Тим Мэнтоани-гийн “кадрын ард” хэмээх сонирхолтой цомог

Сан-Диего-гийн гэрэл зурагчин Тим Мэнтоани нь хамгийн алдартай гэрэл зургийг авсан зурагчдын төрхийг олон нийтэд хамгийн энгийн аргаар харуулахыг зорьжээ. Ингээд тэрээр ‘Behind Photographs: Archiving Photographic Legends’ хэмээх цомогтоо Дэлхийд алдаршсан өөрийн зургийг өмнөө барьсан гэрэл зурагчдын хөргийг багтаасан байна. Энэхүү ажлаа 5 жилийн турш гүйцэтгэж байгаа Тим нь хүн бүр л гэрэл зурагчин болдог болсон өнөө үед домог болон мөнхрөх шилдэгийн шилдэг бүтээлийг бий болгох нь тийм ч хялбар зүйл биш гэдгийг олонд харуулахын тулд үүнийг хийснээ хэлжээ. Домог болсон гэрэл зурагнуудыг зурагчидтай нь хамт харуулснаараа тэдэнд хүртэх ёстой хүндэтгэлийг нь хүлээлгэж байгаа хэрэг гэж Тим үзэж байгаа юм. “Эдгээр хүмүүс болон тэдний мэргэжлийн ур чадвар байгаагүй бол үнэ цэнийг нь цаг хугацаа өнгөрөх тусам улам мэдэрдэг цуутай гэрэл зурагнууд бий болохгүй байсан”- гэж тэр нэмж хэлжээ.

Тим Мэнтоани-гийн “кадрын ард” хэмээх сонирхолтой цомог

www.caak.mn (14 фото)
Жефф Виднер нь өөрийн дарсан 1989 оны "Тяньаньмэний талбай дээрхи үл таних залуу"  зурагтайгаа. (Tim Mantoani)


www.caak.mn (14 фото)
Стив МакКарри нь өөрийн авсан Пакистаны Пешаварын нэгэн охины хөргийг барьжээ. Энэхүү зураг нь 1984 онд гарсан байна. Тэрээр: “Би энэ нь охиныг 17 жилийн турш эрж хайсны эцэст, 2002 онд түүнийг ахин олсон доо. Түүнийг Шарбат Гула гэдэг юм билээ.” – гэжээ. (Tim Mantoani)


www.caak.mn (14 фото)

Нил Лифер: 1965 оны 5 сарын 25-нд Мэн мужи дахь Льюистон-д болсон тэмцээний үеэрхи Мухаммед Али болон Листон нарын тулаан.
www.caak.mn (14 фото)
Билл Эпприж нь 1968 оны 6 сарын 5-ны өдөр Роберт Кеннеди-гийн аллагын дараа буулгасан алдарт зурагтайгаа. (Tim Mantoani)

www.caak.mn (14 фото)

Эллиот Эрвитт: “Энэ зургийг би 1974 онд Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд, өөрийн гэрээс хоёрхон алхмын зайнаас авсан. Харамсалтай нь 38 жилийн дараа энэхүү зураг дээрхи хүнийг одоо хаана юу хийж байгааг олж мэдэх гэхлээр холбоо барих боломжгүй л байнадаа.”- гэжээ. (Tim Mantoani)


www.caak.mn (14 фото)
Брент Стиртон: “Энэ бол Африк дахь анхны үндэсний дархан цаазат хүрээлэн болох Вирунга-д авсан зураг. Энэ нь Конго-гийн бүгд найрамдах улсад байдаг. Намайг энэ зургийг бүлэг хүмүүс байгаль хамгаалагчдын зүрхийг үхүүлэхийн тулд дарахад нэг эрэгчин, 6 эмэгчин гориллыг зэрлэгээр хөнөөсөн байсан. Тэр үед байгаль хамгаалагчид модны нүүрсийг хүрээлэнгийн эзэмшилд хууль бусаар боловсруулах явдлыг эсэргүүцэж байсан юм. Дэлхий дээр ийм төрлийн горилл ердөө 40 орчим ширхэг л байдаг атал ийм хэрцгий аллага нь хүрээлэнгийн ажилчдыг аймшигтай цочролд оруулсан.”

www.caak.mn (14 фото)
Брайан Смит:
“Дараагийн мөчид яг юу тохиолдохыг урдчилан таахын аргагүй байдал нь гэрэл зургийн ид шидийг бий болгодог.”. (Tim Mantoani)

www.caak.mn (14 фото)
Дуглас Киркланд:
“Энэ бол Мерилинтэй өнгөрүүлсэн миний үдэш байсан”. (Tim Mantoani)


www.caak.mn (14 фото)

