Дуулиан тарьсан “бэйби йога” буюу хүүхдийн йог

Лена Фокин хэмээх эмэгтэйг та эхний зураг дээрээс харж байна. Түүнийг мэдэх хүмүүсийн зарим нь дэмжиж, зарим нь буруушаадаг. Учир нь тэрээр 30 жилийн туршид нярай хүүхдийн йогийн дасгалжуулагч хийж байгаа бөгөөд зарим хүмүүс түүнийг нялх хүүхдэд хүчирхийлэл хэрэглэдэг хэмээн буруушаадаг байна. Хүүхдийн йогийг анх Африкийн овог аймгууд эрт дээр үеэс хөгжүүлж байсан гэдэг. Орчин үед Оросын эрдэмтэн Игорь Чарковский нярай хүүхдийн йогийн талаар судалж, сэргээн хэрэгжүүлж эхэлсэн байна. Лена Фокин нь дөнгөж төрсөн хүүхдийг ийм маягаар йог хийлгэх нь физиологийн хөгжил болон оюун санааг нь хөгжүүлэх асар их ач холбогдолтой гэж үздэг. Түүний хэлснээр ингэсэн хүүхдүүд маш эрт хэлд, хөлд орж, уншиж бичиж сурахдаа гарамгай байх бөгөөд дуулж, усанд сэлэх онцгой авъяастай болдог гэнэ. Ингээд Лена Фокины нярай хүүхэд “дасгалжуулж” буй гэрэл зургууд болон бичлэгийг хүлээн авна уу.

Дуулиан тарьсан “бэйби йога” буюу хүүхдийн йог



Түүнчлэн олон улсын эмч нар огцом, гэнэтийн хөдөлгөөн нь тархины цусан хангамжийг сайжруулдаг хэмээн баталдаг. Ямартай ч 30 жилийн туршлагатай, мэргэжлийн хүн хойно хүүхдийг дасгал хийлгэж байна гээд баллачихдаггүй байх гэж найдъя. Гэхдээ 9 сар тээсэн хайртай үрээ ийм гарт өгч “галаар наадна” гэдэг ч бас хамгийн шартай, хамгийн зоригтой хүний л хийх ажил байх даа.











Видео.



0
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()