Аалзны шүлсээр хийсэн даашинз

Лондон дахь Альберт болон Виктория-гийн музейд хэд хоногийн өмнө нэхмэлийн урлагийн ер бусын бүтээлийг олон нийтэд танилцуулжээ. Энэхүү цэвэр байгалийн онцгой эдээр бүтсэн даашинзыг гоёлын даашинз, эсвэл нөмрөг хэлбэрээр хэрэглэх боломжтой юм байна. Даашинзыг нь Мадагаскарын дугариг тор сүлждэг аалзны шүлсээр нэхсэнээрээ онцлог ажээ. Ингээд гар урлалын нөр их хөдөлмөр, ухаан шингэсэн цор ганц алтан өнгийн даашинзтай танилцацгаая.

Аалзны шүлсээр хийсэн даашинз
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

www.caak.mn (11 фото)
1. Виктория ба Альбертын музейд тавигдсан алтлаг даашинз


www.caak.mn (11 фото)

2. Утас гаргаж авахын тулд аалзнуудыг гараараа түүж, дараа нь мэргэжилтнүүд 20 минутын турш аалз тус бүрээс торгон утас буюу шүлсийг нь хурааж авсан байна. Үйл ажиллагааны дараа аалзнуудыг тавьж явуулжээ.


www.caak.mn (11 фото)

3. Аалзнаас авсан бүх утаснуудыг нэхмэлийн машинд оруулж, даавуу болгон гаргасан байна. Энэхүү даашинзыг бүтээхийн тулд сая гаран ширхэг аалзыг хэрэглэжээ.


www.caak.mn (11 фото)

4. Даашинзны алтлаг шаргал өнгө нь байгалиасаа ийм бөгөөд дээрхи оёдлыг нь урлагийн бүтээл гэж нэрлэхэд буруудахын аргагүй гоёмсог ажээ. Энэхүү бүтээлийг бий болгохын тулд мэргэжилтнүүд 4 жилийг зарцуулсан байна.


www.caak.mn (11 фото)

5. 1709 онд Францын иргэн Франсуа – Ксавье Бон де Сент-Илера нь аалзны шүлсийг даавуу болгон боловсруулах механизмыг анх танилцуулжээ.


www.caak.mn (11 фото)

6. Энэхүү ер бусын даашинз буюу нөмрөг нь 1 сарын 25-наас 2012 оны 6-р сарын 5-ныг хүртэл олон нийтийн хүртээл болгон тус музейд байлгах аж.


www.caak.mn (11 фото)

7. Ийм бүтээл дэлхий дээр 2 л байдаг ажээ.


www.caak.mn (11 фото)

8. Эхнийх нь 2009 онд Нью-Йоркийн музейд тавигдаж, музей болон үзэсгэлэнгийн үзмэрүүдийн бүх рекордыг эвдэж байжээ.


www.caak.mn (11 фото)


www.caak.mn (11 фото)


www.caak.mn (11 фото)

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()