Секс амжилтууд

Та бүхэндээ цэнхэр дэлхий дээрх сонин хачин үйл явдал, байгал дэлхийн хачирхалтай нууцуудаас байнга хүргэсээр байдаг билээ. Энэ удаа алдарт Гиннесийн номонд бичигдсэн "Секстэй холбоотой амжилтууд" -аас орчуулан хүргэж байна. Яг үнэндээ зарим нэгэнд нь итгэхийн аргагүй тохиолдолууд байх юм. Жишээ нь 64 хүүхэд төрүүлсэн эх, 22 цагийн дотор 919 эрийг хангаж чадсан эмэгтэй, 105 настай онгон эмээ ч гэх шиг... Ямартай ч нийтлэлээ уншаад, санаа бодлоо бичицгээнэ биз дээ. Хорвоо дэлхийн сонин хачин дундаа хүмүүс бид чинь хамгийн СОНИН нь бололтой.

Секс амжилтууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа



1. Дэлхийн хамгийн урт эрхтэнтэй залуу – 34,29 см
Дэлхийн хамгийн том эрхтэнтэй хүн харамсалтай нь XX зууны эхэнд амьдарч байгаад нас баржээ. Түүний эрхтнийг эмч Роберт Дикинсон хэмжээд 39 см, диаметр нь 21 см хэмээн тогтоосон баримт байдаг. Харин эдүгээ хамгийн том эрхтэнтэй хүн бол Йохан Фалкон гэдэг залуу байна. Түүний эрхтний урт 34.29 см, диаметр нь 11.49 см. Өөөрөөр хэлбэр тэрбээр эрхтнээрээ өөрийн гарыг хоёр ороодог гэсэн үг.



2. Хамгийн том үтрээтэй хүүхэн
Шотландын Анна Свон (1846-1888) өөрийн амьдарч байсан үедээ өндрөөрөө олон удаа дээд амжилт тогтоож байжээ. Тэрбээр төрөхдөө бусад хүүхдийн нэгэн адил хэвийн төрсөн бөгөөд өсөлт нь дэндүү хурдан явагдаж байв. 19 настайдаа өндөр нь 2 метр 34 см-т хүрчээ. Анна овсгоотой хүүхэн байсан тул өөрийнх нь өндөр нурууг харах хүн бишгүй дээ олдоно хэмээн үзэж хотоос хотод аялан тоглолт хийдэг циркчидтэй хамт улс орон даяараа аялаж эхлэжээ. Үүний үр дүнд Анна өөрийн сүйт хар хүүтэйгээ учирчээ. Түүний нэрийг ахмад Мартин Бейтс гэдэг. Бейтс бас өндөр нуруутай. 2 метр 30 см. 1872 онд тэд гэр бүл болж, нэрээ Гиннесийн дээд амжилтын номонд мөнхрүүлжээ. 1879 оны 6 дугаар сарын 18-нд Анна дэлхийд хамгийн том 11,8 кг, 86,4 см хүүхэд төрүүлсэн боловч харамсалтай нь хүүхэд нь хүн болж чадсангүй. Учир нь хүүхэд нь маш том хэмжээтэй байсан тул тусгай уяагаар татаж гаргасан хэмээн эмч нар ярьж байжээ.



3. Дэлхийд хамгийн олон хүүхэд төрүүлсэн эх
Оросын Шуй тосгоны тариачин эмэгтэй Валентина Васильева (1707-1782) хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйгээр тооцогддог. Энэ эмэгтэйн талаар мэдээлэл хомс. Валентина 40 жилийн дотор (1725-1765) 16 удаа ихэрлэж, 7 удаа гурван ихэр төрүүлж, 4 удаа 4 ихэр туу тус төрүүлжээ. Эдгээр хүүхдээс 4 хүүхэд л төрснийхээ дараа нас барсан гэдэг. Эдүгээ Чили улсын Са-Антонио хотын Леонтина Альбина 64 хүүхэд төрүүлж дээд амжилттай явж байна.




4. Энэ амжилтыг ямар гэж нэрлэхэд хэцүү. 6 метр шүү
Хорст Шульц өөрийн үрийн шингэнээ 6 метр хол хаяж чаджээ. Сонин амжилт байгаа биз. Тэрбээр бас нэг өөр амжилт тогтоожээ. Бас л үрийн шингэнтэй холбоотой. Энэ удаа дээш нь 3,76 см өндөр хөөргөж чадсан байна. Дараа нь бас нэг амжилт тогтоожээ. 48 км/цагийн хурдтайгаар хойш урагш гар хангалага хийж чаджээ.



5. Дэлхийн хамгийн хөгшин биеэ үнэлэгч эмэгтэй 82 настай
Тайпейгийн цагдаагийн мэдээнээс үзвэл “Эмээ“ хочит Чу гэдэг эмгэн дэлхийн хамгийн хөгшин биеэ үнэлэгч гэнэ. 20 жил амьдарсан нөхөр нь түүнийг 40 настай байхад насан өөд болжээ. 40 наснаасаа эхлэн биеэ үнэлэхдээ түүний үйлчилгээний өртөг залуу хүүхнүүдээс 10-20 дахин доогуур байсан нь энэхүү бизнесийг удаан хийх гол шалтгаан болжээ.



6. 500 тачаангуй хүмүүсийг нэг дор цуглуулсан дээд амжилт
Энэ бол порно биш. Спортын хөдөлгөөн гэнэ. Энэ хөдөлгөөнийг Японд 250 эмэгтэй, 250 эрэгтэйг нэг дор цуглуулж дээд амжилт тогтоожээ. Энэ бүх хүмүүсийг нэгэн том агуулахад оруулж, тал бүрээс нь камераар хянаж зохион байгуулжээ. 



