2012 онд Гиннесийн номонд бичигдсэн дээд амжилтууд

Та бүхэндээ хүргэж буй энэ нийтлэлд дэлхийн хамгийн том, хурдан, урт, зарим нь галзуу солиотой гэмээр Гиннесийн амжилтууд багтсан байгаа. Эдгээр амжилтуудыг 2012 онд гэдэг нь сүүлийн жилүүдэд амжилт нь тогтоогдож, энэ жил буюу 2012 онд Гиннесийн номонд бичигдсэн учиртай. Энэ мэдээллийг оруулж байхдаа яагаад Манай нэгэн зэрэг 6000 гаран бөх барилдсан амжилт ороогүйг гайхаж байлаа. Мэдээж энэ мэдээлэл бол төлөөлөл болгон оруулсан 47 тохиолдол юм. Гэхдээ манай бөхчүүдийн бүтээсэн амжилт дэлхийд тийм ч сонин санагдахгүй байгаа юм болов уу. За ямартай өнгөрсөн жилүүдэд дэлхий өнцөг булан бүрт амжилт нь бүртгэгдсэн Гиннесийн шинэ амжилтуудыг сонирхоцгооё.

2012 онд Гиннесийн номонд бичигдсэн дээд амжилтууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (49 фото)
1. Бүжиглүүлээд дуулуулдаг тоглоомын амжилт. Айовад амьдардаг Элизабет Болингер «Just Dance», «Dance Central» зэрэг тоглоомуудаар 100 дуу дуулуулж дээд амжилт тогтоожээ. Тэрбээр үүгээрээ 2012 оны Гиннесийн тоглоомчдын дээд амжилтанд бүртгэгджээ. (Ryan Schude / Guinness World Records)


www.caak.mn (49 
фото)

2. Хамгийн жижигхэн нохой
Нью-Жерсигийн Абескон хотын Йоркширын терьер гаралтай Люси гэдэг нохой дэлхийн хамгийн жижигхэн нохойгоор шалгарчээ. Түүний өндөр 14-хөн сантиметр.


www.caak.mn (49 
фото)

3. Байшиндаа зул сарын баяраар хамгийн их гэрэлтүүлэг хийсэн айл. Австралийн Форрест Экт хотод амьдардаг Дэвид, Жейнен Ричардс нар байшин болон ойр орчмын газраа 331,038 баярын гэрэлтүүлэг ашиглажээ. Дэвид хэдэн төгрөг зарснаа хэлэхийг хүсээгүй аж. Гэхдээ энэ байшингийн гэрэлтүүлэгийг үзсэн зочдын өглөгийг буяны санд шилжүүлжээ.


www.caak.mn (49 
фото)

4. Хамгийн жижигхэн эмэгтэй
18 настай Жйоти Амга үнэхээр намхан. 2011 оны 12 дугаар сарын 16-ны байдлаар түүний өндөр 62,7 см байв. Зурган дээр Шинжээч Роб Моллой (баруунаас), эмч К.Сужатха (зүүнээс) нар Жйотигийн өндрийг хэмжиж байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Үзээгүй бол ЭНД дарна уу.


www.caak.mn (49 
фото)

5. Лепреконуудын (ирландын домогт гардаг ногоон хувцастай настай жижигхэн хүмүүс) хувцасыг өмссөн хамгийн олон хүнийг цуглуулсан нь. Дублин хотод Лепреконуудын хувцасыг өмссөн 262 хүн Гранд Канал театрт Гиннесийн дээд амижлтын номонд орохоор цугларчээ.


www.caak.mn (49 
фото)

6. Нэг дотоожинд хамгийн олон хүн багтаасан. 2011 оны 11 дүгээр сарын 17-нд Английн Лондон хотын Кэнери Уорфд 57 хүн энэ амжилтыг тогтоожээ.


www.caak.mn (49 
фото)

7. Үнсэлтийн хамгийн урт цуваа. 2011 оны 11 дүгээр сарын 11-нд Бээжингийн 351 оршин суугч энэ амжилтыг тогтоов.


www.caak.mn (49 
фото)

8. Хүчилтөрөгчийн маскгүй хүний туулсан хамгийн урт зам. Германы Гамбургийн оршин суугч Денни Дюстерхофт ийм байдлаар 119 метр 91 сантиметр замыг туулжээ.


www.caak.mn (49 
фото)

