Marina Bay Sands зочид буудал

Магадгүй дэлхийн хамгийн сайхан зочид буудлын талаар бид өнөөдөр танд хүүрнэх гэж байна. Энэхүү зочид буудал нь 200 метрийн өндөртэй (55 давхар) 3 ширхэг цамхагнаас бүрдэх бөгөөд дээвэр нь хоорондоо уужим том талбай, усан сангууд, ногоон цэцэрлэг бүхий 12,4 мянган квадрат метр талбайтай ер бусын цогцолбороор холбогддог ажээ. Зочид буудлын дээвэр дээрхи гол бассейн нь задгай тэнгэрийн доор, оршдог тул амрагчдад маш ер бусын мэдрэмжийг төрүүлдэг байна. 150 метр урт үргэлжлэх энэхүү усан сан нь ийм өндөрлөгт орших хамгийн том бассейнд тооцогддог. Зочид буудалд нийт 2500 өрөө, худалдааны төвүүд, хурлын танхимууд, 2 театр, нэг музей болон хэд хэдэн зоогийн газрууд байрладаг байна. Уг барилгыг босгоход хөрөнгө оруулагчдаас 8 тэрбум долларын зарлага гарчээ. Marina Bay Sands нь дэлхийн хамгийн сонирхолтой, бас хотын дунд биеэ даан сүндэрлэсэн жинхэнэ “амралтын газар” болж чадсан байна.

Marina Bay Sands зочид буудал


Ерөнхий төрх. Энэхүү гурван цамхагт нийтдээ 2500 өрөө байдаг. Дээвэр дээр нь усан сан байрлажээ. Мөн “Том цагаан Сараан” гэдэг нэртэй орчин үеийн урлагийн музей, доод давхруудад нь дэлгүүр, ресторан, театрууд ажилладаг байна.

www.caak.mn (35 фото)


Дээврийг нь дээрээс харвал. Дээвэр дээр нь мөн хэд хэдэн зоогийн газар болон шөнийн клубууд байдаг. Барилгын давхар тус бүрийг барихад дөрөв дөрвөн хоног зарчуулсан гэнэ.

www.caak.mn (35 фото)


Цонхноос гадагш харахад.

www.caak.mn (35 фото)


Зочид буудлын барилга дотор 1000 ширээ, 1400 автомат машинтай аварга том казино байдаг.

www.caak.mn (35 фото)


Энэ бол 16100 ширхэг сегментээс бүрдсэн Antony Gormley хэмээх баримал юм. 14,8 тонн жинтэй энэхүү бүтээл нь 60 ажилчны хөлсөөр бүтсэн байна.

www.caak.mn (35 фото)


Ийм нүсэр зочид буудлууд олон хүнтэй, дуу чимээ ихтэй байдаг хэдий ч Marina Bay Sands-ийн үйлчилгээ нь маш хурдан ажээ.

www.caak.mn (35 фото)


Дээвэрлүү гарах замд

www.caak.mn (35 фото)


Коридор

www.caak.mn (35 фото)


48 даврхын энэ өрөө нь 24 цагт 500 долларын төлбөртэй юм байна. Цонхоор харагдах үзэмж хамаагүй гэвэл 400 доллар болон түүнээс доош үнэтэй өрөөнүүд ч байдаг ажээ. Харин 200 квадрат метр талбайтай тансаг зэрэглэлийн өрөө нь 1500 доллар байдаг аж.

www.caak.mn (35 фото)


Цонхны хэмжээг нь харуулахын тулд энэ бүсгүйг харьцуулах маягаар зогсоожээ.

www.caak.mn (35 фото)


Угаалгын өрөө нь. Хямдхан өрөөнүүдэд нь зөвхөн шүршүүр л байдаг.

www.caak.mn (35 фото)


Дээвэр дээрхи үзэмж. Энэ зочид буудал өрөө аваагүй байлаа ч гэсэн 20 доллараар тасалбар аваад, энэ дээвэр дээр гарч, ресторанаар нь үйлчлүүлэх боломжтой.

www.caak.mn (35 фото)


Эндээс хотын үзэмж алган дээр тавьсан мэт харагдана. Дээвэр дээрхи хоол нь доторхиос хамаагүй илүү үнэтэй ажээ.

www.caak.mn (35 фото)


Дээврийн талбайг аюулгүйн шилээр хашчээ. Дашрамд дурьдахад энэ дээврээс Формула-1-ийн уралдааны зам гайхалтай сайхан харагддаг гэнэ. Харамсалтай нь Формула-1-ийн үеэр энэ дээвэр хамгийн мөнгөтэй хүмүүсийн мэдэлд шилжинэ.

www.caak.mn (35 фото)


Зарим хүмүүс өрөөнөөсөө шууд халааттайгаа дээвэр дээр гарсан байх нь харагдана.

www.caak.mn (35 фото)


Дээвэр дээр нь 250 мод, 650 төрлийн ургамалаас бүрдсэн амьд цэцэрлэг хүрээлэн байх ажээ.

www.caak.mn (35 фото)


Моддын дунд хиймэл хүрхрээ жакужи ажиллана.

www.caak.mn (35 фото)


Ийм орчинд жакузинд орох ч жинхэнэ...

www.caak.mn (35 фото)
www.caak.mn (35 фото)


Одоо хамгийн гол зүйл болох усан санруу анхаарлаа хандуулцгаая.

www.caak.mn (35 фото)


Өмнө нь энэ бассейн нь төлбөрөө төлсөн бүх хүнд нээлттэй байжээ. Харин одоо бол зөвхөн зочид буудлаар үйлчлүүлэгчдийг нь оруулдаг болсон байна.

www.caak.mn (35 фото)


Тиймээс энэхүү аварга том, ер бусын бассейнд маш цөөхөн хүн орж харагдана.

www.caak.mn (35 фото)


Хүүхдүүдэд зориулсан тусгаарласан хэсэг ч бий.

www.caak.mn (35 фото)


Усан сангийн ирмэгээс уначихмаар юм шиг харагдаж байгаа биз? Санаа зоволтгүй. Учир нь ирмэгийн цаана нь техникийн талаас ч, аюулгүйн талаас ч бүх зүйлийг харгалзсан бүхэл бүтэн технологи, бас аврах баг ажиллаж байгаа. Унасан ч гэсэн ямар ч аюулгүй гэнэ.

www.caak.mn (35 фото)


Усан сан нь өглөөний 6-аас шөнийн 11 хүртэл ажилладаг.

www.caak.mn (35 фото)


Шөнө бүр усан оргилууртай лазер гэрлийн үзүүлбэр болдог.

www.caak.mn (35 фото)


Олон жуулчид зөвхөн энэ зочид буудалд очиж үзэхийн тулд Сингапурыг зорьдог байна.

www.caak.mn (35 фото)


www.caak.mn (35 фото)


www.caak.mn (35 фото)


www.caak.mn (35 фото)


www.caak.mn (35 фото)


www.caak.mn (35 фото)


www.caak.mn (35 фото)


www.caak.mn (35 фото)



8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()