Тоос манарсан Жария буюу Энэтхэг дэхь нүүрсний хууль бус олборлолт

Энэтхэгийн дорно хэсэгт оршдог Жаркхард мужийн Жария тосгоны иргэд өдөрт хэдэн доллар олохын тулд нүүрсний уурхай дээр олноороо цугларч, хууль бусаар нүүрс олборлодог байна. Уг мужийн эрх баригчид нь нүүрсний газар доорхи шаталтаас болж оршин суугчдад олон арван жилийн турш аюул учруулж байгаа гэдэг шалтгаанаар тэр хавийн Белгар мэтийн хотын 2300 айл өрхийг ийш нь нүүлгэн шилжүүлжээ. Шилжин ирэгсдээс бүрдсэн Жария тосгоны ард иргэдэд сургууль, цэцэрлэг байгуулж, татвараас хоёр жилийн турш чөлөөлнө гэж амлалт өгсөн боловч, өнөөг хүртэл ямар ч амлалтыг биелүүлээгүй байгаа аж. Дэлхийн нүүрс  олборлолтын хэмжээ сүүлийн 20 жилийн дотор 2 дахин өссөн гэдгийг "Дэлхийн Нүүрс Олборлолтын Холбоо"-ноос мэдэгдсэнийг энд дурьдах нь зүйтэй байх.

Тоос манарсан Жария буюу Энэтхэг дэхь нүүрсний хууль бус олборлолт
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (13 фото)
Энэтхэгийн Жария тосгоны иргэд Жина ууланд байрладаг нүүрсний уурхайгаас хууль бусаар нүүрс олборлох замаар гол зогоохоос өөр аргагүй байдалд амьдардаг.


www.caak.mn (13 фото)
Энэтхэгийн Жария-гаас холгүйхэн орших Гуханвади тосгоны иргэн гэр бүлийн хамт. Тэдэнд анх сургууль, цэцэрлэг барьж, 2 жилийн турш татвараас чөлөөлнө гэж амлан нүүлгэж байсан боловч өнөөг хүртэл ямар ч амлалтаа биелүүлээгүй байна.
 

www.caak.mn (13 фото)
Тосгоны иргэн олборлосон нүүрсээ Гуханварди тосгоны гудмаар дугуйн дээр зөөж байна.


www.caak.mn (13 фото)
Жин уулын ойролцоо манарах тоосон дунд зогсох нохой.


www.caak.mn (13 фото)
Жин уулын ойролцоох нүүрсний ордоос хууль бусаар нүүрс олборлож байгаа хүмүүс.


www.caak.mn (13 фото)
2012 оны 2-р сарын 11-нд Жария тосгоноос холгүйхэн орших Жин уулын нүүрсний орд дээрээс авсан уг зурагт гэр бүлээ тэжээхийн тулд нүүрсийг улаан гараараа олборлож байгаа эмэгтэй дүрслэгджээ.


www.caak.mn (13 фото)
Жария тосгоны эмэгтэйчүүд Жин уулнаас олборлосон нүүрсээ толгой дээрээ авч явна.


www.caak.mn (13 фото)
Жин уулын ойролцоох нүүрсний уурхайн ажилчид нүүрсний хаягдлыг ачааны машинаар Жария тосгоны ойролцоо аваачиж хаядаг.


www.caak.mn (13 фото)
Уурхайчид нүүрсний уурхайн машин техникийг засварлаж байна.


www.caak.mn (13 фото)
Жария-гийн нүүрсний уурхайн ойролцоо нэгэн иргэн олборлосон нүүрсээ үүрч явна.


www.caak.mn (13 фото)
Гухандави тосгоны жаал нүүрс олборлох ажлаа дуусгаад, гэртээ эргэн ирж байна.


www.caak.mn (13 фото)
Жин уулын ойролцоох нүүрсний хаягдлаас нүүрс олборлож дууссаныхаа дараа усанд орж байгаа хүмүүс.


www.caak.mn (13 фото)
Гухандава тосгоны хүмүүс хууль бусаар олборлосон нүүрсээрээ гал түлж, дулаацаж байна.


1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()