9. Нүдээ боогоод 2 минутад 4 сумыг Германы Гамбургийн оршин суугч Жо Александер барьж чаджээ.


www.caak.mn (49 
фото)

10. Германы Гамбургийн оршин суугч Ахмед Тафзи толгойгоороо хамгийн олон шар айрагны лонх онгойлгожээ. Түүний амжилт 1 минутанд 24 лонх.


www.caak.mn (49 
фото)

11. Германы Гамбургийн оршин суугч Жо Александер дахин нэг амжилт тогтоожээ. Тэрбээр энэ удаа хоёр гараараа 1 минутад эрдэнэ шишийн хөөсөнцөрийн 26 үр барьж авчээ.


www.caak.mn (49 
фото)

12. Йогийн хамгийн настай дасгалжуулагч, Флоридад амьдардаг 91 настай Бернис Мэри Бейтс одоо Йогийн хамгийн настай дасгалжуулагч юм.


www.caak.mn (49 
фото)

13. Нийтийг хамарсан цагирагны хамгийн том сургуулилт. Флоридын Нью Порт Ричийн Лонглиф бага сургуулийн 221 сурагч энэ амжилтыг тогтооход оролцжээ.


www.caak.mn (49 
фото)

14. Нийтийг хамарсан хамгийн том Soul Train бүжиг
Калифорнийн Берклийн их сургуулийн 221 оюутан хамгийн өргөн хэмжээний Soul Train бүжгийг зохион байгуулжээ.


www.caak.mn (49 
фото)

15. Хамгийн урт шоколад
Мирко Делла Веччиа энэ амжилтыг 3 дахь удаагаа ахиулан хийж байгаа нэгэн. Тэрбээр хамгийн том шоколадан баримал, хамгийн өндөр мөхөөлдөс хийж байв. Шоколадан барималын өндөр 15 метр. Жин нь 6,8 кг.


www.caak.mn (49 
фото)

16. Хамгийн том нийтийн цай дайллага. Эссекст 334 хүн нэгэн зэрэг цайгаар дайлуулжээ.


www.caak.mn (49 
фото)

17. Хамгийн том нийтийг хамарсан зумба-фитнес. Нидерландад болсон энэ арга хэмжээнд 1439 хүн оролцжээ.


www.caak.mn (49 
фото)

18. Олон амжилт тогтоосон эмэгтэй. Иллинойсын 22 настай Брижит Жорданы өндөр ердөө 67 сантиметр. Түүний 20 настай дүү Брэд бас намхан. Тэд хамтдаа Гиннесийн дээд амжилтын номд оржээ. Энэ эмэгтэйн талаар ЭНД дарж дэлгэрэнгүй үзээрэй.


www.caak.mn (49 
фото)

19. Хамгийн том нохой.
Иллинойс дахь данийн үүлдрийн дог Нова нохойны өндөр 89,2см. Жин нь 72,5 кг.


www.caak.mn (49 
фото)

20. Хамар дээрээ шилэн стакантай ус тавиад хамгийн олон шатаар уруудсан нохой. 2008 оны 1 дүгээр сарын 5-нд энэ амжилт бүртгэгджээ. Австралийн Свит Пи нэртэй хонь ч нохой Германы Верден хотод 10 шат урууджээ.


www.caak.mn (49 
фото)

21. Чемоданд хамгийн бага хугацаанд багтан орсон амжилт. Нью-Йоркийн оршин суугч Лесли Типтон 5,43 секундэд чемоданд багтан оржээ. Энэ амжилтыг 2009 оны 9 дүгээр сарын 14-нд бүртгэжээ.


www.caak.mn (49 
фото)

22. Толгойдоо хамгийн олон зүү тавиулсан хүн. 2009 оны 4 дүгээр сарын 11-нд Вэй Шэньчу 2009 зүү тавиулжээ. Энэ амжилтыг Миланд бүртгэжээ.


www.caak.mn (49 
фото)

23. Театрт хамгийн олон жил ажилласан хүн.
2009 оны 9 дүгээр сарын 20-ны байдлаар Ханну Марон Израилийн театрын тайзан дээр 83 дахь жилдээ ажиллаж байгаа аж.


www.caak.mn (49 
фото)

24. Жастин Биберийн «Baby» клипийг 2011 оны 2 дугаар сарын 16-ны байдлаар 463,829,304 хүн интернэтээр үзжээ.


www.caak.mn (49 
фото)