Гарри Бенсон:
“Beatles хамтлагийн менежер Брайан Эпштейн нь тэднийг АНУ-ын номер нэг хамтлаг болсныг хэлээд, тэднийг дагуулж, Нью-Йоркруу явна гэсний дараа тэд ингэж баярласан юм. Энэ бол 1964 он байлаа.”. (Tim Mantoani)


www.caak.mn (14 фото)
Карен Куэн:
“Энэхүү гэрэл зургийг 1993 онд National Geographic-т зориулж авсан юм. Намайг мууранд зориулсан бүхэл бүтэн түүхт зураг авахыг хүүсэн юм. Тиймээс би маш удаан бодсоны эцэст оросын цэнхэр муурыг балетчины дэргэд авахаар шийдсэн. Учир нь Жорж Баланчин нь бүжигчиддээ үргэлж муур хуруун дээрээ газарддаг талаар үлгэрлэн сургадаг байсныг би санасан юм.” (Tim Mantoani)


www.caak.mn (14 фото)
Лайл Оверко:
“Нарлаг дулаахан нэгэн өдөр Америкийн ард түмний зүрх сэтгэлийг шархлуулсан ийм аймшигтай дурсамж болон үлдэнэ гэж хэн ч төсөөлөөгүй байсан. Энэхүү гэрэл зураг бол энэхүү нүсэр сүйрлийн зөвхөн өчүүхэн хэсэг нь юм. Энэхүү явдал нь сая сая хүний мянга мянган түүхэнд сэв суулгасан явдал болсон. Тэр өдөр миний ой дурсамжинд үлдсэн чимээ шуугийн, үнэр, хүмүүсийн дуу хоолойг үгээр тайлбарлах аргагүй юм. Би тэр өдөр буюу 9 сарын 11-*ний дүр зургийг хальсанд буулгахаас өөр юу ч хийж чадаагүй. ТЭр үед тухайн газар юу болсныг хүмүүс мэдээсэй гэж хүүсэндээ, ирээдүй хойч үе маань тэр өдрийн талаар төсөөлөлтэй байгаасай, гэрч баримт үлдээсэй гэж хүссэн юм. Бас тайван байдал ганцхан хоромд хэрхэн орвонгоороо эргэж болдогийг хүмүүст сэрэмжлүүлэхийг хүссэн. Цаг хугацааны эрхэнд хүмүүсийн зүрхэнд хурсан айдас, шарх эдгэрч, энэхүү үйл явдлын түнэр харанхуй төсөөллийг цэцэн ухаан, хайр хоёр ялж, хүн төрөлхтөн хөгжил цэцэглэлтрүү тэмүүлж, харанхуйг эв найрамдал ялаасай гэж хүсч байна.” (Tim Mantoani)


www.caak.mn (14 фото)
Марк Селижер:
“Энэхүү гэрэл зураг нь Rolling Stones сэтгүүл дээр Nirvana буланг нээхэд хүргэсэн юм. Хоёр сарын дараа Курт Кобейн буудуулахад энэхүү зураг сэтгүүлийн дурсамжийн дугаарт гарсан билээ.“ (Tim Mantoani)


www.caak.mn (14 фото)
Мэри Эллен Марк:
“Миний гарт Рам Пракаш Сингха болон түүний хайртай заан Шияма-гийн зураг байна. Энэ зургийг 1990 онд авсан юм. Рам Паркаш Сингх нь “Их алтан Цирк”-ийн манежны инспектор байсан билээ. Энэхүү зургийг Энэтхэгийн Ахмедабад –д авсан юм. Энэ бол миний энэтхэгийн циркийн талаар зураг авалтын төслийн нэг хэсэг байсан. Би Энэтхэгт, бас цирк-т хайртай. Тиймээс энэтхэг даяарх 18 циркээр хийсэн фото сурвалжлага миний хувьд давтагдашгүй үйл явдал болсон юм. Харамсалтай нь Шияма энэ зурагнаас хэдхэн сарын дараа нас барсан. Ер нь бол түүнийг бэртээчихсэн юм билээ л дээ. Энэ явдал Рам Пракаш Сингхийн зүрх сэтгэлийг зүссэн, минийхийг ч гэсэн. (Tim Mantoani)


2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()