Шархадсан цэргийн тvvх

2012-01-01, 02:42
20,174
Юу юуны тvрvvнд хэлэхэд хэт эмзэг, жирэмсэн хvн vргэлжлэл дээр дарах хэрэггvй гэдгийг сануулмаар байна. Учир нь энд дайны улмаас аймшигтай гэмтэж бэртсэн хvний дvр зургийг харуулах юм. 2011 оны 6-р сарын 4-ний єдєр Афтганистаны Сангины ойролцоох нэгэн эрдэнэ шишийн талбайруу АНУ-ын тэнгисийн цэргийн хэд хэдэн байлдагч нар нэвтэрч, халдлага хийжээ. Энэ vеэр тэнгисийн цэрэг Бёрнесс Бритт хvнд гэмтэж, артерийн судсаа тасдсан байна. Тэр vед сувилагч нарын багт Аня Нидригус хэмээх нэрт сурвалжлагч хамт явж таарсан тул доорхи гэрэл зургуудыг авчээ. Тэрээр шархадсан цэргийг нисдэг тэргээр зєєж байхад нь тvvнийг гар дээрээ барьж, зургийг нь дарж байсан аж. Тэрээр шархадсан тэнгисийн цэргийн цусанд будагдсан биен дээр эрдэнэшишийн иш наалдсан байхыг олж хараад, яагаад ч юм тvvнийг нь авч биедээ хадгалсан байна.
Шархадсан цэргийн тvvх
www.caak.mn (10 фото)

Аз болж тэнгисийн цэрэг амьд vлдсэн байна. Аня Нидригус цэргийн биенээс салгаж авсан эрдэнэшишийн ишээ байнга биедээ хадгалж явсан бєгєєд хожим нь тvvнд эргvvлж єгєхєєр удаан хайсны эцэст Бёрнессийг энэ сард олж уулзсан байна. Цэрэг эр сурвалжлагчтай уулзаад, єєрийнхєє шархадсан байх vеийн зургуудыг харахыг хvсчээ. Нvд хальтрам эдгээр зургууд дээрхи vедээ тэрээр ухаан балартаж, тархи нь самууран, бvх бие нь мэдээгvй болсон байсан аж. Залуу Аня Нидригустай уулзаж, зургуудаа хараад нулимс асгаруулан уйлж, эрдэнэшишийн ишээ єєрийн шvтээн мэт байнга хадгалж явахаа амласан байна. Хvн vхлийн ирмэг дээр тулаад, буцаж амьдралд ирэхээрээ улам илvv ухаажиж, хамгийн хvнд хэцvv vед нь дэргэд байж, тусалсан хvндээ тєрvvлсэн эх шигээ талархалтай ханддаг гэдгийн нэгэн жишээ энэ биз ээ. Цэнхэр гариг дээрх оюунт хvмvvс дайн дажингvй, энх амгалан, ухаалаг оршихын нэгэн уриаг энэхvv нийтлэл аймшигтай бас гайхалтайгаар хvvрнэн байгааг танд дамжууллаа.


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()