Африкийн Сахель дахь ган гачигаас үүдсэн хямрал

2012-05-25, 19:59
26,231

Баруун болон төв Африкийн Сахель бүсд үүссэн хүнсний хямрал олон сая хүүхдийн хуь тавилантай холбоотой асуудал болж хувирч байна. Буркина-Фасо, Чад, Мали, Мавритания, Нигер, Камерун, Нигери, Сенегалын хүүхдүүд хүнсний хомсдлоос болж өсгөлөнд нэрвэгдэж байна. Хур тундас бага унаж, ургац буурч, хүнсний үнэ нэмэгдсэн нь хүмүүсийн эрүүл мэндэд муугаар нөлөөлжээ. Эдгээр хүмүүст яаралтай эмнэлэгийн тусламж шаардлагатай байна. Энэ явдлын талаарх фото зургийг өнгөрөгч 4 дүгээр сард Associated Press агентлагийн зураглаач Бэн Кертис авчээ.

Африкийн Сахель дахь ган гачигаас үүдсэн хямрал
Хаах
Сурталчилгаа



Чадын нутаг дахь Сахель бүсийн Мондо тосгоны энэ эмэгтэй цөлд хүүхдээ гар дээрээ авч явж байна. ЮНИСЕФ-ийн тооцоогоор энэ жил 5 нас хүртлэх 127,000 хэт тураалтай хүүхдэд яаралтай эмчилгээ хийх шаардлагатай байна. Сахель бүсд Нигер, Мали, Чад, Буркина-Фасо, Камерун, Сенегал, Мавританий 1,000,000 хүүхэд өлсгөлөнд нэрвэгдэж байна.

www.caak.mn (32 фото)

Өлсөж үхсэн илжигний сэгийг халдвар тараахаас болгоомжилж нутгийн оршин суугчид хол зөөж хаясан байна. Өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдийн эхчүүд Чадын цөл дэх хүүхдээ аврахын тулд эмнэлэгүүд дэх хүнс тараах цэгүүд рүү чиглэсээр байна. НҮБ-ийн эрүүл мэндийн төлөөлөгч хэлэхдээ: Олон улсын хүмүүнлэгийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэхгүй бол хүүхдийн үхэл нэмэгдэх болно гэжээ.

www.caak.mn (32 фото)


22 настай Фатима Абд Рахманы 2 настай охин Колтума Абдулай Мондогийн эмнэлэгт эмчилгээ хийлгүүлж байна. ЮНИСЕФ-ийн мэдээгээр хүнсний хямрал 2011 оны ган гачиг, малын тоо толгой багассанаас үүдэлтэй гэжээ. Үүний дээр Ливид мөргөлдөөн болсноос дайжсан хүмүүс гэртээ ирсэн нь байдлыг улам муутгажээ.

www.caak.mn (32 фото)


Зара Махамат гэдэг энэ хүүхэд өлсгөлөн, суулга, бүгчим халуунаас болж бие нь муудаж Нгури тосгоны эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байна.

www.caak.mn (32 фото)


Барра тосгоны эмнэлэгийн гадаа эхчүүд хүүхдүүддээ хэрхэн эмчилгээ хийлгэх эмч нарын шийдвэрийг хүлээн сууж байна.

www.caak.mn (32 фото)


Хадетт Мухаммед Омар хүүгээ энгэртээ тэвэрч байна. Барра тосгоны эмч нар хүүд нь өлсгөлөнгийн симптом байгаа эсэхийг шинжилж байна.

www.caak.mn (32 фото)


3 настай Халим Мусса эмнэлэгт хамраараа гуурс тавиулж хүнсний эмчилгээ хийлгэж байна. Гуурсаа мулт татахаас нь болгоомжилж эмч нар 2 гарыг нь бинтээр боожээ. Түүний ээж Калтума Абакар энэ эмнэлэгт хүүгээ авч ирэхийн тулд 70 километр зам туулжээ.

www.caak.mn (32 фото)


8 сартай Кубура Али хоолоо өөрөө идэж чадахгүй бөгөөд эмч нар түүнд тариа хийхэд уйлж байна. Чадын Нгури эмнэлэг.

www.caak.mn (32 фото)


20 настай Ашта Абдулай эмнэлэгт хүү Мусса Алигаа тэврээд сууж байна. Хүүгийнх нь хамарт эмчилгээний гуурс тавьжээ.

