Одос үхэр тэжээгч Ричард

“Зэрлэг үхэр тарнидагч” хэмээх хочтой Ричард Брижес, түүний эхнэр Шерон нар Техаст хоёр одос үхэх тэжээдэг байна. Хоёр үхэр нь тус тусын нэртэй. Нэгийг нь "Зэрлэг хошигнол" 800 килограмм жинтэй, харин нөгөөг нь "Сум" гэдэг бөгөөд 300 киллограмм жинтэй хоёр зэрлэг үхэрнүүдтэй гэртээ хамт амьдардаг. Ингээд энэ гэр бүл яагаад ийм аюултай амьтан тэжээх болсон тухай бяцхан түүхтэй танилцацгаая. 

Одос үхэр тэжээгч Ричард
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа



"Зэрлэг хошигнол" 7 настай. Тэрбээр гэрийн эзэдтэйгээ хамт нэг гэрт амьдардаг. 800 кг жинтэй.

www.caak.mn (17 фото)


Ричард Брижес насаараа үхэр, морь, сарлаг, зэрлэг үхэртэй ноцолдож ирсэн нэгэн. 2004 онд нүдэндээ гэмтэл авсны дараа малаа зарж ганц зэрлэг үхрээ үлдээжээ. "Зэрлэг хошигнол"–оо гэрийн тэжээмэл амьтны гэсэн утгаар гэртээ байлгаж байна.

www.caak.mn (17 фото)


Брижесийн эхнэр Шерон 39 настай. Фото зурагчин, Америкийн индиан гаралтай. Тэрбээр үүний зэрэгцээ индейчүүдийн уламжлалт хувцас хунарыг арьс шир болон бусад материалаар оёх дуртай. Шерон хэлэхдээ: «Бид сарлагтаа их хайртай. Аль нэг нь үхвэл нөхөр Брижес маань хамт үхэхээс ч буцахгүй» -гэжээ.

www.caak.mn (17 фото)


"Сум" хэмээх сарлаг нь 3 нас хагастай. Өмнө хариуцаж байсан эзэн нь араншинг нь дийлдэггүй байсан аж. Сум үнэхээр түрэмгий авиртай. Гэсэн ч энэ нь Брижест таалагдаж түүнийг машиндаа ачиж гэртээ авчирчээ.

www.caak.mn (17 фото)


Америк одос үхэр их сүрлэг. Эвэр нь матийсан. Хагас метр орчим урт. Том биетэй. Цагт 60 км хүртэл хурдлаж замдаа тааралдсан юуг ч хамаад гарна.

www.caak.mn (17 фото)


«Манай хамаатнууд ирэхдээ одос үхэрнүүдээс айдаггүй. Учир нь би аюулгүй байдлыг нь сайн хангадаг. Гэхдээ тэд намайг эрт орой хэзээ нэгэн цагт зэрлэг үхэртээ мөргүүлж үхэх байх хэмээн боддог байх. Гэвч одос үхэр манайд байхдаа байгаль дээр байдаг шиг зэрлэг авираасаа сална гэж би боддог. Намайг эврээрээ хэд хэдэн удаа гэмтээж л байсан. Гэхдээ би үүнийг гай гамшиг хэмээн боддоггүй. Миний ажлын нэг хэсэг ийм байх ёстой гэж боддог» хэмээн Брижес ярьжээ.

www.caak.mn (17 фото)


Брижес насанд хүрсэн хүү охин хоёртой. Тэд аав ээж нь ер бусын гэрийн тэжээвэр амьтадтай гэдэгт нь нэг их гайхдаггүй. Тэд одосын ачаар хэд хэдэн дэлхийн дээд амжилт тогтоожээ. "Миний хүү гэхэд л усны цана болон элсэн дээгүүр зэрлэг үхэр хөллөж давхисан. Охин маань цасан дээгүүр зэрлэг үхэр хөллөж давхисан" хэмээн Брижес ярих дуртай.

www.caak.mn (17 фото)


2006 онд Ричард Брижес, Шерон нар 5 жил тусдаа амьдарсны дараа дахин нийлж гэрлэлтээ сэргээх ёслол дээр "Зэрлэг хошигнол" гол гэрчийн этгээдийн үүрэг гүйцэтгэжээ.

www.caak.mn (17 фото)


Брижес одоо 53 настай. Бидний сарлагууд бидэнд хайр сэтгэлийг эргүүлж бидэнд авчирч өгсөн хэмээн ярьдаг.

www.caak.mn (17 фото)


Брижес одосыг зөрүүд амьтан хэмээн бодож байсан нь буруу байсан. Тэд тийм биш гэдгийг хоёр одос үхэр тэжээж эхлээд л мэдсэн. Энэ хоёр бидний жинхэнэ найзууд. Сум хүнийг хажуудаа байлгах их дуртай. Хүмүүстэй хамт байхдаа л юм идэх дуртай байдаг гэнэ.

www.caak.mn (17 фото)


www.caak.mn (17 фото)


8 жилийн дотор хоёр одос 1,5 тонн гаруй жинтэй болжээ.

www.caak.mn (17 фото)


www.caak.mn (17 фото)


Хэдэн жил одос үхэр тэжээж эхлэмэгц тэдний гэрээр хэвлэлийнхэн болон цагдаа нар салахаа больжээ. Орон нутгийн шериф (цагдаа) тэдний гэрээр ирж одосуудын амьдарч буй нөхцөл хэвийн байгаа эсэхийг ирж шалгадаг болжээ.

www.caak.mn (17 фото)


Брижес гэртэй хамгийн аюултай амьтан тэжээдэг гэдэг үзүүлэлтээр Гиннессийн дээд амжилтын номонд нэр нь бичигджээ.

www.caak.mn (17 фото)


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()