Эмэгтэйчүүд эрчүүдээс ямар хэрэглэлийг мөнхөд булаасан бэ?

Өнөөгийн эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд анх эрчүүдэд зориулан бүтээгдэж байсан зүйлс маш олон байдаг гэдгийг та мэдэх үү? Өнөөдөр эмэгтэй хүн бүрийн хэрэглэдэг зарим эд зүйлсийг өмнө нь эрчүүдэд зориулан бүтээж, эрчүүд л зөвхөн хэрэглэдэг байсан гэхлээр санаанд оромгүй. Бас тэдгээр зүйлсийг эмэгтэйчүүд эрчүүдээс “дээрэмдэж” аваад, эргүүлж хэзээ ч өгөөгүй гэж бодохоор бас сонирхолтой.

Эмэгтэйчүүд эрчүүдээс ямар хэрэглэлийг мөнхөд булаасан бэ?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа



www.caak.mn (9 фото)
1. Сарафан
Энэхүү хувцсыг эмэгтэйчүүд эрчүүдээс XVII зуунд “булааж авчээ”. Уг нь сарафанчикийг serapa гэж нэрлэдэг байсан бөгөөд эрчүүдэд зориулсан ханцуйгүй, урт цамц гэж үздэг байсан аж. Үүнийг Догшин Иван хаан их хэрэглэдэг байжээ. Анх 1377 онд Орос болон Европын эрчүүд хувцасныхаа дотуур өмсөж эхэлсэн юм байна.


www.caak.mn (9 фото)

2. Өндөр өсгийтэй гутал

Анхны өндөр өсгийтэй гуталнууд мэдээж одоогийнх шиг гоёмсог байгаагүй бөгөөд хаад ноёд өндөр болж харагдахын тулд хэрэглэдэг байжээ. Эрт дээр үед эмэгтэй хүнд ийм гутал өмсөхийг зөвшөөрдөггүй байсан гэнэ. Учир нь эмэгтэй хүнийг ямагт эр хүнээс доор, нуруугаараа ч гэсэн намхан байх учиртай гэж үздэг байж. Гэвч хуучны үзлүүд бага багаар арилж эхэлсэн цагаас хойш бүсгүйчүүд өндөр өсгийтэй гутлыг эрчүүдээс чимээгүйхэн хулгайлжээ.


www.caak.mn (9 фото)

3. Чимэглэлтэй тэлээ

Арьсан тэлээг алт, мөнгө, шүрэн гоёлоор чимэглэж хэрэглэдэг орчин үеийн дэгжин бүсгүйтэй эртний Орос гүрэнд цаг хугацааны машинаар очвол маш хатуу шийтгэл хүртэх байсан гэнэ шүү. Учир нь эртний Орост эмэгтэй хүн зөвхөн сүрлэн, эсвэл арьсан тэлээ л зүүх эрхтэй бөгөөд элдэв чимэглэл хэрэглэхийг хориглодог байжээ. Харин эрчүүд нь зэрэг дэв, нийгмийн гарлаасаа хамаараад хүрэл болон мөнгөн чимэглэлтэй бүс хэрэглэдэг байв.


www.caak.mn (9 фото)

4. Бариу өмд

Эрчүүд болон эмэгтэйчүүдийн өмдний төлөөх “тулаан” XIII зуунаас эхтэй. Тэр үед л Германы “Өмдтэй нь эрх мэдэлтэй” гэсэн үг гарсан гэдэг. Яван явсаар 1980 онд Дэлхийн бүсгүйчүүд бариу өмдийг гадуур хувцас мэт өмсөх тал дээр бүрэн ялалт байгуулж чадсан билээ. Урьд нь буга юмуу илжигний арьсаар хийсэн бариу өмд нь эр хүний нийгмийн гарал угсааг тодорхойлдог чухал хувцаст тооцогддог байсан бол одоо эмэгтэй хүний биеийн галбирийг тодорхойлсон тачаангуй хувцас болжээ.


www.caak.mn (9 фото)

5. Чулки

Эртний Грек, Ромын эрчүүд морь унахдаа гуяныхаа чулуу шиг хатуу булчинг ил гаргаж, харин хөлнийхөө доод хэсгийг холгохгүйн тулд өмсдөг байсан хувцас бол чулки юм. Тэндэхийн эрчүүд нийгмийн гарал угсаа, бие бялдын хөгжлөө илэрхийлэхийн тулд (чулки өмссөнөөр тэдний хөлний булчин хамгийн сайн харагдана) бараг XVIII зууны төгсгөл үе хүртэл үүнийг өмсдөг байжээ.


www.caak.mn (9 фото)

6. Торон хувцас

Д’Артаньяныг мандаж явах үед Европ эрчүүдийн хувцасны ханцуй, зах, манжетк, гуталны түрийний эрмэг гээд бүх хэсэгт нь торон оруулгыг хэрэглэдэг байжээ. Торон гоёлыг эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан хэрэглэж байсан боловч, мэдээж илүү үзэсгэлэнтэй, илүү эмзэг, илүү эрх мэдэлтэйгээрээ эмэгтэйчүүд торон хувцсыг яваандаа эрчүүдээс булаан авчээ.


www.caak.mn (9 фото)

7. Хиймэл үс

Дээхэн үеийн Европ-т хиймэл үсийг зөвхөн дээгүүр зиндааны эрчүүд л хэрэглэдэг байжээ. Хиймэл үсний хэмжээ том, өндөр байх тусмаа эзнийхээ эрх мэдэл, эрх ямба, эд хөрөнгийн хэмжээг илэрхийлдэг байв. Учир нь том хиймэл үс нь эзнийхээ толгойг том харагдуулж, араатны хаан арслантай төстэй болгодог гэсэн логикоор анх хиймэл үсийг эрчүүдэд зориулж бүтээж байсан аж. Харин Ромын эзэнт гүрний үеэс хиймэл үсийг эмэгтэйчүүд ч гэсэн өргөн хэрэглэх болжээ. Зорилго нь бол эрчүүдийнх шиг “цайлган” байгаагүй нь мэдээж. Жишээлбэл Клавдий хааны гурав дахь хатан Мессалина хиймэл үсээр зүсээ хувилган эмсийн хүрээлэнд очдог байсан гэдэг.


www.caak.mn (9 фото)
8. Зовхиний тень
Мухаммедын талаар үеэл дүү Абдаллах ибн Аббас нь бичихдээ: “Түүнд өнгөт нунтагтай хайрцаг байдаг бөгөөд, эхлээд баруун нүдэндээ гурав, дараа нь зүүн нүдэндээ гурав түрхдэг байв.” – гэсэн байдаг. Аравийн хойг дээр амьдарч байсан эрчүүд бүгд л Мухаммед шиг ингэдэг байсан. Учир нь нүдэндээ тень түрхэх нь аялагдчдын нүдийг нарны хурц туяанд гялбахаас хамгаалдаг байжээ. Энэхүү нарны нөлөөллийг багасгах аргыг далайн дээрэмчид ч хэрэглэдэг байв. Жишээлбэл, Хэрээ Жекийг дурьдаж болно. Харин өнөөдөр нарны туяанаас хамгаалах энэ арга нь эмэгтэйчүүдийн сайхан харагдах олон нууцын нэг болжээ.


5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()