Миний үсийг халимаг болгоод өгөөч

Эгдүүтэй, бяцхан охин байна, тийм ээ? Гэхдээ энэ бол охин биш хүү гэдгийг дуулаад та лав гайхах байх. Түүнийг үсийг төрсөн цагаас нь хойш таван нас хүртэл нь тайраагүй болоод л ийм урт үстэй, хөөрхөн охин шиг харагдаж байгаа хэрэг. Хүүхдүүд ийм дээрээ л хөөрхөн. Тэд урт үстэй бол охин шиг, богино тайралттай, эрэгтэй хувцастай бол хүү шиг л харагддаг шүү дээ.

Миний үсийг халимаг болгоод өгөөч
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа



Түүний ээж Лиэнн Смит нь хүүгинхээ үсийг урт ургуулж, рекорд тогтоох гээгүй. Харин нөхөр Ник Картерынх нь буржгар шаргал үсийг хүү нь яг дуурайсан учраас тэрээр хайч хүргэж зүрхэлдэггүй байжээ. Анх төрөхдөө л шингэхэн, буржгар, шаргал үстэй байсан хүүд үс нь гайхалтай зохидог байж.



Зураач аавынх шигээ буржгар шаргал үстэй болж төрөөд, ээж нь үсийг нь дэндүү хайрладаг байснаас хайч ч хүргэж чаддаггүй байсан явдал нь Рин хүүд тийм ч тааламжтай байсангүй. Тэрээр машин, онгоцоор тоглож, Скууби Дү үздэг жинхэнэ “эр хүн”. Гэтэл ангийх нь хөвгүүд түүнийг охин гэж бодоод, хамт тоглодоггүй байв. Тиймээс хүү өөрөө үсээ тайруулахыг ээжээсээ гуйх болжээ.



Хүүгийнхээ үсийг тайруулахад ээжид нь маш харамсалтай байсан боловч аавынхаа үсийг дуурайсан ахиад нэг хоёр настай хүүтэй ажээ. Тиймээс Рин-ий дүүгийн үсийг одоо тайралгүй ургуулах бодолтой байгаа аж.





8
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()