www.caak.mn (32 фото)


22 настай Херета Муссагийн 7 сартай хүү Маогийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Чадын Канем дүүрэг.

www.caak.mn (32 фото)


  Ээж нь хүүгийнхээ гарыг жин нэмж байгаа эсэхийг мэдэхээр хэмжилт хийж байна.

www.caak.mn (32 фото)


Мао эмнэлэгт эмч хүүхдийн жинг үзэж байна.

www.caak.mn (32 фото)


3 настай Халим Мусса хамартаа гуурс тавиулж тэжээлийн эмчилгээ хийлгэж байна. Гуурсаа татахаас нь болгоомжилж гарыг нь бинтээр боожээ.

www.caak.mn (32 фото)


Чилла тосгоны эрэгтэйчүүд хүүхдүүд мал услахад зориулж худгаас ус татаж байна. Энэ худгийг 20 хүн 7 хоногийн дотор ухжээ.

www.caak.mn (32 фото)


Чилл тосгоны 46 настай Хуссаени Абдулла малаа ус ууж дуусахыг хүлээж байна.

www.caak.mn (32 фото)


Чадын Канем дүүргийн энэ эмэгтэй зарах үрээ цэвэрлэж байна.

www.caak.mn (32 фото)


2 настай Хава Абдулла дөнгөж 5,4 килограмм жинтэй. Тэрээр эмэг эхийнхээ өвөр дээр сууж байна. Ээж нь жирэмсэн тул хол замд явж чадахгүй учир эмээтэй нь хамт эмчилгээнд явуулжээ.

www.caak.mn (32 фото)


Энэ эмэгтэй хүүгээ эмчлүүлэхээр Мао эмнэлэгт ирж байна. Чадын Канем дүүрэг. 

www.caak.mn (32 фото)


Эх нь хүүхдээ тэврээд усанд явж байна.

www.caak.mn (32 фото)


 2 настай Нехиле Мусса нь Мао эмнэлэгт ээж Кубуры Адумын хөлийг түшээд амарч байна. Тэрээр Мао эмнэлэгт тэжээлийн эмчилгээ хийлгэж байгаа юм.

www.caak.mn (32 фото)


 2 настай Нехиле Мусса

www.caak.mn (32 фото)


Мао эмнэлэгт эмчлүүлж буй 2 настай Нехиле Мусса ба түүний эх Кубура Адум.

www.caak.mn (32 фото)


Ээж нь 8 сартай охин Кубура Алиг сэрүүцүүлж байна. Охин нь өөрөө хоолоо идэж чадахгүй тул Чадын Нгуригийн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байна.

www.caak.mn (32 фото)


8 сартай Кубура Али тэжээлийн эрчимт эмчилгээ хийлгэж байна.

www.caak.mn (32 фото)


13 сартай Халима Али жингээ үзүүлж байна. Сахель бүс дэх Dibinindji тосгон.

www.caak.mn (32 фото)


Тэжээлийн эрчимт эмчилгээ хийлгэж буй 2 настай Хава Мусса-г ээж нь өвөр дээрээ авч байна. Чадын Нгури дүүрэг.

www.caak.mn (32 фото)


Газар хэвтэж буй хүүгээ сэрүүн байлгахын тулд бүтээлэг дэлгэж сүүдэр тусгаж байна. Тэрээр хүүгээ эмчлүүлэхийн тулд хол газраас илжиг унаж иржээ. Сахелийн бүс дэх Дибининжи тосгон.

www.caak.mn (32 фото)


Хатаасан хувцасаа аваад явж буй эмэгтэй. Чадын Сахель бүсийн Мондо тосгон.

www.caak.mn (32 фото)


Хүүхдүүдээ эмчийн үзлэгт оруулсан эхчүүд тэвчээртэй сууж эмчийн шийдвэрийг хүлээж байна. 

www.caak.mn (32 фото)


Чилла тосгоны эрэгтэй хүүхдүүд

www.caak.mn (32 фото)


Чадын Сахель дүүргийн Дала тосгоноос холгүй элсэн цөлд үхсэн илжигний сэг. Ган болсноос ургац алдаж малын үржил мууджээ.

www.caak.mn (32 фото)


Дибининжи тосгоны нэгэн эмэгтэй илжиг унаад явж байна. Чадын Сахель бүс.

www.caak.mn (32 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()