Энэтхэгийн Альбиносчууд

Дэлхий дээрхи хамгийн том альбионс гэр бүл нь Энэтхэгт байдаг. Уг гэр бүлийн эцэг Розитурай Пуллан (Roseturai Pullan), түүний гэргий Мани болон зургаан хүүхдийн тав нь цэвэр альбиносчууд ажээ. Түүнчлэн том охин Рену нь мөн Роших хэмээх альбиностой гэр бүл болж, Дхарамраж хэмээх хүүтэй болсон байна. Ингэж дэлхий дээрхи хамгийн олон гишүүнтэй альбинос айл бий болжээ.

Энэтхэгийн Альбиносчууд


www.caak.mn (5 фото)
Нийгмийн зүгээс байнга ялгаварлал, гадуурхал дунд амьдарсаар ирсэн энэ гэр бүл өнөөдөр бурхнаас заяасан ер бусын генитэй хүмүүс гэдгээрээ бахархах болсон байна. 50 настай Роизитурай Пуллан, түүний гэргий Мани болон 6 хүүхдийн 5 нь бүгд нийлээд Гиннесийн номонд багтах ажээ.

Альбинос гэр бүл нь Дели –д нэгэн бяцхан сууцанд аж төрдөг. Бүгд л цагаан үс, цайвар арьс, цэнхэр нүдтэй юм байна. Розитурай нь SUN сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, бусад энэтхэгчүүд тэднийг “angrez” гэж хочилдог нь англичууд гэсэн утгатай ажээ. Түүнчлэн өвөг дээдэс нь Энэтхэг угсаатай биш, өөр ямар нэгэн газраас гаралтай гэдгийг тэд гадарладгаа нуугаагүй юм.

- Бид бүгд хараа муутай, наранд удаан байж чаддаггүй. Гэвч бид энэ мэтийн хүндрэлүүдийг давахын тулд чадах бүхнээ хийсээр ирсэн – гэж өрхийн тэргүүн хуучилжээ.


www.caak.mn (5 фото)

Розитурай, Мани хоёрын эцэг эхчүүд нь ямар ч альбинизмийн шинж тэмдэггүй жирийн хүмүүс байсан бөгөөд, өөрсдийн өвөрмөц хүүхдүүдийг хооронд нь албаар гэрлүүлэхээх тохиролцсоны үндсэн дээр тэдний хуримыг хийжээ. Энэ нь нийгмээс хэт ялгаатай хоёр хүүхэд нь амар байна гэж үзсэн байна. Дели-д ирэхээсээ өмнө Розитурай-н гэр бүл Энэтхэгийн өмнөд хэсэгт амьдардаг байсан бөгөөд тэндэхийн хүмүүс нь альбинос гэр бүлийг эрүүл бус, гаж гэж үздэг байв. Харин Дели-гийн хүмүүс тэдэнд харьцангуй зөөлөн хандаж, байгаа бөгөөд ихэнхи нь тэднийг цагаан арьст гэр бүл гэж ойлгодог нь амар байдаг ажээ.


www.caak.mn (5 фото)
Хуримын зураг.


Мани анхны хүүхдээ төрүүлснийхээ дараа ахин ийм “гаж” хүүхдүүд төрүүлэхгүйн тулд саваа боолгох гэж байжээ. Гэтэл эмч нь төрсний дараа царай алдаж, улам ядарсан байсан Мани-г ахиж харахаасаа ч айж байсан учраас Мани саваа боолголгүй гэртээ гарсан гэж ярьдаг.


www.caak.mn (5 фото)

Өмнө нь Канад болон АНУ-ын хоёр гэр бүл Дэлхийн хамгийн олон гишүүнтэй Альбинос гэр бүл байсан юм. Эдгээр гэр бүлүүд тус бүр альбинизмийн шинж тэмдэгтэй зургаа зургаан гишүүнтэй байжээ. Харин Пулланы гэр бүл 7 ам бүлтэйгээр дэлхийн хамгийн олон гишүүнтэй Альбинос гэр бүл болж байгаа юм.


www.caak.mn (5 фото)
Пулланы гэргий Мани


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()