Гоо бүсгүйн тэмцээний финалын оролцогч эр хүн байжээ

2012-03-29, 20:40
23,657

“Miss Universe Canada” тэмцээний төгсгөлийн шатанд шалгарч үлдсэн 23 настай шаргал үст Jenna Talackova нь төрөлхийн эрэгтэй хүүхэд байсан нь илэрхий болсноор тэмцээнд цаашид оролцох эрхгүй болжээ. Женна-гийн өөрийнх нь хэлснээр бол “мань хүн” 4 настайгаасаа өөрийгөө охин байх ёстой гэдгийг ойлгосон юм байна. 14 настайдаа тэрээр гормон өөрчлөх эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд, 19 настайдаа хүйс солиулах хагалгаанд оржээ. Дашрамд дурьдахад Женна Талакова нь гоо бүсгүйн тэмцээнд анх удаа орж байгаа нь энэ биш гэнэ.

Гоо бүсгүйн тэмцээний финалын оролцогч эр хүн байжээ


www.caak.mn (8 фото)
Женна-гийн нэр тэмцээний эцсийн шатны шилдэг 65 бүсгүйн жагсаалтад орох мөчид зарим нэг нь нижигнэтэл алга ташиж, зарим нэг нь эрэгтэй хүүхэд байсныг нь мэдэх учраас эргэлзэнгүй толгой сэгсэрч байжээ. Хэд хоногийн өмнө “Miss Universe Canada” тэмцээний цахим хуудас дээрээс Женнатай холбоотой бүх зураг, бичлэгийг устгаж, оронд нь: “Женна Талакова тэмцээний зайлшгүй шаардлагуудыг хангана гэдгээ анх бүртгэлийн маягт дээр бөглөсөн боловч бодит байдал эсрэгээр байсан учраас цаашид тэмцээнд оролцох боломжгүй болов. Гэвч бид түүний зорилготой, тууштай занг үнэлж байгаа төдийгүй түүнд хамгийн сайн сайхныг хүсч байна.”- гэсэн мэдэгдэл тавьжээ.


www.caak.mn (8 фото)

Энэхүү мэдэгдэл, үйлдэл нь Женна Талакова-г эрэгтэй хүн гэдгийг бүр баталж байгаа юм. Түүнчлэн тэмцээний зохион байгуулагчид нь Женна Талакова-г жинхэнэ эмэгтэй хүн боловч манай тэмцээний шаардлагыг хангахгүй гэж тайлбарлажээ. Тэдний зөв байхаас аргагүй юм. Учир нь аливаа гоо бүсгүйн тэмцээний дүрэмд зөвхөн эмэгтэй хүн л оролцох ёстой гэж заасан байдаг. Энэ нь төрөлхийн эмэгтэй хүн гэсэн үг юм. Харин гормоны эм, мэс заслын тусламжтайгаар эмэгтэй хүн болсон эрэгтэй хүн байх учиргүй билээ.


www.caak.mn (8 фото)

CTV News-т өгсөн ярилцлагадаа Женна нь тэмцээний шүүгчидтэй ярилцахаасаа өмнө хэд хоног амарч, өөрийгөө тайвшруулах хэрэгтэй байгаагаа хэлжээ.


www.caak.mn (8 фото)


www.caak.mn (8 фото)


www.caak.mn (8 фото)


www.caak.mn (8 фото)


www.caak.mn (8 фото)

5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()