Чанар муутай хөхний суулгацыг солих мэс заслын явц

Хөх томруулах мэс засал бол нилээн ажиллагаатай, бас хүнд ажиллагаанд тооцогддог. Бүх төрлин хүнд мэс заслуудын адилаар хиймэл хөх суулгах ажиллагаа нь маш том эрсдэл болон төрөл бүрийн болзошгүй аюултай үр дүнг дагуулж байдаг. Тэр битгий хэл хөхний хамгийн чанартай суулгац хүртэл маш олон хүндрэлийг дагуулж байдгийн жишээ нь үйлчлүүлэгчийн цээжний хэсэг мэдрэлгүй болох, арьсны язралт, суулгац задрах, хагарах зэрэг юм. За ингээд нэгэн бүсгүйн хөхний имплантыг солих мэс заслын үеэрхи дүр зургийг дэс дарааллын дагуу хүргэж байна.

Чанар муутай хөхний суулгацыг солих мэс заслын явц
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


Имплант суулгах нь хөхний хорт хавдраар өвчлөх магадлалыг ихэсгэдэг гэсэн эхний мэдэгдэл 1980 онд гарч байсан. 1999 онд имплант үйлдвэрлэдэг хамгийн том компаниудын нэг болох Америкийн “Dow Corning” компани нь үйлчлүүлэгчдийнх нь дундаас хорт хавдар туссан хүмүүс 170 мянгад хүрсэн тул татан буугджээ.

Францын Poly Impдlant Prothese (PIP) компани нь 1991 оноос хойш төрөл бүрийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд зах зээлд хэдэн зуун мянган хөхний имплант нийлүүлжээ. PIP-гийн хөхний суулгац нь хамгийн өндөр чанартайд тооцогддог байсан цаг саяхан. PIP фирм нь хөхний имплантандаа маш сайн нягтралтай силиконон гель болон физикийн уусмал ашигладаг гэдэг байжээ. Тэдний хэрэглэдэг гель нь маш сайн нягтралтай тул имплантын гадна талын уут нь цоорсон байлаа ч гэсэн гадагш асгардаггүй. Түүнчлэн энэхүү сайн чанарын хөхний имплантны гель нь анхны хэвээ маш сайн хадгалдаг учраас гадны маш хүнд даралтыг ч тэсвэрлэж, хэвээ хадгалсаар байдаг төдийгүй хөхнөөс ялгаагүй зөөлөн чанараа үргэлж хадгалж байдаг гэж сурталчилдаг байв. PIP-ийн имплантын гаднах бүрхүүл нь авхар хамгаалалттай өгөөд тэр нь хагаралт, тэсрэлт болон гелинд гаднаас өгөх даралтыг багасгадаг.

Гэхдээ 2009 онд францын мэс засалчид PIP-ийн имплантууд үйлчлүүлэгчийн цээжин дотор байхдаа хагарах тохиолдол олширсон талаар гомдол гаргах болсон бөгөөд энэ мэдэгдлийн дагуу судалгаа явуулахад 2010 онд мэс заслын эмч нар PIP-ийн гэх хуурамч силиконон имплантуудыг ашиглаж байсан нь илэрхий болжээ. Энэ нь PIP-ийн суулгацны үнэтэй харьцуулахад 10%-тай нь тэнцэх хэмжээний үнэтэй хуурамч имплант байсан нь тодорхой болсон байна. Дараагаар нь нэгэн эмэгтэй PIP-гийн хөхний суулгацыг суулгаад, дараа нь хөхний лимфорт-той болж, амиа алдсан гэх мэдээлэл цацагдсан байна. Харин 2011 оны 12 сарын 23-ны өдөр Францын засгийн газраас хиймэл хөх хийлгэсэн 30,000 франц эмэгтэйг, суулгацаа авахуулахыг зөвлөжээ. Гэвч имплантыг авахуулснаар эрсдлийн хувь буурахгүй нь харамсалтай. Энд тэндэхийн баримт, тэмдэглэлээс үзэхэд PIP компанид үйлдвэрлэсэн имплантын хагарах магадлал нь 10%, харин хагарсан тохиолдолд силикон нь үйлчлүүлэгчийн цээжин дотор асгарах магадлал 11%-тай байдаг аж. Түүнчлэн имплантын шингэн гадагш асгарлаа гэхэд бусад хүндрэл үүсэхгүй гэх баталгаа байхгүй юм. 2011 оны төгсгөлд гарсан мэдээгээр хөхний имплантаа авахуулсан хүмүүсийн дунд хамгийн багадаа 8 хүний хөх хавдартай болсон байсан нь тогтоогджээ. Иплантыг авах мэс заслын 672 тохиолдлын 43-т нь буюу 6.4%-д нь суулгацууд эвдэрсэн, 14 тохиолдолд нь буюу 2.1%-д нь суулгацын дотор талын гель гадагшаа асгарсан байв.

PIP фирмийн суулгацыг Дэлхийн 70 гаруй орны эмэгтэйчүүд мэс заслын аргаар цээжиндээ суулгац хийлгэсэн байдаг бөгөөд өнөөдөр тэдний дунд амь нас, эрүүл мэнд, гоо үзэмжээрээ бүрмөсөн хохироход тун ойрхон байгаа эмэгтэйчүүд хэд байгааг таахын аргагүй юм. Ямартай ч ойролцоогоор 400,000 эмэгтэй өнөөдөр PIP фирмийн импланттай явж байна.

2011 онд PIP компани нь татан буугдаж, 2012 оны 1 сард компаний үүсгэн байгуулагч Жан-Клод Мас-ыг Интерпол-д мэдэгдэж, олон улс даяар эрэн сурвалжилж эхэлжээ.

www.caak.mn

Мэс засалч чанар муутай имплантыг авах ажиллагаанд бэлдэж байна.


www.caak.mn

Үйлчлүүлэгчийн хөхөн дээр тусгай тэмдэглэлгээ хийж байна.


www.caak.mn

Мэс заслын төлөвлөгөөг боловсруулж дуусчээ.


www.caak.mn

Хуучны оронд суулгах шинэ имплант


www.caak.mn

Мэс заслын эмч нарын зөвлөлийн дараа хийх эсэхийг нь шийджээ.


www.caak.mn

Мэс засалчдын баг ажилдаа оров.


www.caak.mn

Зүсэлт хийхийн өмнө зүсэх талбайг маш сайн ариутгах шаардлагатай.


www.caak.mn

Мэс засалчдын баг ажлаа эхлүүлжээ.


www.caak.mn

Муудсан протезний оронд шинийг суурилуулах болно.


www.caak.mn

Шинэ имплантыг суурилуулах явц.


www.caak.mn

Мэс заслын дараа мэс заслын эмч оёо тавьж байна.


www.caak.mn
Үйлчлүүлэгч эмэгтэйн хөхнөөс гарч ирсэн хуучин протез.


1
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()