Сурталчилгаа (15)
Хаах

Хүний хамгийн сонирхолтой 10 гажиг

2012-05-03, 03:03
21,505

Одоо та бүхэндээ сонирхуулж буй энэ нийтлэлд төрлөхийн генийн гажигтай болон этгээд сонин чадвартай 10 хүнийг танилцуулах гэж байна. Жишээ нь, өдөрт 200 удаа дур тавьдаг эмэгтэй, усны харшилтай хүү, сүүлийн 25 жилийнхээ амьдралыг нэг бүрчлэн санадаг 40 настай эмэгтэй, 20 жилийн турш тасралтгүй зогсуулж байгаа эр, өдөрт дундажаар 40 удаа ухаан алдаж унадаг эмэгтэй... зэргийг та эндээс олж унших болно.

Хүний хамгийн сонирхолтой 10 гажиг


1. Липодистрофи буюу арьсан доорхи өөхгүй байх өвчин нь 59 настай ноён Перри-г зовоодог. Тэр том жигнэмэг, бялуу, амттан шимттэнийг хахаж цатталаа идлээ ч бие организм нь өөхийг тэр дор нь хайлуулж хаядаг байна. Өөх маш эрчимтэй хайлдаг учраас булчин нь сунаж, агших үйлдэл эрчимтэй өрнөж, бие нь их чилж, тарчилдаг ажээ. Хүүхэд байхдаа тэрээр маш мярайлаг байсан бөгөөд 12 настайдаа нэг шөнийн дотор л хорчийтлоо турсан бөгөөд тэр цагаас хойш хичнээн хичээгээд ч таргалж чадахаа байсан гэнэ.

www.caak.mn (10 
фото)


2. 24 настай Сара Кармен хэмээх Их Британий иргэн эмэгтэй нь жаахан хөдөлгөөн, доргилт, чичиргээнд маш амархан сексийн дур хүсэлд өдөөгдөж, өдөрт дор хаяж 200 удаа дур тавьдаг байна. Энэ ер бусын онцлог нь түүнд шаналал зовиурыг л авч ирдэг ажээ.

www.caak.mn (10 фото)


3. 48 настай Данийн иргэн Вим Хоф нь дүн өвлийн хүйтнээр, мөстэй усанд сэлж, Монбланы оргил өөд дан богино өмдтэй гарч, хөргөгчин дотор хэдэн цагаар ч сууж чаддаг байна. Эмч нар түүний бие организмын нууцыг өдий болтол тайлж чадаагүй юм. Гэвч Вим нь зөвхөн хасах градустай үед л маш тааламжтай байж чаддаг ажээ.

www.caak.mn (10 фото)


4. Гурван настай Ламб Ретт нь төрсөн цагаасаа хойш нэг ч удаа унтаж үзээгүй байна. Түүний энэ “чадвар”-ын нууц нь Киар-ын синдром гэдэг өвчинтэй холбоотой. Хүүгийн тархины нойр, хэл яриа, амьсгалыг хариуцдаг багана болон холбогчууд нь гэмтэлтэй учраас шөнө унтдаггүй юм байна.

www.caak.mn (10 фото)


5. Мэльбурны өсвөр насны хүү Эшли Моррис нь шүршүүрт орж, халуун усанд умбахын сайхныг мэдрэх хувьгүй төржээ. Учир нь эрдэмтэдийн тогтоосноор нэн ховорт орох усны харшилтай юм байна. Дэлхийн түүхэнд маш цөөн тэмдэглэгдсэн байдаг энэ төрлийн харшил нь усанд биеэ хүргэх төдийд тухайн хүний арьсан дээр юм тууруулж, зовоодог ажээ.

www.caak.mn (10 фото)


6. Өдгөө 40 настай М. хэмээх эмэгтэй нь сүүлийн 25 жилийн амьдралаа гайхалтай сайн санадаг. Жишээлбэл 1987 оны 10-р сарын 1-ний өдөр гудамжинд ямар хүмүүстэй зөрсөн тухайгаа хүртэл маш нарийн хэлж чаддаг байна. Бүх зүйлийг детальчилж, маш нарийн санадаг ажээ. Тэр битгий хэл хэдэн оны хэдэн сарын хэдэнд гудамжинд явж байхад ямар дугаартай машинуудтай таарснаа хүртэл хэлч чаддаг байна. Түүний ер бусын ой санамж нь бүх мэдээллийг 100% тогтоож авдаг ажээ.

www.caak.mn (10 фото)


7. 17 настай Натали Купер–ийн бие организм нь анагаахын шинжлэх ухааны тайлагдашгүй нууц хэвээр үлджээ. Учир нь Натали Куперийн организм нь Tic Tac-аас өөр юуг ч боловсруулж чаддагүй юм байна. Тэрээр өдөрт 900,000 ширхэг Tic Tac идэж байж эрүүл чийрэг байж чаддаг ажээ.

www.caak.mn (10 фото)


8. Линкольны хөгжимчин Крис Сэндс сүүлийн 20 жилийн турш тасралтгүй зогсуулж байгаа юм. Тэрээр нэг хором ч зогсуулахаа больж чадахаа байжээ. Унтаж байхдаа хүртэл шүү. Түүнд уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны аль аль нь тус болж чадаагүй байна.

www.caak.mn (10 фото)


9. Залуухан англи бүсгүй Кэй Андервуд нь хүчтэй сэтгэл хөдлөлд автах болгондоо ухаан алдаж унадаг байна. Ухаан алдах шалтгаан нь инээд хүрэх, уурлах, айх, уйлах гэх зэрэг сэтгэл хөдлөлүүдийн аль нэг нь байдаг. Тэрээр 24 цагт дунджаар 40 удаа ухаан алдаж унадаг ажээ.

www.caak.mn (10 фото)


10. Дебби Берд хэмээх англи бүсгүй өндөр давтамжтай цацраг болон радио долгионы харшилтай юм байна. Радио, гар утас, шарах шүүгээ, утасгүй интернет гэх зэрэг орчин үеийн технологийн дэвшлүүдийн нөлөө түүний ойролцоо байж таарах л юм бол нүдний зовхины дотор талаас нь авахуулаад бүх биеэр нь юм туурч, гурав дахин томорч, хавддаг ажээ.

www.caak.mn (10 фото)

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()