Хоригдлуудын заль мэх

2012-02-05, 06:19
22,907

Шоронгийн хоригдлууд зэвсэг юмуу гар утсаа хаа нэгтээ нууж үлдэхийг байж болох бүх аргаар оролддог ажээ. Энэ мэдээллийн дагуу Флорида-гийн шоронгийн ажилчид Нил Лансинг хэмээх хоригдлын шулуун гэдсийг шалгаад, маш сонирхолтой зүйлсийг олсон байна. Үүнд: 17 ширхэг оксидоны таблетк, 1 хайрцаг тамхи, 6 ширхэг шүдэнз, резинээр боосон 1 ширхэг зүүтэй шприц, 1 ширхэг асаагуур, уруул өнгөлөгчний нэг сав, 1 бэлгэвч, 1 ширхэг жортой цаас зэрэг олджээ. Ингээд хоригдлууд хаана хаанаа юу юу нуухыг оролддог талаар мэдээллийг дэлгэрэнгүй дээрээс олж аваарай. Танд сонирхолтой санагдах нь дамжиггүй.

Хоригдлуудын заль мэх


www.caak.mn (10 фото)

 1. Мексикийн шоронд хоригдож байсан өөрийн нөхөр Хуан Рамирес Тихерин-ийг шорон руу авч орсон чемодандаа нуун, оргуулах оролдлогыг хийсэн 19 настай эмэгтэйг Мексикийн цагдаа нар баривчилжээ.


www.caak.mn (10 фото)

2. Техасын шоронгийн 230 кг жинтэй хоригдол эр хамгаалагчдийн дэргэдүүр 9 миллиметрийн гар бууг харвин дотроо нууж орохыг оролджээ.


www.caak.mn (10 фото)

3. Мексикийн шоронгийн нэгэн бүлэглэлийн залуус шоронд гар утас ашигладаг байсан нь илэрчээ. Тэдний нэгнийх нь ээж нь шоронгийн хамгаалагчдад хүүгийнх дуу тасалдаад, сүлжээ их муу бариад байгаа талаар гомдоллосны дараа тэд камер тус бүрийг нэгжсэн боловч ямар нэгэн сэжигтэй зүйл илрүүлээгүй тул хоригдлуудыг рентген шинжилгээнд хамруулахад,  бүлэглэлийн залуус бүгд гар утсаа төгсгөлийн сүвэндээ хадгалдаг байсан нь илэрсэн байна. Тиймээ гар утасны сүлжээ тасалддаг байсныг гайхах хэрэггүй байжээ.


www.caak.mn (10 фото)

4. Нью-Жерси-гийн хорих ангийн гурван хоригдол нь хайртай бүсгүйчүүдтэйгээ хамтран, хар тамхины наймааг шорон дотор эрхлэхийг оролдож байгаад баригджээ. Тэд Субозон гэдэг нэртэй мансууруулах бодисыг усанд уусгаж байгаад, хүүхдийн буддаг номон дээр буулган, тарааж байсан аж.


www.caak.mn (10 фото)

5. Колумбын шоронгийн нэгэн хоригдол нь хамсаатангуудтайгаа хамтран тусгай сургуулилттай тагтаагаар дамжуулан шоронруу хар тамхи болон гар утас нэвтрүүлэх наймаа эрхэлдэг байжээ. Тэдний төлөвлөгөө нь хоригдлуудын илүү ихэд шунасан явдлаас болж л бүтэлгүйтсэн байна. Учир нь хоригдлууд хөөрхий шувуунд хэт их ачаа тээлгэснээр, өнөөх нь замдаа бэртэж, шоронгийн хашаан дотор байхдаа харуулын нүдэнд өртжээ.


www.caak.mn (10 фото)

6. Майами-гийн Холбооны Шоронгийн чинээлэг хар тамхины наймаачид өөрийн камертаа тайчигч бүсгүйчүүдийг захиалах боломжтой байдаг гэнэ. Тэд тайчигч бүсгүйчүүдийг захиалж, үзүүлбэрээ тольдохоос гадна тэднээр хүссэн зүйлээ зөөлгөж, туслахаа болгон ашигладаг байна.


www.caak.mn (10 фото)

7. Лос Анжелесийн шерифийн орлогч, 27 настай Генри Марин гэгч нь героин-оор “хачирласан” буррито авч орох гэж байгаад баригджээ.

www.caak.mn (10 фото)

8. Хойд Каролинагийн иргэн Майкл Леон Уорд гэгч нь шулуун гэдсэндээ гар буу нууж байгаад баригджээ. Харгалзагч нарын мэдээлснээр түүнийг эмчийн нарийн шинжилгээ, үзлэгт оруулсны дараа л бууг нь илрүүлсэн байна.


www.caak.mn (10 фото)

9. Колорадогийн шоронд хоригддог эцэг, хүү хоёр героин наймаалах нэгэн санаа сэджээ. Тэдний төлөвлөгөө нь эргэлтийн цагаар хоригдлуудад үнсэлцэж байх үедээ героин дамжуулдаг туслах бүсгүйчүүд байсан аж. Гэвч шоронгийн харгалзагч нарт сэжиг төрүүлэхээргүй цэвэрхэн амьдралтай боловч ийм ажил хийхээр эмэгтэй олдоогүй тул эцэг нь өөрөө тэр эмэгтэйн дүрд тоглохоор болжээ. Харин цагдаа нар түүнийг хүүтэйгээ утсаар ярьж байхыг урьдчилан сонссон байсан учраас эцэг нь хүүгээ уруул дээр нь үнсэлгүй өнгөрсөн байна.


5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()