Цасан чихэр

2012-03-25, 18:28
16,153

Агч модны шүүсийг гудамжны булан бүрт зардаг, түүгээрээ бахархдаг, түүгээрээ бас алдартай улс бол Канад билээ. Тэгвэл өвлийн улиралд Канадын Квебек хотод цасаар хучсан лангууны цаана зогсоод, агч модны шүүсийг дээр нь асгаж байгаад, цасанд ороож зардаг түлээчид тэнд элбэг ажээ. Үүнийг “Квебек болон Шинэ Английн шинэхэн амттан” буюу “цасан чихэр”, “агч модны ирис” гэж нэрлэдэг байна. Ийм ер бусын амттанг бүтээхийн тулд эхлээд агч модны шүүсийг өтгөртөл нь чанаад, исгэгч нэмж, дэлгэж тавьсан шинэ цасан дээр өнхрүүлдэг ажээ. Нарны элчинд цас хайлж, зураасан зам зурайн, өвлийн хүйтэн өдрүүд ард хоцорсон ч гэсэн цасан чихрийг яаж хийдэг талаар сонирхолтой мэдээлэл танд дараа жилийн өвлөөр Канадыг зорих хүслийг төрүүлэх биз ээ

Цасан чихэр


www.caak.mn

Сиропыг цасан дээр асгахад аяндаа өтгөрөх ажээ.

www.caak.mn


Дараа нь худалдан авах хүсэлтэй хүмүүст модон саваа тарааж өгнө.

www.caak.mn


Ингээд хүн бүр өөрийн идэх чихрээ бөөрөнхийлөх ёстой.

www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


Ийм чихрийг гэрийн нөхцөлд ч өөрөө хийгээд идэхэд болно. Яг л зайрмаг шиг маш амттай бөгөөд Канадын Квебекийн гудманд хаа сайгүй зарагддаг ажээ.

www.caak.mn


5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()