Жеймс Кэмерон “Мариан”-ы хүрхрээн ёроолруу ганцаараа аялжээ

“Титаник”, “Аватар” зэрэг кинонуудаар нь сайн мэдэх холливуудын алдарт найруулагч Жеймс Кэмерон нь Марианы хүрхрээний ёроолруу хийсэн ганцаарчилсан аялалаа амжилттай өндөрлөсөн байна. Тэрээр Дэлхийн бөмбөрцгийн хамгийн гүн цэг гэгдэх Марианы хүрхрээн ёроол буюу “Челленжерийн ангал” – руу Deep Sea Challenger шумбагчаар аялжээ. “Челленжерийн ангал” нь 11 км-ийн гүнд байрладаг юм байна. Жеймс Кэмерон нь энэхүү цэгт хүрсэн Дэлхийн гурав дахь аялагч бөгөөд ганцаараа явсан анхны хүн болж байгаа юм.

Жеймс Кэмерон “Мариан”-ы хүрхрээн ёроолруу ганцаараа аялжээ
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn

Кэмерон нь Марианы хүрхрээн ёроол дахь амьд организмуудаас дээж авч, удахгүй бүтээх шинэ баримтат кинондоо зориулан 3D камераар зураг авалт хийжээ.


www.caak.mn

Deep Sea Challenger шумбагчийг бүтээх явцад Жеймс Кэмерон өөрөө гар бие оролцсон байна.


www.caak.mn

Deep Sea Challenger-ийн дэргэд зогсож байгаа Жеймс Кэмерон. Найруулагч хүүхэд байхаасаа далай тэнгист “хайртай” нэгэн байсан бөгөөд амьдралдаа маш олон удаа шумбагчаар усанд шумбаж байжээ. Түүний аялалууд дундаас хамгийн алдартай нь “Титаник” киног бүтээх үеийн шумбалт болон Байгаль нуурын гүнрүү орсон явдал байв. Хоёуланд нь Оросын “Мир” хөлөгийг ашигласан юм байна.


www.caak.mn

Жеймс Кэмерон нь сүүлийн тавин жилд Марианы Хүрхрээн гүнрүү шумбасан анхны хүн болсон юм. Түүнээс өмнө Швейцарийн инженер Жак Паркер нь АНУ-ын тэслэгч Дон Уолшийн хамт 1960 онд уг гүнд шумбажээ. Тэд Марианы хүрхрээн гүнд 20 минут орчим болсон байна.


www.caak.mn

Deep Sea Challenger шумбагч – ийг усан онгоцны тавцан дээр гаргаж байна.


www.caak.mn

Видео.







1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()