Хүний гадаад төрхний сул тал заримдаа ашигтай байдаг

Цаг үе бүхэн өөр өөрийн гэсэн гоо сайхны стандарттай байдаг. Бидний амьдарч буй үед бүсгүйчүүдийг гоо сайхны 90-60-90 гэсэн параметраар хардаг болжээ. Олон бүсгүй ямар ч байсан энэ стандартад өөрийгөө тааруулахыг эрмэлздэг болсон. Гэвч эрдэмтдийн үзэл энэ стандартын талаар арай өөр бодолтой байна. Тэд уг стандартыг эмэгтэйлэг бус хэмээн үнэлж байна. Тэгээд ч ийм үзүүлэлттэй эмэгтэй хүнийг цоо эрүүл гэх боломжгүй ажээ.

Хүний гадаад төрхний сул тал заримдаа ашигтай байдаг
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (10 фото)
Хүн бие бялдрын төдийгүй ёс суртахууны хувьд, тухайлбал, оюун санааны хувьд цэвэр гоо сайхан байх ёстой. Харин бие бялдрын дээрх стандартын «тааруу» үзүүлэлтүүд үнэн хэрэгтээ олон өвчнөөс чадан ядан хамгаалах гэсэн оролдлого аж. Түүгээр ч үл барам байгаль бидэнд суулгаж өгсөн «үржимтгий үр төлсөг» чанараас дайжих гэсэн оролдлого ч хэмээн нэрлэж болно.

Шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаагаар хүний гадаад төрхний сул гээд буй талууд эерэг нөлөөтэй байдгийг харуулжээ. Эдгээрийн заримыг нь одоо толилуулж байна.


www.caak.mn (10 фото)

1. Том өгзөг. Энэ том гээд буй өгзөг уг хүний цусанд холестерин маш бага хэмжээтэй байгааг заадаг. Диабетээр өвчлөх магадлал тун бага. «Лийр маягийн» бие галбиртай эмэгтэй хүн их иддэггүй, бас өргөн ташаа нь эсрэг хүйстнийг өөртөө татах нэг хүчин зүйл болдог. Энэ нь далд ухамсрын түвшинд үр төл сайтай, «бэлгийн амьдрал» эрүүл болохыг заадаг аж.


www.caak.mn (10 фото)

2. Хавчиг ташаа. Саутхэмптоны их сургуулийн эрдэмтэд хавчиг ташаатай төрсөн охид сүүний булчирхайн хорт хавдраар өвчлөх явдал жирийн эмэгтэйчүүдээс 3 дахин бага байдаг болохыг батлажээ. Хөхний хавдрыг үүсгэгч гол хүчин зүйл нь уурган дахь эстроген. Энэ гормон их байх тусам уг хүний бие галбирыг эмэгтэйлэг болгон харуулдаг хэдий ч бас хөхний хорт хавдраар өвчлөх магадлал өндөр гэнэ.


www.caak.mn (10 фото)

3. Том мэнгэ. Нүүр болон биен дээрээ том мэнгэтэй байх нь уг хүний бие эсийн түвшинд «залуу» байгааг харуулдаг. Мэнгэ олон байх тусам уг хүний ДНХ-ийн гол хэсгүүд урт бөгөөд энэ нь хөгшрөлтийг удаашруулдаг. Гэхдээ мэнгэний хэмжээ том бөгөөд олон байвал арьсны өмөн үүгээр өвчлөх магадлал их байдаг.


www.caak.mn (10 фото)

4. Хавчиг цээж. Эмэгтэй хүний цээж өргөн байх нь нуруунд ачаалал их өгдөг. Өвчлөмтгий байхаас гадна үргэлж хэхэрдэг, даралт шахалтнаас гэмтэх аюултай. Хавчиг цээж их мэдрэмтгий байдаг.


www.caak.mn (10 фото)

5. Том хамар. Хамар том байх тусам гадаад орчны бактери болон харшлаас хамгаалах байгалийн чадамж өндөр байна. Учир нь залгиураар дамжиж орсон микроб урт зам туулахдаа «очих газраа» хүрэхэд хэцүү болдог.


www.caak.mn (10 фото)

6. Хөлийн том шагай. Эмэгтэй хүний цээжин биеэс доош өөхний давхрага их байвал энэ нь түүнийг илүүдэл жингээс хамгаалдаг. Бэлхүүс болон гэдсээрээ таргалдаггүй. Бүсэлхийгээр бүдүүн байвал диабетээр өвчлөх эрсдэл их. Мөн зүрх судасны өвчин болон инфарктаар өвчилж болзошгүй.


www.caak.mn (10 фото)

7. Бүдүүн хуруу. Судлаачдын үзсэнээр хуруу богино байх нь хурдан гүйхэд тохиромжтой байхаар байгалиас заяасан аж. Богино хуруутай хүн ядрах нь бага. Ийм хүн сайн анчин байж болно. Аюулаас зайлж чадна.


www.caak.mn (10 фото)

8. Том чих. Чихний дэлбээ том байх нь гадны дуу авиаг тааруу дамжуулдаг. Чихний алх дөшөнд ачаалал бага очно. Ийм чих ядрах нь бага. Элэгдэл бага. Нас ахихад дүлийрэхгүй.


www.caak.mn (10 фото)

9. Богино хөл. Ийм хүмүүс гэмтэж осолдох нь бага. Яс сийрэгжих нь бага.



8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()