Татвар эмсийн хүрээлэл буюу Гарем

2012-06-02, 19:30
38,444

Гарем бол тансаг эд агуурсан дунд бэлгийн сэрлийг хэрцгий гэмээр аясаар өдөөдөг түгжигдмэл ертөнцийн дүр төрх юм. Сэргэн мандлын үеийн венецийн жуулчин Оттавиано Бон нь "гарем"-ыг дүрслэхдээ: «Эмэгтэйчүүд байгаа газартаа сүмд байрладаг эмэгтэй лам шиг байдаг». Мөн тэнд: «Бүсгүйчүүд өмнөх холбоо сүлбээгээ ор тас мартаж, орд харшд үүрд шигддэг. Шинэ нэртэй ч болдог»… гэнэ. Ингээд гармемын талаар сонирхолтой баримтыг дэлгэе.

Татвар эмсийн хүрээлэл буюу Гарем
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа



www.caak.mn (12 фото)

Дорнын гарем бол "эрчүүдийн нууц мөрөөдөл, эмэгтэйчүүдийг хараан зүхэх явдал, зовж буй татвар эмсийн уйтгарал, бас тэгээд тэдэнд мэдэрхүйн таашаалаа төвлөрүүлэх гээд"... Энэ бүхэн романистуудын бичсэнчлэн домгоос илүү зүйл биш. Жинхэнэ гарем гэдэг нь илүү прагматик шинжтэй. Арабын ард түмний аж байдлын нэг хэсэг ажээ.

Уламжлалт гарем бол (арабын «харам» — хориотой) лалын гэр бүлийн хувьд эмэгтэйчүүд байрладаг нэг хагас жигүүр юм. Гаремд өрхийн тэргүүн болон хүү нар нь орох эрхтэй. Бусад хүмүүс энэ жигүүрт орох эрхгүй. Табу буюу хориотой. Энэ талаар туркийн түүхч Дурсун-Бей бичихдээ: «Хэрэв хорвоогийн нарыг эрэгтэй хүн хэмээн зүйрлэвэл нар хүртэл гарем руу шагайх эрхгүй». Гарем бол эд баялаг дунд умбасан алдагдсан итгэл найдвар…

www.caak.mn (12 фото)


Харам – хориотой орон зай
Лалын эрт цаг үед харамын уламжлалт оршин суугчид нь эхнэр охид хөвгүүд байжээ. Тухайн араб хүний хөрөнгө чинээний байдлаас хамаарч Гаремд аж ахуйг нь авч явж чадах шивэгчингүүд амьдардаг байжээ.


www.caak.mn (12 фото)


Татвар эмсийн хүрээлэн хожуу Халифатуудын үед тэдний хуримтлуулсан эд агуурсын зэрэг хэмжээ нь хураасан татвар эмсээр нь хэмжигддэг байжээ. Зөнч Мухаммед нэг эр дөрвөөс илүү эхнэртэй байж болохгүй хэмээн айлдсан хууль нэг үе олон эхнэртэй байх ёсыг хязгаарладаг байв.

www.caak.mn (12 фото)


Татвар эм ордны босгыг анх алхахын тулд гэм зэмгүйгээ нотлох шалгуурыг давж лалын шашныг заавал хүлээн авдаг байжээ.

www.caak.mn (12 фото)


Гаремд ингэж орсноор бурханд төдийгүй эзэндээ үнэнчээр зүтгэхээс өөр аргагүй болдог. Татвар эмс гадаад ертөнцтэй бүх холбоо сүлбээгээ таслаж шинэ нэртэй болдог. Эзэн султаны байнгын ивээлд байж хүүхэд төрүүлэх ёстой болдог. Гаремын эзэн нэг татвар эмсийг явцын дунд онцлож нэг шатаар эрхийг нь ахиулж түр эхнэрийн зэрэгтэй болгодог. Түр эхнэр бол түр эхнэр л байдаг. Жинхэнэ эхнэр болж эрэгтэй хүүхэд төрүүлэх нь хамгийн чухал. Үүний дараа эзний өмнө эхнэр шиг байж болно.

Лалын ертөнцөд Стамбулын Дар-уль-Сеадет гарем хамгийн том нь байв. Тэнд татвар эмс нь цөм гадаадын хүүхнүүд байжээ. Турк эмэгтэй тийшээ шагайдаггүй байв.

www.caak.mn (12 фото)


Эдгээр татвар эмсийг одалискүүд гэдэг байв. Султан долоо хүртэл гадаад эхнэртэй байж болдог аж. Аль нэг нь жинхэнэ эхнэр буюу «кадын» нэрийг зүүдэг. Тэргүүн «кадын» эрэгтэй хүүхэд төрүүлсэн үед болох боломжтой. Султаны өөрийн эх, эгч нар, охид л эмэгтэй султан хэмээн нэрлэгддэг. Эдгээрийн дараагийн ангилалд «кадын», дараа нь «икбал» буюу кадын болох боломжтой татвар эмс жагсана. Туркийн нийгэмд «икбал»-ууд султантай холбогдох арга ухаанд гаршсан байдаг. «Икбал»-ын дараа «конкубин»-ууд жагсана. Тэд хамгийн тааруу нөхцөлд амьдардаг татвар эмс юм. Эрх мэдэл бага.

