилтын арга барил» хэмээх 1978 онд нийтлэгдсэн номныхоо зураг авалтанд ємсчээ. Энэхvv ном нь Брюс Ли-гийн нууцлагдмал vхлээс 5 жилийн хойно хэвлэгдсэн юм байна.




Мэрилин Монро (Marilyn Monroe)-гийн 39 размерийн улаан туфли. Энэхvv гутлаа тэрээр 1957-1959 онуудад ємсдєг байжээ. Домогт жvжигчин бvсгvй энэхvv гутлаа Монрейль дахь «Vogue» -гийн дэлгvvрээс авч байж.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()