Эрүүл мэндэд тустай гэсэн нийтэд тархсан 15 буруу ойлголт

Монголд маань Сар шинийн баяр болж энд тэнд ууж идэж байгаа энэ үед та бүхний эрүүл мэндэд их хэрэгтэй 15 зүйлийг хүргэж байна. Энэ нь бидний дунд ам дамжин тархсан олдмол зарчмуудыг няцаасан бөгөөд эсргээр нь ямар ач тустайг нь тайлбарласан байгаа. Мэдээж энэ зөвөлгөө нь барууны судалгаа бөгөөд Та зарим нэгтэй нь санал нийлэхгүй байж болох юм. Гэхдээ ихэнх нь мэдүүштэй зүйлүүд байна.

Эрүүл мэндэд тустай гэсэн нийтэд тархсан 15 буруу ойлголт
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (15 фото)
1. Хэрэв Та бүдэг гэрэлд сонин унших болон телевизор ойроос үзвэл хараа тань  муудна.
Тод гэрэлд ном уншиж телевизор үзэх нь ая тухтай боловч бүдэг гэрэл хүний харааг муутгадаггүй. Учир нь хүний нүд булчинтай энэ нь сунаж агшиж байдаг бөгөөд объект ямар зайнд байх нь үүнд муугаар нөлөөлдөггүй. Харин нар, эсвэл лазерийн гэрэл рүү эгц харах нь хараанд муугаар нөлөөлдөг гэдгийг анхаарах хэрэгтэй.


www.caak.mn (15 фото)

2. Хэрэв Та мэлхий болон бах мэлхийг гар дээрээ баривал гаран дээр "Үү" гарна.

Энэ бол худал зүйл. Мэлхийг үнссэн ч болно. Айх хэрэггүй. Үүг үүсгэгч нь хүнд байдаг папилломавирус бөгөөд өөр хүнтэй хавьтсан үед л хүнд халддаг. Мэлхийний арьсан дээрх үү шиг овгор товгор зүйл бол үүтэй ямар ч холбоогүй.


www.caak.mn (15 фото)

3. Шоколад болон шарсан хуурсан хоол батга үүсгэдэг.

Энэ нь үнэмшилтэй мэт санагдах боловч шоколад болон шарсан хуурсан хоолноос татгалзлаа ч гэсэн батганаас салж чадахгүй. Одоо анагаах ухаан хоол батга хоёрын холбоог батлаагүй байна. Шарсан хоол болон амттай зүйлээс татгалзах нь ашигтай байж мэдэх боловч инглээ гээд арьсны асуудал бүрэн шийдэгдэхгүй. Гоо сайхны зарим бэлдмэл хөлсийг ихэсгэх болон арьсыг улам чийглэг болгодог муу талтай. Хэрэв танд батга байгаа бол аьсны эмгэг судлаач эмчид хандаад шоколадыг тайван идэж болно.


www.caak.mn (15 фото)

4. Хуруугаа дуугаргах нь артрит (үе мөчний өвчин) үүсгэдэг.

Хуруугаа дуугаргах дуртай хүмүүс үүнээс санаа зоволтгүй. Хуруу дуугаргаснаас болж артриттай болсон гэдгийг анагаах ухаан нотлоогүй байна. Дархлааны систем үе мөч шөрмөсийг гэмтээх үед артрит үүсдэг. Энэ үйл явцыг хянах ямар ч арга байхгүй. Гэхдээ хуруугаа хамаагүй дуугаргавал хурууны үеийг гэмтээж болзошгүйг санах хэрэгтэй.


www.caak.mn (15 фото)

5. Хоол идсэний дараа усанд сэлэх осолтой.

Усанд сэлэхийн өмнө сайн идэх нь харин ч ашигтай. Учир нь ходоод дүүрэн байхад гэдэс гэнэт базлахгүй сайн талтай. Мэргэжлийн олон тамирчид дасгал хийхийн өмнө сайн цадтал хооллодог. Сэлэхээс цагийн өмнө хоол идэх хэрэгтэй хэмээн санаагаа бүү зовоо.


www.caak.mn (15 фото)

6. Үсээ хатаагүй байхад гадаа гудамжинд гарвал ханиад хүрнэ.

Ханиадыг үүсгэгч олон нян байдаг. Эдгээр нянгууд ханиадтай хүнээс халддаг. Хүйтэн цаг агаар ханиад хүргэх шалтгаан биш. Гэхдээ хүйтэнд дулаан хувцасгүй явбал мэдээж даарч ханиад хүрнэ. Дулаан байшин нян үржих таатай орчин тул хүмүүс өөрсдөө энэ орчиноос нян хүртэх боломж өндөр байдаг.


www.caak.mn (15 фото)

7. Томууны тарилга томуу үүсгэдэг.

