Спенсер Туник-ийн ээлжит нүцгэн зураг авалт

Бельгийн Гаасбек цамхагт өнгөрсөн амралтын өдрүүдэд Америкийн цуутай гэрэл зурагчин Спенсер Туник (Spencer Tunick)-ийн зураг авалтад оролцохоор зуу зуун хүмүүс эхээс төрсөн биеэрээ цугларчээ. Яг нарийн тоо хэлбэл, түүний зураг авалтад 800 орчим хүн оролцсон байна. Энэхүү зураг авалтад маш олон тооны өдөн дэр ашигласан тул “Нойрсож буй гүнж” гэж нэрлэжээ. Туникийн моделиуд эхээс төрсөн биеэрээ Гаасбек цамхагийн гадна цэцэрлэгийн барималууд болж, эгнээгээр зогсон, дэрээр байлдаж зургаа авахуулжээ. Спенсер Туник нь анх 1990 онд нийтийг хамарсан нүцгэн зураг авалт хийж байсан нь олон нийтийн ёс суртахууныг зөрчсөн гэж ноцтой шүүмжлүүлж байжээ. Харин 2005 онд тэрээр BBC-3 –ын оролцоотойгоор 1700 хүнийг цуглуулж, нүцгэнээр нь зургийг нь авсан байна. Түүнчлэн 2007 оны 5-р сард тэрээр Мехико-Ситид 18 мянган сайн дурын нүцгэн хүмүүсийг цуглуулж, зургийг нь авчээ. Спенсер дараагийн удаад Сөнөсөн Тэнгисийн дэргэд зураг авахаар төлөвлөж байгаа юм байна.

Спенсер Туник-ийн ээлжит нүцгэн зураг авалт
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа




Спенсер Туникийн ээлжит зураг авалтад оролцохоор цугласан хүмүүс.

www.caak.mn (6 фото)


“Нойрсож буй гүнж” сэдэвт зураг авалтад оролцохоор ирсэн сайн дурын хүмүүс өдөн дэрээр байлдаж байна.

www.caak.mn (6 фото)


www.caak.mn (6 фото)


 Гаасбекийн хүрээлэн дотор баримал болон зогсох хүмүүс.

www.caak.mn (6 фото)


Брюсселээс холгүй орших Гаасбек цамхагийн дэргэд Туникийн зураг авалтад оролцохоор сайн дураараа цуглаж, нүцгэн биеэрээ зогсох хүмүүс.

www.caak.mn (6 фото)


Янз бүрийн албан тушаал, амьдралын хэв маягтай хүмүүс амралтын өдрөөрөө нүцгэн биеэрээ нэг дор ийм олуул цугласны учир нь магадгүй тэд бүх хүнтэй яг ижил гэдгээ мэдэрч, ямар ч ялгаваралгүй байхыг хүсдэгт оршиж байгаа биз ээ.
 
www.caak.mn (6 фото)

9
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()