Зочид буудлын тагнуулч

Чжуан хэмээх хятад бүсгүй маш өвөрмөц мэргэжилтэй нэгэн ажээ. Тэр бол зочид буудлын tester буюу шалгагч юм байна. Тэрээр 2010 оны 3-р сард болсон "Qunar" компаний маш өрсөлдөөнтэй шалгаруулалтад 7800 өрсөлдөгчийг ардаа охиж, финалд үлдсэн гурван “тагнуулч”-ийн нэг юм. Түүний ажил үүрэг нь зочид буудлуудын үйлчилгээний чанар болон төвшинг тодорхойлоход оршино. Одоогийн байдлаар тэрээр 200 гаран зочид буудалд маш нарийн шалгалт хийгээд байгаа ажээ. Чжуан хэлэхдээ: “Миний ажил бол төрөл бүрийн насны, янз бүрийн мэргэжил, гэр бүлтэй аялагчийн дүрд тоглож, зочид буудлуудаар хоноглохдоо тухайн газрын үйлчилгээг бүх талаас нь шалгаж, баримтжуулах үүрэгтэй.”- гэжээ.

Зочид буудлын тагнуулч
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (17 фото)
Хадагтай Чжуан нь Бээжингийн төв дэхь нэгэн буудалд хоноглож байна.

“Миний үүрэг бол зочид буудлаар үйлчлүүлж байгаа тодорхой хүмүүсийн шаардлагад тухайн зочид буудлын үйлчилгээ, нөхцөл нь тохирдог эсэхийг шалгах явдал юм.”- гэж Чжуан тайлбарлажээ. Түүний ажлын үр дүнд ямар зочид буудалд буудаллавал хамгийн тохиромжтой, тухтай байхыг үйлчлүүлэгчдэд мэдээлэх явдал юм. Qunar нь зочид буудлын тестер гэсэн ажлын байрыг 2010 оноос бий болгосон Хятадын жуулчны компани ажээ.  Тус компаний зочид буудлын тестерүүд нь төрөл бүрийн газруудаар аялж, буудалд хоноглон, ресторан, фитнесс, бассейн, баар гээд бүх үйлчилгээнд нь хамрагдан, тухтай хоноглосныхоо дараа энэ бүхнийхээ тухай тайлан бичиж өгөх үүрэгтэй байдаг.


www.caak.mn (17 фото)
Чжуан нь тус буудлын шилэн аяганы цэвэр тунгалаг байдлыг шалгаж байгаа нь.


www.caak.mn (17 фото)
Чжуан нь хоноглосон буудлынхаа орон дотроос өөр хүний үс олжээ.


www.caak.mn (17 фото)
Чжуан нь Бээжингийн төв дэхь нэгэн буудлын хүлээлгийн өрөөн дахь шаазан эдлэлийн зургийг дарж байна.


www.caak.mn (17 фото)
Чжуан нь зочид буудлын орны тухлаг эсэхийг шалгаж байгаа нь.


www.caak.mn (17 фото)
Чжуан нь зочид буудлын интерьерийн зургийг дарж байна.


www.caak.mn (17 фото)
Чжуан нь компанийхаа зардлаар авсан iPad-аараа зочид буудлын Wi-Fi сүлжээг шалгаж байна.


www.caak.mn (17 фото)
Бээжингийн төв дэхь зочид буудлын дэргэдэг Чжуан.


www.caak.mn (17 фото)
Бээжингийн төв дэхь өөр нэгэн бутик – отелийн өрөөнд ноутбүүкээрээ тайлангаа бичиж байгаа Чжуан.


www.caak.mn (17 фото)
Бээжингийн төвийн нэгэн зочид буудлын дээвэр дээр байгаа Чжуан.


www.caak.mn (17 фото)
Бээжингийн зочид буудлын орыг шалгаж байгаа Чжуан.


www.caak.mn (17 фото)
Тэрээр зочид буудлын углаашны зургийг дарж байна.


www.caak.mn (17 фото)
Бээжингийн төв дэхь зочид буудлын угаалгын өрөөний савтай угаалгын шингэнийг шалгаж байна.


www.caak.mn (17 фото)
Чжуан буудлаас гарч байна.


www.caak.mn (17 фото)
Бас нэгэн зочид буудлын ариун цэврийн өрөөний цаасыг шалгаж байгаа нь.


www.caak.mn (17 фото)
Бээжингийн буудлын орыг шалгаж байгаа Чжуан.


www.caak.mn (17 фото)
Цайны аяганы ариун цэврийг шалгаж байна.

Хэрвээ танд энэ мэдээлэл таалагдсан бол доорх мэдээллийг бас нэг сонирхоод үзээрэй.

~ Хамгийн сонирхолтой бєгєєд зугаатай ажлын байрнууд ~


9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()