Боливийн “нисдэг” хүмүүс

Боливийн ард түмэн ширэнгэн ойдоо тархан суурьшсан байдаг. Зэрлэг амьтад, махчин араатнууд, хорт могойгоор дүүрсэн ширэнгэн ойгоор оюун ухаанаас өөр зэвсэггүй хүн гээч амьтан машин тэрэггүй л бол явган явна гэдэг аюултай. Тэгээд ч ширэнгэ дотуур явдаг техник ч гэж юу байх вэ. Тиймээс тэд сургууль, дэлгүүр, ажил, таньдаг айл гээд олон газруудад очихын тулд ширэнгэн ойн дундуур гол мөрөн гаталч, амь насаараа дэнчин тавин байж явах шаардлагатай болдог. Тиймээс тэд нэгэн ер бусын аргаар нэг цаг алхдаг газарт 30 секундын дотор хүрдэг байна.

Боливийн “нисдэг” хүмүүс
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа


Тэд биендээ далавч ургуулж, нисдэг төхөөрөмж ашигладаггүй. Нууц нь маш энгийн. Ширэнгэн ойн дээгүүр жийргэвч төхөөрөмжөөр тоноглосон 20 гаран олс татсан юм байна. Зарим иргэд нь олсон замаар өдөрт маш олон удаа явдаг байна. Тийм хүмүүс ихэвчлэн наймаачид байдаг. Тэд өөрийгөө олсоор сайн бэхлэн явдаг бөгөөд моддыг тоормоз болгон ашигладаг ажээ.


Ийм замыг санаачилсан хүн бол Юнгасын хөндийн анхны оршин суугчдын нэг болох Дон Игнасио юм байна. Игнасио-гийн хэлснээр дээхэн үед Юнгасын ширэнгийн оршин суугчид ачаа бараа зөөхдөө нуруундаа үүрэхээс өөр ямар ч аргагүй байжээ. Тиймээс л Игнасио амьдралаа хөнгөвчлөхийн тулд өндөрт татсан олс ашиглах болсон байна. Тэрээр төмөр утас худалдаж аваад, ширэнгэн ой даяар татжээ.

 Хэдийгээр төмөр утсаар аялах санаа гайхалтай ч гэсэн ганц тасарсан тохиолдолд олон хүний амь насанд аюултай зүйл юм. Гэхдээ энэхүү утсан зам өдгөө 20 жилийн турш ашиглагдаж байгаа юм. Ихэнхи газруудад хооронд нь холбосон төмөр утаснууд байдаг бөгөөд тийм ч бөх бат биш ажээ. Сүүлийн 20 жилийн турш олс тасарч, хүн нас барсан тохиолдол гурван удаа гарсан байна. Нас барсан хүмүүсийн нэг нь Мария –д оршин суудаг эрэгтэй байжээ. Хэдийгээр хүмүүс олс тасарсан явдал нь хувь хүний болгоомжгүй байдлаас болсон гэж үзэж байгаа ч, Мария-гийн захиргаа нь ард иргэдээ энэхүү олсоор аялуулахыг хориглосон байна.

Видео.




0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()