Дэлхийн онцлох 9 орон

Байгалийн ер бусын гоо үзэсгэлэн, демографикийн өвөрмөц үзүүлэлт, жуулчдыг татах онцгой байдал зэрэг олон төрлөөр дэлхийн орнуудаас сондгойрсон хамгийн онцлог 9 орныг танд танилцуулж, мөн чухам юу нь энэ улсыг онцгой болгож байгааг тайлбарласан эхийг хавсарган хүргэж байна. Энэ 9 орон дунд эх орон минь байгаа болов уу? Мэдээж тийм. Гэхдээ ямар үзүүлэлтээрээ орсон юм бол?... Ингээд үргэлжлэлээс энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж авахыг урьж байна.

Дэлхийн онцлох 9 орон
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа



3 сая гаруй нууртай Канад улс.
Канадын нутаг дэвсгэрт Дэлхийн бүх нууруудын 60 хувь нь байрладаг. Үнэхээр дэндүү олон нууртай учраас хэд байдаг талаар нь нарийн тоо хүртэл байдаггүй ажээ. Зарим бүсүүдэд нь 100 км тутамд 30 гаруй нуур оршдог байна.



17500-гаран аралтай улс-Индонези
Индонези улсын нутаг дэвсгэрт нийт 81350 км үргэлжлэх эргийн шугамыг эзэлсэн 17500 гаран арал байдаг ажээ. Ойролцоогоор 6000 арал дээр нь хүн амьдардаг байна. Хамгийн том арууд нь Ява, Суматра, Борнео, Сулавеси, Бали, Флорес юм. Индонезийн эзэмшилд Дэлхийн нийт шүрэн арлуудын 10-15 хувь нь  харъяалагддаг байна.



Их цөлийн эх орон – Ливи
Лив бол цөлжсөн газар нутгийн хэмжээ хамгийн ихтэй орон юм байна. Энэ улсын нийт газар нутгийн 99% нь элсэн цөл ажээ. Тиймээс Ливи нь Дэлхийн хамгийн хуурай газартай улсад тооцогддог байна. Зарим газарт нь хэдэн арван жилээр бороо хур ордоггүй бөгөөд өндөрлөг, уулархаг газар нь 5-10 жилдээ нэг удаа хур буудаг ажээ.



Хүн амын нягтшил хамгийн багатай улс – Монгол
“Дэлхий дээр хүн амын нягтшил нь газар нутгийн хэмжээтэйгээ харьцуулахад хамгийн бага улс бол Монгол юм байна. 1 км2 газарт  1,7 ширхэг хүн ноогддог ажээ. Монголын 2,7 сая хүн нь 1560000 км2 талбайтай газар нутагт амьдардагийн дийлэнхи хувь нь хотод төвлөрсөн байдаг. Учир нь бэлчээрийн бүс нь нилээн цөлжсөн, хуурай хөрстэй, эрс тэрс уур амьсгалтай учир хавар, өвлийн цагт цас болон шороон шуурга дэгдэж, аж төрөхөд хүндрэлтэй тулгардаг. Эндэхийн газар нутаг нь Чингис Хааны үеийнх шигээ цөлжсөн хэлбэртэй хэвээр байгаа.”- гэсэн байна.



Ширэнгэн ой дун дахь орон- Суринам
Энэ улсын нийт нутаг дэвсгэрийн (16,3 сая га.) 91%-ийг буюу 14,8 сая га (57000 миль2) талбайг ой мод эзэлдэг байна. Суринамын өргөн уудам ой мод болон хүн амын сийрэг тархалттай байдал нь Дэлхийн хамгийн талхлагдаагүй ойтой газраар тодроход нь хүргэсэн байна. Хүн амынх нь 5-хан хувь нь тропикийн ойн бүсэд амьдардаг байна. Энэ нь уугуул иргэд болон хар арьстангуудын зургаан овог аймгийн ард иргэд юм. Тэдгээр хар арьстнууд нь Америк болон Европ дахь боолчлолын үед дүрвэн зугтаж, өөрсдийн хуучин африк маягийн зэрлэг амьдралаа үргэлжлүүлж байгаа хүмүүс ажээ.



Хамгийн хурдацтай мөхөж байгаа улс орон.
Жилээс жилд төрөлт багасч байгаа улс бол Украин юм. Шинээр төрөгсдийн тоо энэ улсад жилээс жилд 0,8%-иар тогтмол унасаар байгаа ажээ. Украин улсын нийт хүн амын тоо 2050 он гэхэд 28%-иар буурсан байна гэсэн тоо гарсан байна. (46,8 сая байгаагаас 2050 он гэхэд 33,4 сая хүн амтай болно.)



Далайн төвшнөөс доош оршдог улс.
Нидерландын газар нутгийн тал хувь нь далайн төвшнөөс доогуур оршдог. Мөн хүн амынх нь 60 гаруй хувь нь буюу 15,8 сая нь тэрхүү бүст аж төрдөг байна. Харин Нидерландын өмнөд хэсгийн багахан газар нь л далайн төвшнөөс 30 метрийн өндөрт байдаг аж.



Аминдаа хайртай хүний зүглэхийн ч хэрэггүй улс- Тувалу
Энэ бол дэлхийн хамгийн жижигхэн газар нутагтай улс орнуудын жагсаалтын 4-дүгээр бичигддэг газар юм. Тувалу улс нь Австрали болон Хавай хоёрын дунд оршдог байна. Урьчдилсан тооцоогоор, Тувалу улс нь дэлхийн дулаарлын үр дүнд далайн төвшин эрс нэмэгдэж байгаа өнөө үед усан доор живэх хамгийн анхны газар болох ажээ. Түүнчлэн Тувалу улсын эзэмшилд хүрэхэд маш хэцүү байдаг бөгөөд Фижи арлаар дамжин, маш өндөр өртгөөр тэнд очдог байна. Тувалу-д жилдээ нийт 1100 жуулчин очдог ажээ.



Тив улс- Австрали
Австрали нь бүхэл бүтэн тивийг тэр чигт нь эзэгнэн оршдог цор ганц улс юм. Дэлхийн бусад бүх тив дээр хэд хэдэн улс орон зэрэгцэн оршдог билээ. Энэ бол тив-улс, улс-тив болсон цорын ганц орон юм. Хэдий тийм ч нийт газар нутгийн хэмжээгээрээ (7686850 км2) Дэлхийн томоосоо 6-д ордог байна.


22
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()