7. 24 цаг хүрэхгүй хугацаанд 919 нууц амраг сольсон эмэгтэй
Америкийн нэрт поно-дива Лиза Спаркс 22 цагийн турш 919 эрэгтэйг хангаж дээд амжилт тогтоожээ. 2004 онд Варшав хотод болсон сексийн дэлхийн аврага шалгаруулах "Eroticon 2004" тэмцээний төгсгөлд порно киноны 3 эмэгтэй үлдсэний нэг нь Лиза байв. “Дэлхийн хамгийн сайн нууц амраг“ тэмцээний гол шаардлага бол оролцогч эмэгтэй нь эрэгтэйн дурыг тавиулахад 30 секундийн хугацаа хэрэгтэй. Үүний тулд эхлээд үйлчлүүлэгч эрэгтэйг тайчигч эмэгтэйчүүд халааж өгнө. 



8. “Дэлхийн гар хангалага”-ын аврага шалгаруулах тэмцээн
Энэхүү тэмцээн Сан-Францискод жил бүр зохиогддог. Ойролцоогоор 300-600 “тамирчин“ ирж “Агуу гар хангалагч“ цолыг авахын тулд оролцдог. Энэ тэмцээнээ зохион байгуулагчид аюулгүй секс бөгөөд бие хүн өөрийгөө сэтгэл зүйн хувьд чөлөөлдөг хэмээн үздэг. Жил бүр энэ арга хэмжээгээрээ овоо их мөнгө цуглуулдаг гэнэ. Мастурбатоныг эргэн тойрон хаасан том талбайд гадаа ил явуулдаг. Үзэгчид олон байхаас гадна телевизээр шууд нэвтрүүлэг хийдэг гэнэ.

Норина Дворкин 3 жил дараалан энэ тэмцээнд орж байгаа аж. 6.5 цаг гар хангалага хийж дээд амжилт тогтоосон боловч 2008 онд үүнийг нь японы Масанобу Сато 9 цаг 33 минут, дараа нь 2009 онд 9 цаг 58 минут хийж эвджээ. Тэрбээр энэ амжилтыг хийхийн тулд 5 жил зарцуулсан гэжээ.



9. Хамгийн хүчтэй үтрээтэй эмэгтэй
Энэ бол ОХУ-ын тамирчин, гоо бүсгүй Татьяна Кожевникова. Тэрбээр өөрийн үтрээгээр 14 кг ачаа өргөж Геиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ. Энэ амжилтыг тогтоохын тулд тэрээр 15 жил зарцуулжээ. Татьяна анхны хүүхдээ төрүүлсний дараа үтрээний булчин нь маш сул байжээ. Тэр Үтрээний булчингаа чангалахын тулд олон ном, түүний дотор хятадын Даогийн ном хүртэл уншжээ. Нэгэн номонд үтрээний булчингаа чангаруулахын тулд модон бөмбөлөгүүдийг ашиглах хэрэгтэй гэж бичсэн байжээ.



10. Дэлхийн хамгийн өндөр настай аав
Энэтхэгийн 90 настай фермер Нану Жоги 21 дэх хүүхдийнхээ эцэг болжээ. Тэрбээр 4 удаа гэрлэжээ. Нану 100 хүрэхээсээ өмнө дахин 2 хүүхэд хийх бодолтой байдаг гэнэ. Өвгөн ой санамж муудсан тул хэдэн хүүхэдтэй гэдгээ санадаггүй гэнэ.



11. Дэлхийн хамгийн өндөр настай свингерүүд (бүлгээрээ секс хийгчид )
Нэг сарын өмнө дэлхийн хамгийн өндөр настай свингерүүд 30 жил хамтран амьдарсныхаа ойг тэмдэглэжээ. Тэтгэвэрийн Ян, Жана Смит нар Гиннесийн номонд тэмдэглэгдсэн хамгийн хөгшин свингерүүд. Тэд 1970 оноос эхлэн энэ зүйлээр оролдож байгаа гэнэ. Ян хэлэхдээ: 1970 оноос эхлэн 300 орчим свинг шөнө, 1630 орчим хүнтэй хавьтсан гэжээ. Тэд 8 ачтай. Бэлгийн амьдрал нь улам идэвхижиж энэ талаар “чөлөөтэй харилцаатай“ байсан нь тэдний аз жаргалын үндэс гэж үздэг гэнэ. 



12. Дэлхийн хамгийн залуу ээж
Лина Медина 5 нас 7 сартайдаа хүүхэд төрүүлсэн дэлхийн хамгийн залуу ээж. Анх тэрээр хэвлий нь хавдартай болж байна хэмээн эмнэлэгт үзүүлэхээр иржээ. Гэтэл энэ нь 7 сартай жирэмслэлт болж хувирчээ. Бүтэн хагас сарын дараа кесаревын хагалгаа хийлгэж хүү төрүүлжээ. Эмч нар эмэгтэй хүүхэд доод тал нь 4 нас хүрээд бэлгийн бойжилт явагддаг гэж үздэг. Харин энэ тохиолдлын учрыг олохгүй тун их гайхаж байгаа гэнэ.



13. 105 настай онгон эмэгтэй
Энэ эмээг Клара Мидмур гэдэг. 105 жил секс хийгээгүй гэнэ. Учир нь тэрээр залуудаа бизнес леди байжээ. Иймээс түүнд чөлөө зав огт гараагүй гэнэ. Насандаа нэг ч хүнд дурлаж яваагүй аж. Түүнээс ганцаараа насыг өнгөрөөх хэцүү байх болов уу гэхэд тэрээр ихэд уйлжээ. 


26
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()