5 настай хүүгийн хүйсийг солихыг зөвшөөрчээ

Зак Эйвери хэмээх 5 настай энэхүү Британи жаал нь сүүлийн нэг жилийн турш даашинз өмсөн, үсэндээ тууз уях болж, өөрийг нь банди гэж дуудсан хүмүүст гомдоллон уйлдаг болжээ. Тиймээс эцэг эх нь хүүгийнхээ хүйсийг солиулахаар шийдэж, эмч нар ч гэсэн нааштай хариу өгч, Зак-ийг бүрмөсөн охин болгохоор шийдсэн байна. Одоо түүний сургуульд хүйсээ солиулсан хүүхдэд зориулсан тусгай ариун цэврийн өрөөг хүртэл суурилуулаад байгаа аж. Эцэг эхчүүд төрүүлсэн үрийнхээ аз жаргалын төлөө юу ч хийхээс буцдаггүйгээс хойш яая гэх вэ. Гагцхүү Закийн бэлгийн чиг хандлага амьдралынх нь явцад өөрчлөгдчихгүй л бол бүх зүйл сайхан болж байгаа бололтой.

5 настай хүүгийн хүйсийг солихыг зөвшөөрчээ
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (4 фото)
Зак аав, ээж, ахын хамт байна.

Ээжийнх нь хэлснээр Зак өмнө нь жирийн л эрэгтэй хүүхэд байсан аж. Тэрээр усан онгоц, машинаар тоглож, ахтайгаа дотно байжээ. Гэвч нэг л мэдэхэд хүү нь гүнжтэй хүүхэлдэйн кинонд хэт автах болсноор ертөнцийг үзэх үзэл нь өөрчлөгдсөн байна. 3 настайгаасаа Зак: “Ээжээ, би охин шүү”-гэж байнга сануулах болжээ.


www.caak.mn (4 фото)

Эхэндээ эцэг эх нь огт тоогоогүй бөгөөд балчир хүүхдийн ээлжит тоглоом шоглоом хэмээн хүлээн авч байжээ. Гэвч хүү нь томрох тусмаа улам охинлог болсоор байсан тул сэтгэл зүйчид хандсан байна. Харин тэдний хандсан бүх сэтгэлзүйчид хүүг биеэрээ эрэгтэй, сэтгэлээрээ эмэгтэй хэмээн нотолжээ. Ээж нь эхэндээ маш их сэтгэлээр унасан боловч цагийн эрхэнд хүүгийнхээ шийдвэрийг хүндэлж, дэмжих болсон байна.


www.caak.mn (4 фото)


1
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()