Хос эрхтэнтэй эмэгтэйг порно киноны найруулагчид булаацалдаж байна

2012-02-26, 20:33
30,896

Эрэгтэй, эмэгтэй хос эрхтэнтэй хүний талаар мэдээлэл хүргэх гэж байна гэж та бүү эндүүрээрэй. Учир нь бид одоо та бүхэнд нүд, чих шиг яг ижилхэн, шууд утгаараа хосоороо оршдог эм бэлэг эрхтэнтэй бүсгүйг танилцуулах гэж байна. Хэйзл Жонс хэмээх физиологийн ер бусын бүтэцтэй энэ бүсгүйд порно кино бүтээгчид итгэмээргүй санал тавьжээ. Тэд үнэ хаялцан, булаацалдсаны эцэст түүнд ганц кинонд тоглуулаад 1 сая доллар өгөхөө амлаад байгаа аж. Бүсгүй эдгээр бүх саналд татгалзаж, дээд зэргээр ичиж байгаагаа нуугаагүй байна. Хэргийн учир нь Хэйзл Жонс нь хоёр умдаг, хоёр умай, хоёр сав, хоёр өндгөвчтэй ажээ. Гэвч тэрээр гаднаасаа бусдаас ялгаагүй эрүүл бөгөөд үзэсгэлэнтэй нэгэн ажаа.

Хос эрхтэнтэй эмэгтэйг порно киноны найруулагчид булаацалдаж байна
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа



Хэйзл Жонс сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа энэхүү физиологийн өвөрмөц байдал нь түүнд огт саад болдоггүй бөгөөд охин насаа хоёр удаа гээсэн гэдгээ ч нуугаагүй байна. Харин түүнийг порно зах зээлийнхний санал хүнд цохилтонд оруулж, гомдол төрүүлж байгаа ажээ. Тэрээр анхны 1 сая долларын саналаас татгалзаад байгаа боловч өөр олон саналууд түүнд удаа дараалан ирсээр байгаа юм. Британий ITV сувгийн “This Morning” хөтөлбөрт орохдоо 27 настай энэхүү үзэсгэлэнтэй шаргал үст бүсгүй нь өсвөр насандаа хамгийн хэцүү байснаа хэлээд, сарын тэмдэг нь маш их хүндрэлтэй ирдэг байсныг тэмдэглэжээ. Мөн бусдаас ийм өөр гэдгээ анх мэдэхдээ маш их цочирдож байсан аж. Харин цагийн эрхээр тэрээр өөрийнхөө энэхүү онцлогийг давуу тал гэдгийг ойлгож эхэлсэн байна.



Хэйзл нь мөн хоёр сав, хоёр савны амсартай ажээ. Өөрийн энэ байдлаасаа өмнө маш ихээр ичиж, охин насаа алдах агшныг ганц удаа биш, хоёр удаа амсах шаардлагатай болж байсан хэдий ч тэрээр одоо өөрөөрөө бахархах болж, нөхөртэйгөө хамт секс клубуудээр зочлон, сая эмэгтэйд ганц тохиох физиологийн онцлогоосоо огт ичихээ больсон байна. Түүний бэлгийн амьдрал ч гэсэн өнөөдөр ер бусын гайхалтай гэдгийг бахархалтай хэлжээ.



Эмч нар Хэйзл Жонс-ыг цоо эрүүл бөгөөд хүүхэд гаргахад ямар ч асуудал байхгүйг тэмдэглэжээ. Гэхдээ ганцхан сөрөг тал бий. Учир нь бүсгүй хоёр умайгаараа зэрэг жирэмслэхээс хамгийн их айдаг гэнэ. Түүнчлэн эмч нар бүсгүйг төрөхдөө заавал кесаревийн аргаар буюу хийсвэрийн аргаар хүүхдээ төрүүлэхгүй бол элдэв хүндрэл гарна гэдгийг урьдчилан хэлжээ.





Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()