Орон орны алдартай гудамжны хоолнууд

Эрүүл мэндэд сайн, амин дэм ихтэй хоол хүнсийг тогтмол давтамжтайгаар бага багаар идэж байх ёстой гэдгийг одоо хүн бүр мэддэг болсон. Гэвч заримдаа аманд ороод, жаргалыг мэдрүүлмээр дэндүү сайхан амттай зүйлийг идмээр санагддаг боловч маш амттай зүйл биед хөнөөлтэй байх нь элбэг. Тэр тусмаа алхаж явах зуураа гудамжнаас юм авч идэх тун сайхан. Ингээд та бүхэнд орон орны алдартай гудамжны хоолнуудыг танилцуулж байна.

Орон орны алдартай гудамжны хоолнууд



1. Амтат ногоон цай, Марокко
Ирмэг хүртэл нь навчаар дүүргэсэн стаканууд дээр бяцхан сахар тавьсан нь Мароккогийн алдарт цайны бэлдэц юм. Халуун өдөр маш сайн сэрүүцүүлэгч болдог уг цай нь цангаа тайлаад зогсохгүй Мароккод очсон жуулчин бүрийн заавал ууж үзэх ёстой уламжлалт ундаа ажээ.

www.caak.mn (12 фото)

2. Тайваны Миаоку дахь шөнийн захын хүнс
Миаокугийн шөнийн захын дэргэд эртний хийд болон шуудангийн газар байдаг. Зураг дээрхи шар дэнлүүнүүд нь хараад л шүлс гоожмоор Тайваны гудамжны амтат хоолнуудыг өрсөн лангуунуудыг илтгэнэ. Эндээс та хэрчсэн гурилтай, халуун ногоотой шөл, шарсан дун, шарсан эмгэн хумс, будааны боов зэргээс авахуулаад мөш олон төрлийн хоол олж харах болно. Тайваны оршин суугчид болон жуулчдын хувьд энэхүү шөнийн захаар орсон л бол хар сливтэй мөсөн десертийг заавал иддэг байна.

www.caak.mn (12 фото)


3. Шанхайн банш, Хятад
Шанхайн гудамжинд тус хотын бэлэг тэмдэг болсон баншийг маш олон газар зардаг.

www.caak.mn (12 фото)


4. Лапша, Тайланд
Бангкогийн гудамж дахь жуулчдын анхаарлыг ил гал дээр гурилтай шөл хийх тогоочийн үзүүлбэр соронзон мэт татдаг. Олон хүмүүс гудамжны гурилтай шөлний мастер тогооч нарын уран үзүүлбэр болон хоолны амтыг бишрэхээс өөр аргагүйд хүрдэг байна.

www.caak.mn (12 фото)


5. Тахианы дотор гэдэс. Филиппин
Филиппиний гудамжны наймаачид тахианы гэдэс дотроор хийдэг энэхүү исав манок хэмээх амттан санаачилжээ. Үүнийг шорлог шиг хийдэг байна. Ихэвчлэн энэхүү хоолыг амтлаг юмуу исгэлэн, эсвэл халуун ногоотой соусаар амталж иддэг ажээ.

www.caak.mn (12 фото)


6. Далайн эргийн амттан. Энэтхэг
Гоа арлын амрагчид тэр хавиар сэлгүүцэхийг хүсвэл амаа зугаацуулах зүйл заавал олж чаддаг. Үүнд ч гайхаад байх зүйлгүй. Учир нь Аньонс арал дээр самос, тахиа, сэрүүн ундаа болон бусад төрлийн амтат зуушнуудыг маш олноор зардаг. Энэ арал хэзээ нэгтээ хиппичүүдийн мөрөөдлийн газар байсан бөгөөд өнөөг хүртэл жуулчдын очих дуртай газруудын нэг хэвээр байгаа юм.

www.caak.mn (12 фото)


7. Царцаа. Хятад
Хятадын гудамжны наймаачдын бэлтгэдэг энэхүү шорлосон царцаанаас бүрдсэн “баглаа” нь өрнөдийн жуулчдын анхаарлыг үргэлж татдаг. Орчин үед шавжаар хүнс хийх нь тийм ч ховор үзэгдэл биш болсон. НҮБ-ийн хөдөө аж ахуй хариуцсан албаныхны тооцоогоор дэлхийн хүмүүс 1400 төрлийн ротеиноор баялаг шавжийг хэрэглэдэг болохыг харуулжээ.

www.caak.mn (12 фото)


8. Шорлог, Монгол
Төв азийн цээжинд өргөн уудам нутгийг эзлэн оршдог Монгол орныг та бүхэн Чингис хаанаар нь илүү сайн мэдэх байх. Энэ оронд зун цагаар болдог баяр наадмуудаараа гудамжинд хонь, үхэрийн махаар шорлог хийж зарах нь элбэг харагддаг. Бусад орны шорлогтой харьцуулбал илүү шүүслэг амттай бөгөөд хэрвээ та энэ оронд зуны цагаар зочилох бол Шорлог болон хуушуур идэж үзэхийг зөвлөе.

www.caak.mn (12 фото)

9. Банх Ми сэндвич. Вьетнам.
Вьетнамын гудамжны наймаачид энэхүү эрт дээр цагаас уламжлалтай хоолыг инээмсэглэн байж худалдаалдаг. Банх ми сэндвичийг хийхдээ төрөл бүрийн мах, ногоог франц талханд боодог байна. Вьетнам даяар энэхүү сэндвичийг өргөн хэрэглэдэг байна. Тэр тусмаа өглөөний хоолондоо тэд их хэрэглэдэг ажээ.

www.caak.mn (12 фото)


10. Германы сосиск.
Энэхүү хоолонд зөвхөн хамгийн сайн хиамыг ашигладаг. Төрөл бүрийн гудамжны яармаг худалдаа, фестивалийн үеэр дэлгэрдэг Германы гудамжны хүнсний худалдааны үеэр братвурст, боквурст, шарсан хиам болон сосискийг амтат герман шар айргаар даруулалан идэхийг санал болгдог. Та Германд очвол эдгээрийг заавал идэж үзэх учиртай.

www.caak.mn (12 фото)


11. Севиче, Перу.
Перугийн Манкора хотод севиче бэлдэж буй тогооч. Севиче бол Латин Америкийн алдартай хоол юм. Цитрусны болон лаймын шүүс зэргийг түүхий загас болон бусад далайн гаралтай хүнсний зүйлтэй хольсноор севиче-г хийдэг.

www.caak.mn (12 фото)


12. Гахай, Комбож
Пномпений гудамжин дахь энэхүү хүнсний зүйлийн найрлагыг ойлгохын тулд гадны зочид заавал кхмер хэл эзэмшсэн байх албагүй. Дашрамд дурьдахад гахайн мах нь дэлхийн хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэдэг мах юм. Гахайн махны хэрэглээгээрээ Австри улс нэгдүгээрт, Испани хоёрдугаарт, Дани гуравдугаарт ордог байна.

www.caak.mn (12 фото)



7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()