Сурталчилгаа (15)
Хаах

Япончууд аварга туна загасаа хуваажээ

2012-01-09, 23:10
20,075

Саяхан Японы Цукизи загасны зах дээр оны эхний загасны дуудлага худалдаа болсон бөгөөд энэхүү үйл ажиллагааны үеэр 269 кг жинтэй аварга том цэнхэр туна загас (алтан жад загас) – ыг нэгэн худалдан авагч 736 мянган доллараар худалдан авч, ээлжит рекордыг эвджээ. Энэхүү аварга туна загасыг худалдан авсан хүн нь Токиогийн сушины сүлжээ рестораны эзэн юм. Тэрээр энэхүү мөнгөөр зодсон худалдан авалтаараа өнгөрсөн жил гамшигт өртөөд, гадуур хооллох нь цөөрсөн Японы ард иргэд болон сушинд дурлагчдыг ресторанаар үйлчлүүлэхэд эргүүлэн уриалан дуудахын сацуу сэтгэл санааг нь өргөнө гэж найдаж байгаа ажээ.

Япончууд аварга туна загасаа хуваажээ
 
1. Аомори-гийн эрэг орчмоос баригдаж, Токиогийн дуудлага худалдааны үеэр 56,490,00 иеэн буюу 736 мянган ам.доллараар зарагдсан цэнхэр туна загас нь шинэ рекордыг тогтоожээ. Энэ жилийн хамгийн анхны загасны дуудлага худалдаа нь Дэлхийн хамгийн том загасны зах болох Цукизи-д, 1 сарын 5-ны өдөр болжээ.
 

 
2. Өндөр үнэд хүрсэн туна загас нь дуудлага худалдааны үеэр аль хэдийнээ эвдэгдсэн байхдаа 269 кг жинтэй байсан аж. Өөрөөр хэлбэл анх бүүр хүнд жинтэй байсан гэсэн үг.


 
3. 269 кг жинтэй аварга туна загасыг худалдан авсан Киоси Кимур нь суши-гээр үйлчилдэг сүлжээ рестораны "Kiyomura" компаний эзэн юм байна.
 

 
4. Цэнхэр туна загасыг худалдан авахад зарцуулагдсан мөнгө нь өнгөрсөн оны 32.49 сая иен буюу 400 мянган доллараар зарагдсан 342 кг жинтэй туна-гаас хамаангүй өндөр үнээр зарагдаж, рекорд тогтоожээ.
 

 
5. Ютаки Хасегава захын төлөөлөгчийн мэдээлснээр нэг загасны нэг киллограм ясгүй мах нь 3 мянган долларт хүрч, бас нэгэн рекордыг тогтоосон байна.
 

 
6. Хэдэн арван жил үргэлжилсэн хяналт цензургүй загас агнах үйл ажиллагаа нь туна загасны зах зээлийг хямралд оруулсан байна. Үүнтэй холбогдуулж, хойд зүгийн зарим улс орнууд атлантикийн туна загасны арилжаанд бүрэн хориг тавьсан юм.
 

 
7. Харин Японы хувьд цэнхэр туна загасны дэлхийн нийт нөөцийн дөрөвний гурвыг хэрэглэдэг нь сушины үйлдвэрлэл, хэрэгцээтэй холбоотой байна. Цэнхэр туна загас нь түүхийгээр нь идэх боломжтой улаан махаараа үнэлэгддэг ажээ.
 

 
8. Жил ирэх тусам туна загасны хамгийн чухал худалдан авагч болох Япон улсад сушины үйлдвэрлэл багасах аюул нүүрлэж байна.


 
9. Цэнхэр загасны агнуурын олон улсын квот нь Азийн бусад орнууд дахь энэ загасны хэрэгцээ нэгэн зэрэг өсч байгаатай холбогдуулан, тогтмол унаж байгаа ажээ.


 
10. Японд цэнхэр туна-г “куро магуро” буюу хар туна гэж нэрлэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд нин ховордсон тул “хар бриллиант” гэж нэрлэгдэх болсон байна.
 

 
11. Энэ жилийн дуудлага худалдааны “эзэн” –ээр тодорсон аварга цэнхэр туна-г 10,000 хэсэгт хувааж, цунами-д нэрвэгдээд удаагүй байгаа Японы ард иргэдийн сэтгэл санааг өөд нь татах үүднээс тухай бүрийг нь боломжийн үнээр заржээ. Япончууд ноён Кимурын өглөгч занг талархан хүлээн авсан байна. Хэрчим “оторо” л гэхэд Токиогийн хамгийн шилдэг ресторануудад 2000 иен (22 доллар)-ээр зарагддаг байна.
 

2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()