2011 оны Дэлхийн хамгийн залуу тэрбумтангууд

Хvн гэдэг амьтны гайхалтай мєрєєдлийн хувь тавилан нь нэг насных нь амьдралын эхний хагаст нь л бий болж болох зvйл гэдгийг "Дэлхийн хамгийн залуу 20 тэрбумтан"-ы энэхvv жагсаалт танд мэдрvvлж, урам зориг, бас цагаахан шарыг тань хєдєлгєх байх. Тэд бvгд 40-єєс хол дvv насныхан. Хамгийн залуу нь Facebook сайтын vндэслэгч Марк Зукербергээс найман єдрєєр дvv, Дастин Московиц юм. Тэд 2-уул 26 настай. Ингээд бvгдээрээ идэр залуу насандаа тэрбум тэрбумын хєрєнгийг эзэмшиж, хvн бvрийн мєрєєдлийн амьдралыг бий болгож чадсан дэлхийн хамгийн залуу 20 тэрбумтангуудтай танилцацгаая. Заримыг нь та сайн танина, харин заримтай нь одоо танилцах биз ээ. Мєн зарим нь єєрийн хєдєлмєрєєр, харин зарим нь єв залгамжилж, тэрбумтан болсон байгаа. Ямартай ч тэд єнєєдєр Дэлхийн хамгийн тэрбумтангууд юм.
2011 оны Дэлхийн хамгийн залуу тэрбумтангууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

20. Yusaku Maezawa
Нас: 35, Япон, 1 тэрбум доллар
Чимэг зvvлт, болон гоёлын эд зvйлсийн онлайн худалдааны сvлжээг бий болгосон. Залуу vеийнхэнд зориулсан Zozotown-ны чимэглэлvvдээрээ алдартай. Тvvний чимэг зvvлт борлуулах вэб хуудас нь яг л хvмvvсийн орж vйлчлvvлэн, бараагаа сонгодог жинхэнэ дэлгvvртэй яг ижилхэн бvтэцтэй юм байна.



19. Oleg Bakhmatyuk (Олег Бахматюк)
Нас: 36, Украин, 1 тэрбум доллар.
Авангардко-єндєгний vйлдвэрийн vvсгэн байгуулагч тєдийгvй тэргvvн. 2010 оны 6-р сард компаний 20 хувийн хувьцааг єєрийн болгосноор тэрбумтангуудын жагсаалтад орох болсон. Одоогийн байдлаар компаний хувьцааны 35% нь олон нийтийн эзэмшилд байсаар байгаа аж. Тvvний дvv Наталья нь компаний CEO нь юм байна. Бахматюк нь ємнє нь Нафтогаз Украин- хэмээх улсын нефть, хийн компанид ажиллаж байжээ.



18. Xiang Yang
Нас: 37, Хятад, 1 тэрбум
Кокс болон тvvхий эд олборлодог Hidii Industry Internation Development компаний захирал.



17. Serra Sabanki
Нас: 37, Турк, 1 тэрбум
Sabanki Holding- компаний хувьцаа эзэмшигч тєдийгvй удирдах зєвлєлийн гишvvн. Мєн Sabanki Foundation-ий удирдах зєвлєлийн гишvvн.



16. Andrey Verevsky (Андей Веревски)
Нас: 36, Украин, 1 тэрбум доллар
2007 онд Варшавын хувьцааны худалдаан дээр Kernel Holding – ийн хєдєє аж ахуйн бизнесийн конгромератыг худалдан авсан.



15. Fang Wei
Нас: 37, Хятад, 1.3 тэрбум
Улсын мэдлийн компаниудыг сэргээн босгох зорилготой vйл ажиллагааны Бээжин дэхь хєрєнгє оруулагч.



14. Fahd Hariri
Нас: 30, Ливан, 1.5 тэрбум доллар
Ливаны ерєнхий сайд агсан Rafik Hariri – гийн отгон хvv Fahd Hariri нь эцгийнхээ барилга, харилцаа холбоо болон Saudi Oger-ийн холимог хувьцааг 2005 онд євлєн авсан байна.  



13. Ayman Hariri
Нас: 32, Ливан, 1.5 тэрбум доллар
Ливаны ерєнхий сайд агсан Rafik Hariri – гийн бас нэг хvv Fahd Hariri нь эцгийнхээ барилга, харилцаа холбоо болон Saudi Oger-ийн холимог хувьцааг 2005 онд таалал тєгсгєхєд нь євлєн авсан байна.  Rafik Hariri нь ертєнцийн мєнх бусыг vзvvлэхээсээ ємнє хєвгvvддээ єєрийн хєрєнгийг хуваарилжээ.



12. Eduardo Saverin
Нас: 29, АНУ, 1.6 тэрбум доллар.
Mark Zuckerberg-тэй хамтарч Харвардын их сургуулиас Facebook-ийн гарааг эхлvvлсэн. Компаний 30 хувийг авч байсан. Тэрээр Facebook-ийг vvсгэн байгуулалцсан боловч маш бага хувь эзэмшсэн гэсэн шалтгаанаар шvvхэд гомдол гаргаж энэхvv компаний 30 хувийг єєрийн болгох нэхэмжлэл гаргаж байсан боловч амжилтад хvрээгvй байна. Тэрээр одоо Facebook-ийн ашгийн 5 хувийг хvртдэг бєгєєд facebook сvлжээний vvсэн бий болсон тvvх дээр нэрээ бичvvлэх эрхийг авчээ. Forbes-ийн сvvлийн vеийн мэдээгээр Саверин єєрийн хувьцаагаа зарж, одоо 2%-тай vлдсэн гэж бичсэн байна. Мєн єнгєрсєн нэг сард тvvнийг Qwiki болон Silicon Valley зэрэг тєслvvдэд 8 сая-ын хєрєнгє оруулсан гэсэн мэдээ гарчээ.



