Цэнхэр хүмүүсийн нууц

АНУ-ын Кентукки мужийн нэгэн гэр бүлийн гишүүд цус ойртсоноос болж цэнхэр арьстай болсон тухай түүх үлгэр домог мэт яригдсаар байдаг. Аппалачийн ойролцоо оршин суудаг хүмүүс анагаахын итгэхийн аргагүй үзэгдлийг биелэл болжээ. 1800-аад онд Кентукки мужийн дорнод хэсэгт аж төрдөг байсан гэр бүлийн бүх гишүүд цэнхэр арьстай байжээ. Үүний шалтгаан нь рецессивний генитэй хүмүүс хоорондоо гэрлэж, үр удам нь хоорондоо цус ойртсоор эцсийн шатандаа цэнхэр арьстай болсон байна.

Цэнхэр хүмүүсийн нууц



Таны харж байгаа энэхүү жихүйцмээр зурагт Фугейт (Fugates)-ын гэр бүлийнхэн дүрслэгджээ. Энэхүү зураг нь олон арван жилийн турш харсан хүмүүсийг цочролд оруулж байсан ч 20-р зууны сүүлч үед учир нь илэрхий болсон байна. Тэдний түүх 19-р зууны эхэн үед эхэлдэг. Тэр үед Troublesome цутгалангийн эрэг дээр францын бүтэн өнчин Мартин Фцгейт (Martin Fugate) суурьшиж, шинэ газарт өөрийн эрх мэдлээ тогтоохыг зорьжээ. Тэрээр маш цонхигор царай, улбар үстэй Америк бүсгүй Элизабет Смит (Elizabeth Smith)-тэй гэрлэсэн нь нин ховор тохиолддог генийн мутацитэй үр удам төрөхөд нь нөлөөлсөн байна. Тэдний гэр бүлийн уг зургийг харахад смурф-ийн тухай комиск-т дуртай фотошопын мастерын хийсэн ажил шиг санагдах нь лавтай. Гэвч эрдэмтэд эдгээр хүмүүс үнэхээр цэнхэр арьстай байсныг нь нотолжээ.

“Г” буюу метгемоглобинемия гэж нэрлэгддэг энэхүү ховор үзэгдэл нь цусан дахь хүчилтөрөгч дутагдсанаас үүсэлтэй байдаг. Үүний үр дүнд “Г” генитэй хүмүүсийн цус нь судсаар шахагдахдаа харьцангуй хар бараан өнгөтэй болдог.

Хэдийгээ Фугейтын гэр бүлийнхэн Кентукки-гээс алслагдмал газар амьдарч байсан хэдий ч тун удахгүй хөрш зэргэлдээ амьдардаг айлуудтай ураг холбож, цэнхэр арьсны генээрээ “цэврээр нь” хадгалж үлдсэн байна.


Доорх 1915 онд авсан уг зурагт Лоренцо Доу Фугейт (Lorenzo Dow Fugate), Элеонор Фугейт (Eleanor Fugate) нар дүрслэгджээ.


1958 онд “Г” генитэй буюу цэнхэр арьстай хүмүүсийн нэг болох Люк Комбс (Luke Combs) нь цагаан арсьтай найз бүсгүйгээ Кентукки-гийн их сургуулийн дэргэдэх эмнэлэгт хүргэж ирснээр Фугейтын гэр бүл олонд илчлэгдсэн байна. Эмч нар эхнэрээс нь илүү Люк Комбсыг сонирхож байж.
Доктор Хоёрдугаар Чарльз Г.Бехлен (Charles H. Behlen II)- ий тэмдэглэлд: “Люкийн арьс нь зуны сэрүүхэн өдрийн Льюис нуурын ус шиг цэнхэр өнгөтэй байсан”- гэдэг. “Г” генитэй хүмүүс өвчтэй биш, зөвхөн арьсных нь өнгө л биднийхээс ялгардаг”- хэмээн сувилагч Рут Пендерграсс тайландаа бичжээ. Түүнчлэн: “Г” удамшилтай хүмүүс энгийн, эелдэг, сайхан сэтгэлтэй. Люк бол үзэсгэлэнтэй төрх, шинэхэн слив шиг өнгөтэй цэвэрхэн арьстай сайхан залуу. Жинхэнэ эр хүн. Түүний эхнэр нарны гэрэл хэзээ ч үзээгүй мэт цонхигор арьстай 25 настай эмэгтэй байсан” -гэж нэмсэн байна. Фугейтын гэр бүлийнхэн ер бусын гадаад төрхтэй боловч эмчид бараг очдоггүй, гайхмаар эрүүл чийрэг хүмүүс байжээ.



Кентукки мужийн хүн ам өссөнөөр Фугейтын гэр бүлийнхэн олон айлуудтай ураг барилдан, удамшил нь холилдсоор, “Г” гени уусч үгүй болжээ. 19-р зууны эхэн үетэй харьцуулахад Кентукки муж өнөөдөр жинхэнэ шоргоолзны үүр шиг бужигнах болж, 4 сая хүн амтай бөгөөд нэг ширхэг ч цэнхэр арьстай хүнгүй болсон байна. Харин 20-р зуунд тус мужид 86 ширхэг “Г” генитэй хүүхэд мэндэлсэн гэх статистик бий.

Рецессивны “Г” генитэй эцэг эхчүүдээс цэнхэр болон нил ягаан, тэр битгий хэл улаан арьстай хүүхдүүд ч төрөх боломжтой.


5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()