Томууны вакцин идэвхитэй нян агуулдаггүй тул томуу үүсгэгч биш. Харин ч томууны эсрэг вакцин томуунаас сэргийлэх сайн арга. Вакцин хийлгэснээр таны биед томууны эсрэг дархлааны биет үүснэ. Хэрэв та томуутай орчинд халдвар авсан ч өвдөхөөс тань өмнө томууны эсрэг дархлааны биетүүд нянг устгах болно.


www.caak.mn (15 фото)

8. Сахар хүүхдийг хэт хөдөлгөөнтэй болгодог. 

Олон хүн үүнд итгэдэг. Анагаах ухааны судалгаа үүнийг нотлоогүй байна. Хэвийн өсөлттэй хүүхдийн зан үйл байдал сахартай ямар ч холбоогүй. Хүүхдийн сахарын хэрэглээг багасгах нь таргалах болон шүд идэгдэхээс хамгаална.


www.caak.mn (15 фото)

9. Кофе бие сэргээдэг.

Кино болон зар сурталчилгаанд согтсон хүнд кофе сэргээх үйлчилгээ үзүүлдэг мэт гаргадаг. Кофе согтуу хүнийг улам өдөөдөг болохоос архи гаргадаггүй. Таны бие спиртыг ялгаж дуусахыг хүлээхээс өөр арга байхгүй. Иймд архиа гаргах гэж кофе уух шаардлаггүй юм.


www.caak.mn (15 фото)

10. Жорлонгийн суултуураас бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ) авдаг.

Энэ буруу ойлолт. БЗХӨ өвчтэй хүнтэй бэлгийн ажил хийх болон цус сэлбэх үед халдвар авах эрсдэл өндөр. ОО-ийн суултуураас халдвар авах бараг боломжгүй. Бохир суултуурт гар болон эрхтнээрээ хүргэхгүй нь ойлгомжтой шүү дээ.


www.caak.mn (15 фото)

11. Таныг найтахад зүрх тань хоромхон зогсдог.

Энэ худлаа. Найтаах үед цээжний хөндийн даралт өөрчлөгдөх болон цус зүрхэнд ихээр шахагдан ирэх үед зүрх хүчтэй цохилдог. Энэ үед зүрх огтхон ч зогсдоггүй.


www.caak.mn (15 фото)

12. Шархыг долоох сайн.

Хүн хуруугаа зүсэх үед хуруугаа амнадаа хийдэг тул байх ёстой зүйл хэмээн ойлговол буруу. Үнэндээ хүний аманд зүсэн бүрийн нян байдаг. Энэ нь шүлсээр дамжин шарханд халдвар өгөх магадлал тун өндөр.


www.caak.mn (15 фото)

13. Ханиадтай үед сайн идэж, томуутай үед өлсөх ашигтай.

Хоолноос татгалзсанаар халууныг бууруулж чадахгүй. Ханиад болон томууны үед хоолыг хорьж багасгана гэдэг буруу. Ингэснээр өвчин арилахгүй. Гэхдээ хоол идэх дургүй үед албадаж идэж бай гэсэн үг биш. Өвчинг намдаахын тулд шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Шингэн уухгүй бол халуун буурахгүй.


www.caak.mn (15 фото)

14. Өдөрт заавал 8-аас доошгүй  стакан ус ууж бай.

Дийлэнхи хүмүүс өдөрт өөртөө хэрэгцээтэй ус болон шинэгэн зүйлээ уудаг. Хэрэв та зөв хооллож ундлаваас бие тань сайн байх болно. Ийм үед өдөрт заавал 8 стакан ус уух шаардлагагүй. Хэрэв та уух ёстой хэмжээтэй шингэнээ ууж чадахгүй бол толгой тань эргэх, ядрах, өвдөх зэрэг шинж тэмтэгүүд юуны түрүүн илэрнэ. Эсрэгээр усыг бас хэтрүүлж ууж болохгүй. Эрүүл мэндэд хортой. Хэт уувал тархи хавантах, бөөлжис хүрэх, ядрах, ухаан самуурах, бие зарайн чичрэх гэх мэт шинж үүсч болно.


www.caak.mn (15 фото)
15. Сахлаа хусах тусам сахлын үс өтгөрч харлана. 
Сахал хусах нь арьсан дээгүүр өнгөц явагдах үйл явц. Сахал өтгөрч бараантах нь арьсан доор явагддаг үйл явц. Иймээс сахал хуслаа гээд өтгөрч харладаг гэдэг нь огт боломжгүй зүйл юм.


1
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()