Италийн сурган хүмүүжүүлэгч эмэгтэйн хоёрдмол амьдрал

Италийн Кастелло – ди – Серравалле хотын Болонья – д эротик холбогдолтой бас нэгэн скандал дэгдээд байгаа ажээ. Хэргийн учир нь хотын нэгэн цэцэрлэгт багшаар ажилладаг бүсгүйн хоёрдмол амьдрал юм. Бяцхан хүүхдийн ээж нар нь энэ багш бүсгүйг өдрийн цагаар сурган хүмүүжүүлэгч, харин үлдсэн үед нь эротик зураг авахуулдаг болохыг мэдээд, маш их дургүйцэж байгаа ажээ. 38 настай, АНУ-ын уугуул Микела хэмээх энэ бүсгүй чөлөөт цагаараа фото модель хийдэг байна. Фото модель хийлээ гээд, юунд нь дургүйцдэг байна хэмээн та гайхаж байгаа бол үргэлжлэл дээр дарж, авахуулсан зурагнуудыг нь үзээрэй. Таны бодлоор Микела буруутай юу?...

Италийн сурган хүмүүжүүлэгч эмэгтэйн хоёрдмол амьдрал
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (11 фото)


www.caak.mn (11 фото)


www.caak.mn (11 фото)


www.caak.mn (11 фото)
Микела-гийн дотуур өмдтэй хэд хэдэн зураг хуанли дээр гэрч эхэлснээс хойш эцэг эхчүүд нь хүүхдүүдээ түүний ажилладаг цэцэрлэгээс гаргаж эхэлжээ. Тэдэнд сурган хүмүүжүүлэгч эмэгтэйн чөлөөт цагаараа хийдэг ажил нь огт таалагдаагүй бөгөөд түүгээр өөрсдийн хүүхдээ асруулахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. Энэ явдал нь орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихэд татжээ.


www.caak.mn (11 фото)
Микела: “Миний хувьд бол модель байх нь хоёр дахь ажил минь. Би зөвхөн цэцэрлэг тарсны дараа л, ажилгүй үедээ, амралтаараа АНУ-д ирэхдээ л зурагаа даруулдаг. Эдгээр зургуудад би ямар ч байсан хувцастай байгаа. Би хэзээ ч чармай нүцгэн байдалтай зурагаа авахуулж үзээгүй. Манай цэцэрлэгийн бусад багш нараас асуугаад үзээрэй. Би багш  гэдэг утгаараа ч, модель гэдэг утгаараа ч жинхэнэ мэргэжлийн хүн.”- гэж багш эмэгтэй тайлбарлажээ.


www.caak.mn (11 фото)
Facebook дээрээ тэрээр авахуулж байсан зурагнуудынхаа заримыг тавьжээ. Түүний зурагнууд дунд хүний нүүр улайгаад байхаар аймшигтай юм харагдахгүй байлаа. Түүний зураг авахуулахдаа өмссөн хувцас нь бидний өмнө нь танд танилцуулсан Итали бармен Лаура Мажи болон гоо үзэсгэлэнгээсээ болж ажилгүй болсон бас нэгэн алдартай Итали бүсгүй хоёрын хажууд хамаагүй хаалттай хувцас ажээ. Дашрамд дурьдахад бидний өмнө нь танд танилцуулсан Лаура хэмээх хэт задгай хувцасладаг бармен бүсгүйг хотын эрчүүдийн анхаарлыг хэт татсан хэргээр хотоос хөөх дээрээ тулаад байгаа аж.


www.caak.mn (11 фото)
Ямартай нь Кастелло – ди –Серравалле хотын бүлэг идэвхитнүүд, Микела Рот-ын найз нөхөд болон зарим хүүхдүүдийн эцэг эхчүүд нийлээд, Facebook дээр түүнийг дэмжих бүлэг нээжээ.

Ману Монти хэмээх нэгэн хэрэглэгчийн бичсэнээр: “Надад санал бодлоо илэрхийлэх эрх байгаа гэж бодож байна. Микела таныг манай хүүхдийн багш болсонд би их баяртай байна. Би бол хүүхдийг зоддог багш нараас л их айдаг хүн. Харин энэ нөхцөл байдалд бол таны гоо үзэсгэлэн тань л таны буруу болоод байх шиг байна. Гоо үзэсгэлэн гэдэг бол хүүхдэд муу зүйл хийдэг хүчин зүйл биш шүү дээ.”- гэжээ.


www.caak.mn (11 фото)


www.caak.mn (11 фото)


www.caak.mn (11 фото)


16
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()