25. Хамгийн том пицца
Лос-Анджелесын Big Mama’s and Papa’s Pizzeriaпиццаны цех нэг тал нь 123 сантиметрдөрвөлжин пицца хийжээ. Үнэ нь 199.99$. Энэ пиццаг гэрээр 24 цагийн өмнө захиж болох аж.


www.caak.mn (49 
фото)

26. Теннисний цохиураар хамгийн олон орж гарсан хүн. Австралийн Скай Броберг гэдэг эмэгтэй энэ амжилтыг Ром хотод 2010 оны 2 дугаар сарын 25-нд тогтоожээ. Теннисний цохиураар 7 удаа орж гарчээ. Скай Броберг өөрийн биеээрээ шилэн хоргонд багтан орох үзүүлбэр бэлдэж байна.


www.caak.mn (49 
фото)

27. Жүжигчин Хью Лори дэлхийн 66 оронд 81 сая үзэгч үздэг «Доктор Хаус» цувралд оролцон тоглох бүрдээ 400,000$ олдог аж. Энэ бодвол нэг ангид нь юм шиг байна.


www.caak.mn (49 
фото)

28. Хамгийн том унгадаг подушк
2008 оны 6 дугаар сарын 14-нд Стив Межер 3 метр диаметртэй хамгийн том унгадаг подушк бүтээжээ. 


www.caak.mn (49 
фото)

29. Хамгийн удаан онлайн-дамжуулсан сурвалжлага. Хан хүү Уильям, Кейт Миддлтон нарын хурим Гиннесийн дээд амжилтын номд оржээ. Энэ хуримын ёслолын ажиллагааг онлайнаар дамжуулахад 72 сая хүн үзжээ.


www.caak.mn (49 
фото)

30. 1 цагийн дотор хамгийн олон цэцгийн вааран сав бүтээсэн хүн. Ваарчин Марк Байлс 2009 оны 6 дугаар сарын 28-нд яармаг худалдаан дээр 1 цагийн дотор 150 вааран сав бүтээжээ. Түүний дараа удаах байранд Мэри Чейпелхау 118-ыг бүтээж шалгарчээ.


www.caak.mn (49 
фото)

31. Хамгийн хүнд жинтэй эрэгтэй бодибюлдингч. Энэ хүн бол Даниэль Секкарец бөгөөд түүний жин 134,99 кг ажээ.


www.caak.mn (49 
фото)

32. Гуурсан амьсгалагчтайгаар намгийн триатлонд хамгийн удаан тоглосон хүмүүс. Английн эгч дүүс Дэниел, Натали Бент нар энэхүү амжилтыг тогтоожээ. Натали 2 цаг 45 минут 40 секунд, харин Дэниель 2 цаг 21 минут 5 секундын амжилт тогтоожээ.


www.caak.mn (49 
фото)

33. Хамгийн ур чихтэй нохой. Харбор нэртэй кунхаунд үүлдрийн хар нохойг байгаль гомдохооргүй бүтээжээ. Түүний зүүн чих 31.7 см, баруун чих 34 см урт.


www.caak.mn (49 
фото)

34. Хамгийн том хийл хөгжим
Германы нэгэн мастер 4.2 м урт, 1.23 м өргөн хийл бүтээжээ. Чавхдасны нь урт 5.1 м. Энэ хийлийг 3 хүн ажиллуулна. 2 хүн чавхдасыг, нэг хүн утсыг нь дарна.


www.caak.mn (49 
фото)

35. Хамгийн урт хумстай эмэгтэй.
2011 оны 2 дугаар сарын 21-нд Лас Вегас хотод Крис Уолтон гартаа хамгийн урт хумстай гэсэн дээд амжилт тогтоожээ. Баруун гарынх нь 2.88 м, зүүнийх нь 3.09 м байв.


www.caak.mn (49 
фото)

36. Дээсэн дээгүүр харайсан хамгийн олон ноход. Японы Uchida Geinousha’s «Super Wan Wan Circus» цирк 13 нохойг нэгэн зэрэг дээсэн дээгүүр харайлгажээ.


www.caak.mn (49 
фото)

37. Оцон шувууны хамгийн олон чихмэлийн цуглуулгатай хүн. Германы Брижит Берендс 11,062 ширхэг оцон шувууны чихмэл цуглуулж амжжээ. Энэ амжилтыг 2011 оны 3 дугаар сарын 14-нд тогтоожээ. Бриджит бага ангид сурч байхдаа анхны оцон шувууны чихмэлээ олж авчээ.


