Иллэгийн мастер Сью Кент

49 настай Сью Кент нь төрөлхийн гаргүй нэгэн юм. Харин өнөөдөр тэрээр Британий Параолимпийн баг тамирчдын албан ёсны иллэгийн мастер болжээ. Тэрээрээ хоёр хөлөөрөө гайхалтай иллэг хийдэг бөгөөд зарим массажистуудын гараараа ч мэдрүүлж чаддаггүй мэдрэмж, тавиралыг үйлчлүүлэгчдээ дамжуулдаг байна. Сью-гийн ээж нь жирэмсэн байх үедээ ханиадны эсрэг “талидомид” хэмээх бэлдмэлийг хэрэглэдэг байсан учраас тэрээр дутуу хөгжсөн гартай төржээ. Гэсэн ч өнөөдөр Сью аз жаргалтай нэгэн бөгөөд Параолимпын тамирчдын дунд орж, нэгэн хэсэг нь болох гэсэн мөрөөдлөө биелүүлж чадсан байна.

Иллэгийн мастер Сью Кент
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

www.caak.mn

Тэрээр балетаар хичээллэдэг байсан болохоор хөлнийхөө хуруунд маш чадалтай учраас массаж маш сайн хийдэг байна. Тэрээр иллэг эхлэхээсээ өмнө үйлчлүүлэгчээсээ хөлөөрөө хийнэ гэдгээ хэлж, зөвшөөрлийг нь авсныхаа дараа массаж хийдэг ажээ. Сью-гийн хоёр хөлний ул нь мэдээж хүний гарны алганаас том талбайтай болохоор улам сайн иллэгийг хийхэд нь тусалдаг байна.


www.caak.mn
Сью Кент маш идэвхитэй хувиараар амьдардаг бөгөөд усанд сэлж, балетар хичээллэх дуртай. Түүний хэлснээр, батетын хүчээр нь өнөөдөр тэрээр сайн массажист болсон байна. Түүнчлэн Сью нь гэрийнхээ бүх ажлыг өөрөө хийдэг ажээ.


www.caak.mn
Өөрийгөө ямар ч үед гологүй, энэ хорвоод ямар нэгэн зорилго, үүрэгтэй ирсэн үнэ цэнэтэй хүн гэдгээ ухаарч, зорилгынхоо төлөө уйгагүй хөдөлмөрлөсний эцэст өөрийн амьдралыг өөгүй авч явахаас гадна өрөөлд хэрэг болж амьдрах шиг сайхан зүйл гэж хаана байх билээ. Сью Кент бол эрхтэн бүрэн, эрүүл энх хирнээ сэтгэлээрээ өөрийгөө өвчлүүлж, эрэмдэг зэрэмдэгээс ч долоон дор бодолтой явдаг хүмүүсээс хэдэн мянга дахин илүү амьдарч чадаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэг ажээ. Баавгайн анд явсан хүн туулайны мөрийг хараад зогсдоггүй гэдэг байх аа? Тиймээс зорилгодоо хүрэхэд тань юу ч саад болох ёсгүй. Хоёр гаргүй байдал нь Сью-д саад болоогүй шиг...


0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()