www.caak.mn (12 фото)


Татвар эмс «конкубин» байхдаа хоорондоо их өрсөлдөөнтэй. Хутга болон хор хүртэл хэрэглэнэ. «Конкубин» «икбал» болоход нэг хүүхэд төрүүлэхэд л хангалттай мэт боловч үнэндээ тийм биш. Султаны олон татвар эмсээс дээшээ гарах бол хэцүү даваа. Султантай унтсан ч бас заавал хүүхэд олдоггүй. Олсон ч зарим үед бусад хөгшин татвар эмс байр сууриа алдахгүйн тулд зулбуулах гэж их оролдоно. Хэрэв татвар эм хүүхэд олоод түүнийгээ яаж ийгээд хүн болгон төрүүлж чадвал жил бүр «басмалик» өглөг хүртдэг болно.

www.caak.mn (12 фото)


Султантай хавьтах аз тохиогоогүй гаремын доод хэсгийн татвар эмст боломж олгодог. Жишээ нь, тэд өөрийн гэсэн хувийн амьдралтай болох боломж бий. Хэдэн жил гаремд сайн ажилласных нь төлөө заримд нь нөхөр олж өгөөд дуртай зүг рүү нь явуулна. Бас жаахан ч гэсэн амьдрах хэрэгсэл дагуулж өгнө. Одалискууд (гадыны татвар эмс)-ын дунд дотор нь өөрийн гэсэн язгууртан байдаг. Султан ямар нэг тохиолдлоор одалискийг оноон заах юм бол тэрбээр «гэздэ» болно. Олон мянган эмэгтэй гаремд амьдрах хугацаандаа султаныг нүцгэн байхыг хараагүй ч явдал гардаг. Хэрэв султан нас барвал татвар эмсийг төрүүлсэн хүүхдийнх нь хүйсээс хамаарч ялгавартай хандана. Эмэгтэй хүүхэд төрүүлсэн эхчүүд нөхөрт гарах боломжтой. Харин эрэгтэй хүүхэд төрүүлсэн эхчүүд «Хуучин ордонд» амьдарч дараагийн шинэ султан гарч ирэхийг хүлээнэ. Энэ хооронд ах дүүс хоорондоо бие биендээ атаархаж хор найруулж эхлэнэ. Эхчүүд нь өрсөлдөгч эмэгтэйчүүд болон хүүхдийнх нь хоол руу хор нууцаар хийж хордуулна.

www.caak.mn (12 фото)


www.caak.mn (12 фото)


Тайган хүн гэж хэн бэ?
Итгэмжлэгдсэн боол эмэгтэйчүүдийн зэрэгцээ татвар эмсийг тайган хүмүүс харж хянана. «Тайган хүн» гэдэг нь грек хэлнээс «хамгаалагч харгалзагч» хэмээн утгаар бууна. Тэд гаремд дэг журмын харгалзагч хийнэ. Хоёр янзын тайган хүн байдаг. Нэг хэсгийг нь жаахан байхад нь засчихдаг. Сахал ургадаггүй. Өндөр. Эрэгтэй хүүхэд шиг хоолойтой. Эмэгтэй хүнийг огт сонирхдоггүй. Заримыг нь хожуу засдаг. Эд нарыг бүрэн бус тайган хүн хэмээн нэрлэдэг. Эрэгтэй хүнтэй адилхан. Дуу нь бага зэрэг баргиа. Шингэн царайтай. Өргөн булчинлаг мөртэй. Бэлгийн чадавхитай. Гэхдээ биологийн хэрэгцээгээ жирийн эрэгтэй хүн шиг хангаж чаддахгүй нь ойлгомжтой. Ууж идэх болон сексийн талаар яриа өрнөхөд тэдний ургуулан бодохуй гайхмаар. Олон жил султаныг хүлээсэн одалиск (гадаадын хүүхэн)-ууд заримдаа ойлгомжгүй байдалтай байдаг. Гаремд 300-500 татвар эмс байдаг бөгөөд тэдний талаас илүү нь залуу, царайлаг. Ийм нөхцөлд хэзээ гарч ирээд сонгох султаныг хүлээж байснаас хажууд нь тайган хүн байгааг зүгээр хараад суухгүй нь мэдээж.

www.caak.mn (12 фото)


Үүнээс гадна тайган хүмүүс гаремын дотоод дэг журмыг хариуцахаас гадна эрэгтэй хүнийг байнга хүсч байдаг зарим татвар эмсийг султаны нууцаар хэлснээр торгон уяагаар боож Босфорт живүүлдэг алуурчны үүрэг гүйцэтгэнэ. 

www.caak.mn (12 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()