Хайртай бүсгүйнхээ төлөө мөсөн голд шумбасан нь

Төгс төгөлдөр, ахин давтагдашгүй сүйн бөгжийг хайж олно гэдэг нь бүсгүйдээ ухаанаа алдталаа дурласан ямар ч эрийн хувьд тун хүнд даалгавар гэдэгтэй та санал нийлэх байх. Гэвч бөгжөө хийх материалыг олохын тулд өвлийн дунд сараар Шотландын яс тогшим хүйтэн устай голруу олж, ёроолоос нь алт цуглуулсан цор ганц эрэгтэй бол Жон Гринвуд юм. Өдгөө 46 настай Жон нь голын яг аль хэсгээс алтыг олох ёстойгоо сайн мэдэхгүй байсан боловч усруу орж, энд тэндээс нь хэдэн мянган алтны жижигхэн хэсгүүдийг цуглуулжээ. Түүний цуглуулсан материалаар уран дархчууд 40 настай сүйт бүсгүйд нь тун онцгой сүйн бөгжийг хийж өгсөн байна.

Хайртай бүсгүйнхээ төлөө мөсөн голд шумбасан нь
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (4 фото)
Жон нь хайртай бүсгүй Мораг-таа энэхүү бөгжөөрөө гэрлэх санал тавихдаа Пертшир дэхь Gleaneagles хэмээх тансаг зочид буудлыг сонгожээ.

Зул сараар тавьсан энэхүү гэрлэх саналд нь Мораг шууд л зөвшөөрсөн хариу өгсөн байна. “Аугаа алтны хайгуулч” маань хожим нь өөрийгөө үнэхээр ер бусын азаар хайсан зүйлээ олсон болохоос биш юу ч үгүй хоосон үлдэж болох байснаа хэлжээ. Жон нь голын усанд амралтын өдөр болгоны үдшээр тэсгэм хүйтэн голын усанд шумбаж, хайгуулын ажлаа хийдэг байсан аж.


www.caak.mn (4 фото)

Жоны уйгагүй хөдөлмөрийн үр дүн, бас аугаа хайрынх нь бэлэгдэл болсон бөгж. Үүнийг уран дархан Грант Логан гэгч урлажээ.

Хайртай бүсгүйтэйгээ тэрээр 3 жил хамтдаа байсны эцэст ийнхүү гэрлэх санал тавьсан байна. Жон бөгжинд 34 грамм, мөн бөгжнөөс гадна нилээн хэдэн грамм алт олсон нь ойролцоогоор 18 000 долларын үнэд хүрэхээр ажээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр алт олборлодог хүмүүс бүхэл амьдралынхаа туршид хайгаад ч юу ч олж чадалгүй үлддэг тохиолдолд байдаг байхад ямар ч туршлагагүй Жон Гринвуд-ыг ердөө 4-хөн сарын дотор ийм их үнэт метал олсонд нь гайхаж байгаагаа нуугаагүй байна.


www.caak.mn (4 фото)

Таны харж байгаа энэхүү мөсөн голд Жон нь 4 сарын турш, амралтын өдрүүдэд шумбаж алт олборлосон юм.


www.caak.mn (4 фото)

Гринвуд хэлэхдээ, амралтын өдрүүдэд, завтай байх үедээ голын дэргэд майхнаа барьчихаад, заримдаа бүр 14 цагийн турш шумбаж, алтаа хайж байсан гэжээ. Ажилдаа тэрээр хоолны кастрюл, халбага, хүрз зэрэг хамгийн энгийн багажнуудыг хэрэглэж байж. Уран дархан Грант Логан нь бөгжин дээр нь бриллиантан шигтгээ суулгажээ. Тэрээр энэхүү бөгжийг өөрийн гэсэн өвөрмөц, түүхтэйн дээр маш үнэт материалаар бүтсэн болохоор зах зээл дээр гарвал маш өндөр үнэд хүрнэ гэж үзэж байгаа юм. Жон Гринвуд нь бөгжнөөс гадна нилээн хэдэн грамм алт авч үлджээ.


5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()