Цээжиндээ зүрхгүй хүн

2012-02-10, 23:23
10,171

Өнгөрсөн оны 3-р сард 55 настай КрэйгЛьюис (Craig Lewis) гэгч эрэгтэй нь биед нь үүссэн илүүдэл уурагнаас болж зүрхний дутагдалд орж, таалал төгсөхийн даваан дээр байсан бөгөөд кардио идэвхижүүлэгч ашиглаад ч нэмэр болохооргүй байжээ. Гэвч Техассын Зүрхний Мэс Заслийн Институт(Texas Heart Institute) -ын хоёр эмч энэ асуудлыг шийдэх хувьсгалт санаа гаргаж, өвчний шалтгаан болох зүрхний тогтмол үйл ажиллагааны алдагдал дээр суурилан, Крейг-ийг эмчлэх аргыг олжээ.

Цээжиндээ зүрхгүй хүн



 

Билли Кон (Billy Cohn) болон БадФрейзер (Bud Frazier) нарын хоёр эмч Крейгийн зүрхийг авч тусгай төхөөрөмжийг цээжинд нь орлуулан суулгасан байна. Мэс заслын маргааш гэхэд л өвчтөн ухаан орж, бие нь үнэхээр сайн байгааг эмч нартаа дуулгасан байна.

 

Эмч нар төхөөрөмжийг амьд хүний бие организмд суулгахаасаа өмнө 50 удаа туршиж үзсэнээ хэлжээ. Тэд амьтны зүрхийг гаргаж ирээд, маргааш нь тусгай төхөөрөмжийг суулгахад туршилтын амьтад хэвийн байдалд орж, хооллож, унтаж байжээ. Гол ялгаа нь тэдгээр амьтдын судсан дахь цусыг зүрх нь биш, харин тасралтгүй урсгалын төхөөрөмж шахаж байсан юм. Доктор Кон хэлэхдээ ийм төхөөрөмжөөр зүрхээ орлуулсан амьтны цээжийг стетоскопоор чагнахад зүрхний цохилтыг олж сонсохгүй гэжээ. Мөн биеийг нь хяналтын аппаратанд холбож үзвэл дэлгэцэн дээр үхлийг илтгэх шулуун зураасыг харах юм байна. Крейг Льюис нь цээжиндээ зүрхгүй Дэлхийн анхны хүн болж байгаа юм.

 


2011 оны 3-р сард ноён Льюисийн зүрхийг эмч нар 12 цаг ч тэсэхгүй гэж оношлоод байжээ. ҮҮний дараагаа Кон болон Фрейзер нарын Техассын Зүрхний Институтын эмч нар Льюисийн эхнэр Линдагийн зөвшөөрөлтэйгээр өөрсдийн бүтээсэн (ихэнхи хэсгийг нь гарын доорхи материалаар, гэртээ хийсэн) төхөөрөмжийг зүрхнийх нь оронд суулгах мэс заслыг эхлүүлжээ. Хиймэл зүрх орлогчийн ерөнхий харагдах байдлыг та зураг дээрээс харж байна. Үүнийг бүтээсэн материалыг жирийн супермаркетуудаас өлхөн худалдан авах боломжтой ажээ. Энэхүү төхөөрөмж нь тасралтгүй ажилладаг бөгөөд тусгай хавхлаганыхаа тусламжтайгаар цусыг тасралтгүй шахдаг байна. Льюисын эхнэр хэлэхдээ: “Би нөхрийнхөө цээжинд чихээ наахад зүрх цохилох чимээ огт олж сонсоогүй. Энэ үнэхээр сонин санагдсан шүү. Тэр минь яг урьдны хэвээрээ байгаа. Хамгийн гол нь түүнд одоо зүрх байхгүй”- гэжээ.

 

 

6
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()