www.caak.mn (49 
фото)

38. Хамгийн хурдан адисладаг сүм
Иллинойсын Шелбивиллийн "The Best Man" гэдэг дугуйтай сүм адислах бүх юмаар тоноглогдсон. Хуврагын индэр, тавцан, стерео-систем, орган хөгжим гэх мэт. Энэ сүм 99 км/цаг хурдлаж чадна.


www.caak.mn (49 
фото)

39. Хамгийн олон пирсингтэй эр. Германы Дортмундын Рольф Буххольц нүүрэндээ 453 ширхэг пирсинг хийлгэжээ. Тэрбээр уруулдаа 94, хөмсөгөндөө 25, хамартаа 8, нууц эрхтэн хавьдаа 278–ыг тус тус хийлгэжээ.


www.caak.mn (49 
фото)

40. Ганцаараа дэлхийг тойрсон хамгийн залуу хүн. АНУ-ын Флоридагийн Мемориаль их сургуулийн 23 настай өнгөт арьстай оюутан Баррингтон Ирвинг Коламби нь үйлдвэрээс дэмжлэг болгон өгсөн эд ангиудыг угсарч Columbia 400 онгоц бүтээж дэлхийг ганцаараа тойрсон дээд амжилт тогтоожээ.


www.caak.mn (49 
фото)

41. Хамгийн том шоколад
2011 оны 9 дүгээр сарын 11-нд Чикаго хотын World’s Finest Chocolate хүнсний үйлдвэр 5574 кг жинтэй шоколад бүтээжээ. Өндөр нь7 м.


www.caak.mn (49 
фото)

42. Хамгийн урт сүүлтэй муур. 5 настай мейн-кун Стюи муурны биеийн урт 2010 оны 8 дугаар сарын 28-ны байдлаар 1,23 м урт байв. Сүүл нь 41,5 см.


www.caak.mn (49 
фото)

43. Хамгийн том афро бухал халимаг.
Шинэ Орлеаны Эвин Дугас хамгийн том афро бухал халимагийн дээд амжилт тогтоожээ. Түүний үс 18.3 см зузаан, 19.5 см өргөн. Тойрог нь 1.31 м.


www.caak.mn (49 
фото)

44. Хамгийн урт хэлтэй эмэгтэй. Калифорнийн оршин суугч эмэгтэй Шанель Тэппер хамгийн урт хэлтэй. Хэлний нь урт 9.6 см. Харин английн СтивенТейлор 9.8 см-ээр дээд амжилт тогтоожээ.


www.caak.mn (49 
фото)

45. Үнээний хамгийн их чихмэлийн цуглуулгатай хүн. АНУ-ын Денис Тубанги 2429 ширхэг цуглуулгатай. Денис 1990 оноос эхлэн цуглуулгаа эхлэжээ.


www.caak.mn (49 
фото)

46. Хамгийн урт сахал. Энэтхэги эр Рам Синг Чауханугийн сахал 4.2 м урт.


www.caak.mn (49 
фото)

47. Амьтны хүрээлэнгийн хамгийн том матар. Австралийн тэнгисийн гаралтай
Кассиус Клэй нэртэй матарын урт 5.47 м, жин нь 907 кг.


www.caak.mn (49 
фото)

Guinness World Records хэзээ хэрхэн үүссэн бэ?
1951 оны 5 дугаар сарын 4-нд английн Вексфорд гүнлэгийн шар айрагны Guinness үйлдвэрийн эзэн Нью Бивер нь Норт Слоб руу ан хийхээр явжээ. Бивер тэнд очоод европын хамгийн хурдан нисдэг шувуу юу вэ? гэсэн мэтгэлцээнд оролцжээ. Тэгээд Бивер ер нь ямар нэг маргаантай зүйлийг нотлосон ямар ч ном байхгүйг ойлгожээ. Ингээд хүмүүст хэрэгтэй байж болох юм гэсэн санаанаас үүдэн 1955 оны 8 дугаар сарын 27-нд 197 хуудас бүхий «Гиннесийн амжилтууд»-ын анхны хувь хэвлэгдэн гарчээ. Мөн оны зул сарын баяраар энэ ном англид хамгийн эрэлттэй байв. Одоо энэ ном 400 сая хэвлэгджээ. (Guinness World Records)


2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()