11. Sean Parker
Нас: 30, АНУ, 1.6 тэрбум доллар
Silicon Valley тєслийн стратегич, тєдийгvй Facebook-ийн vvсгэн байгуулахад чухал нєлєє vзvvлсэн гол хvн тэрээр  уг сvлжээний 3%-ийн хувьцааг эзэмшдэг. 19 настайдаа хvмvvст vнэгvй дуу татах єргєн боломжийг бий болгож, дуу хєгжмийн Napster music share-ийн vйлчилгээг интернетэд нэвтрvvлсэн.



10. Albert Von Thurn un Taxis
Нас: 27, Герман, 2 тэрбум.
Forbes-ын хамгийн баян єв залгамжлагчдын жагсаалтад 8 настайдаа орж байсан бєгєєд 2001 онд 18 насныхаа тєрсєн єдрєєр албан ёсоор хєрєнгє залгамжлагч болсон.



9. Yoshikazu Tanaka
Нас: 34, Япон, 2.2 тэрбум доллар
Японы хамгийн том олон нийтийн харилцааны сvлжээ болох Gree-г vvсгэн байгуулагч. Удахгvй Californiad-д болон workshop-ийн vеэр, Facebook-тэй халз мэтгэлцээн зохиогдох магадлалтай байгаа. Тэрээр Tencent болон Хятадын хамгийн том интернетийн сvлжээний сервертэй хамтран ажилладаг.



8. Кostyantin Zhevago
Нас: 37, Украйн, 2.4 тэрбум доллар
Украины хамгийн залуу тэрбумтангуудын нэг тэрээр тємрийн хvдэрний vнийн єсєлтийг урьдчилан мэдэрч чадсанаар vсрэлттэй баяжжээ. Тvvний хєрєнгє оруулсан Ferrexpo-гийн тємрийн хvдэрний хувьцаа гэхэд єнгєрсєн жилийн туршид 2 дахин єссєн байна.



7. Dustin Moskovitz
Нас: 26, АНУ, 2.7 тэрбумын хєрєнгєтэй.
Дэлхийн хамгийн залуу тэрбумтан Дастин Московиц нь Марк Зукербергийн Харвардын дотуур байрны єрєєний найз нь тєдийгvй Facebook-ийн гурав дахь ажилтан нь юм. Тэрээр алдарт найзаасаа 8 єдрєєр л дvv ажээ.



6. Scott Dunkan
Нас: 28, АНУ, 3.1 тэрбум доллар.
2010 оны 3 сард 77 насандаа таалал тєгссєн ашигт малтмал дамжуулах шугамны магнат Dan Duncan-ы хvv Scott Duncan нь 12.4 тэрбум доллартэй дvйцэхvйц хєрєнгє євлєж vлджээ. Тvvний эцэг агсан Dan Duncan нь 1968 онд хоёр ачааны машинтайгаар хувийн бизнесээ эхлvvлж байсан бол єнєєдєр ашигт малтмал дамжуулах 49000 mile хоолойг бий болгожээ.



5. Ana Lucia de Mattos Barretto Villela
Нас: 37, Бразиль, 3.2 тэрбум доллар.
Бразилийн хамгийн эртний бєгєєд хамгийн алдартай банкны эздийн гэр бvлийн холын хамаатан.



4. John Arnold
Нас: 37, АНУ, 3.3 тэрбум
Centaurus Advisors сангийн тэргvvн. Энэхvv сангийн санхvvгийн байдал нь 2010 онд хямарч, 8% хvртлээ унасан гэлцдэг.



3. Yang Huiyan
Нас: 29, Хятад, 4.1 тэрбум доллар.
БНХАУ-ын хамгийн том vл хєдлєх хєрєнгийн газар болох Гуанжоугийн "Country Garden Holdings"-ийн гол хувьцаа эзэмшигч. Тvvний эцэг нь компаний захирал Yeung Kwok Keung юм байна. Yeung Kwok Keung нь 2007 онд Хонг-Конг-т, компаниа олон нийтийн хэвшлийн болгосны дараагаар охиндоо бvх хувьцаагаа дамжуулж буйгаа давхар зарлажээ.



2. Mark Zuckerberg
Нас: 26, АНУ, 13.5 тэрбум
Зукербергийн vvсгэн байгуулсан Facebook сvлжээ нь энэ жил Тунис, Эгипт, Йемен болон Лив дэхь эсэргvvцлийн хєдєлгєєний гол дэгдээгч хvчин зvйл нь болжээ. Тэрээр одоо дэлхийн хамгийн залуу баячуудын 2-рт бичигдэж байна. Тvvний талаар дэлгэрэнгvй ярих нь илvvц биз ээ.



1. Sergey Brin
Нас: 37, АНУ, 19.8 тэрбум доллар.
Сvvлийн жилvvдэд хувьцааных нь vнэ 18%-иар єсєєд байгаа Google компаний vvсгэн байгуулагчдын нэг. Одоо Google-ийн сvлжээ нь дэлхийн нийт онлайн хайлтын зах зээлийн гуравны хоёр хувийг эзэлжээ.



2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()