Гэртээ амттай шорлог хийцгээе

2012-01-01, 03:29
34,191
Дотны хvмvvсээ цуглуулаад, хашаа юмуу тагтан дээрээ ил гал дээр шорлог шарж идэх урин дулаан улирал хэдийгээр євлийн найман “ес” хаврын хуйсагануур єдрvvдийн цаана байгаа боловч бид яагаад тортог тарилгvйгээр, гэртээ шорлог хийж идэж болохгvй гэж. Єєрийн гэсэн онцлогтой, цасан охин, євлийн євгєн, ногоон гацуур, цагаан цасаар билэгдлээ хийсэн жавартай євлийн шинэ жилийн баярын ширээн дээр ч гэсэн шорлог байвал зун цаг санагдаад, холимог уур амьсгал бvрэлдээд, сонирхолтой байх биш гэж vv? Ингээд гэртээ хийж болох хоёр тєрлийн шорлогийн зааврыг танд хvргэж байна. Нэгийг нь шарах шvvгээнд, нєгєєхийг нь хайруулын таваг дээр хийнэ.
Гэртээ амттай шорлог хийцгээе
www.caak.mn (17 фото)

Зааврыг илгээгч: Хайруулын таваг дээр шорлог хийхэд гахайн болон хонины махны гуяны єєхлєг хэсэг илvv тохиромжтой. Махаа эхлээд єєхнєєс нь салгаад, зурагт vзvvлсэн хэмжээтэй хэрчинэ.


www.caak.mn (17 
фото)

Хэрчсэн махаа тавагт хийгээд давс, хар перецээр амтлана. Єєр амтлагч хэрэггvй ээ.


www.caak.mn (17 
фото)

Давс, том ширхэгтэй хар перц хоёрын амтыг шингээж буй махаа шоронд хийгээд, шарах ажилдаа орцгооё.


www.caak.mn (17 
фото)

Шорлосон махаа гамбанз дээр тавьж байгаад, бvх талаас нь гурилаар бvрж єгнє.


www.caak.mn (17 
фото)

Хайруулын таваг дээрээ бага зэрэг ургамалын тос хийгээд, халаагаарай. Тосоо бага хийнэ гэдгийг мартав аа. Хайруулаа тавагаа халсных нь дараа махаа хийж, шараарай.


www.caak.mn (17 
фото)

Нэг талаасаа шарагдаад ирмэгц нь, нєгєє талруу нь эргvvлнэ.


www.caak.mn (17 
фото)

За харин одоо хайруулын таваг дээр хийдэг шорлогийн гол нууцыг нь дэлгэх гэж байна. Махаа хоёр талаас нь хайрагдсаны дараа плитканыхаа галыг шууд унтраагаад, дээрээс нь гvнзгий ёроолтой савыг хємєрч тавина. Ингэдэг нь хайруулын тавагны халууныг дээр нь хємєрсєн савныхтай харилцан vйлчлэлд оролцуулах замаар махыг зєєлєн галаар болгох зорилготой юм. Та vvнийг уураар болгодог тvргэн буцалгагч шиг vйлчилгээтэй гэж энvvрэв ээ. Учир нь хємєрсєн сав, хайруулын таваг хоёрын дунд байх мах нь уураар биш, халуунаар болох учиртай юм. Ингээд шорлогоо ийм байдалтайгаар 3-5 минут байлгаад, гаргана. Та зургийг сайн ажиглавал баруун талд нь би маш бага зай vлдээж, тагласан байгааг анзаарах болно. Ингэдэг нь илvv уурыг гадагшлууха зорилготой юм.


www.caak.mn (17 
фото)

Дараагаар нь бэлэн болсон шорлогоо гаргаж ирээд, дуртай хачраараа чимээд, амандаа хийхэд та лав амтнаас нь салахгvй байх аа.


www.caak.mn (17 
фото)

Харин одоо шорлогийг хэрхэн Шарах шvvгээнд хэрхэн бэлтгэхийг танд зааж єгье. Ийм тєрлийн шорлогинд тусгай маш зєєлєн, хамгийн сайн мах хэрэгтэй. 1,5-2 кг байхад л хангалттай. Харин би энэ удаад гахайны хамгийн зєєлєн махыг хэрэглэсэн байгаа.


www.caak.mn (17 
фото)

Махаа урьдын адил хэмжээтэй хэрчээд, амтлангуутаа шууд шоронд хийнэ.


www.caak.mn (17 
фото)


www.caak.mn (17 
фото)


www.caak.mn (17 
фото)
Шорлосон махаа дукованы царан дээр тавиад, доор нь урьдчилан бэлдсэн шатдаггvй гялгар цаас дэлгэж, єгєєд, шарах шvvгээгээ хааж, 200 градус хvртэл халаахдаа, зєвхєн дээд талаас нь шарах горимд тохируулна.


www.caak.mn (17 
фото)

Тав орчим минут нэг талаас нь шараад, эргvvлнэ. Энэ махыг бvтэн болгох гэж зvтгэх хэрэгггvй. Учир нь энэ мах нь маш зєєлєн тул амархан болж, амархан тvлэгддэг. Ингээд бэлэн болсон шорлогоо гаргаж, таваглан, хачирлаарай.


www.caak.mn (17 
фото)

Энэхvv шорлогийг зvсч vзвэл иймэрхvv ягаан туяатай байх ёстой.


www.caak.mn (17 
фото)

Шарах шvvгээнд шорлогоо болж байх зуур хайруулан таваг дээр хавирга шарж болно.

Хавиргаа эхний шорлог шиг гурилаар бvрж, амталж байгаад бага тостой хайруулын таваг дотор хайрна.


www.caak.mn (17 
фото)

Мах болон загас хоёрт хамгийн тохиромжтой хачир нь сонгино байдаг шvv дээ. Тиймээс таныг шорлогоо сонгиноор хачирхалыг зєвлєж байна.

Баярлалаа, та сайхан хооллоорой.


4
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()