Гранд – Каньон дахь мышьякийн найрлагатай “Хулуун усан сан”

2012-06-07, 20:24
15,184

Аризонагийн гүн хавцлын ёроолд үзэсгэлэнт Колорадо гол урсдаг. Тэрхүү голоор маш олон жуулчид завиар зугаалдаг бөгөөд замд нь таардаг нүдэндээ итгэхийн аргагүй аварга том хулууг санагдуулам усан санг хараад, өөрийн эрхгүй дуу алддаг байна. Голоор завьтай явахад энэхүү байгалийн ер бусын бүтээл нь 342 километрийн зайд байрладаг ажээ.

Гранд – Каньон дахь мышьякийн найрлагатай “Хулуун усан сан”





Энэхүү усан сан нь хадны энгэрээс ургасан мэт байрлалтай, голын дээр тогтсон байдаг ажээ. Үүнийг америкчууд Pumpkin Spring буюу Хулуун Горхи гэж нэрлэдэг байна.



Хэдэн мянган жилийн тэртээд бий болсон энэхүү хулуун усан сан нь хэмжээгээрээ улам томорсоор байгаа болохыг Рональд Даль-ийн “Чарли ба шоколадны үйлдвэр” номноос уншиж болно. Гэвч энэхүү усан сан нь харагдаж байгаа шигээ аюулгүй биш ажээ.



Хулуун сан дотор нүүрс ислээс гаралтай шингэн байдаг. Энэхүү сан нь дүүрэхээрээ хортой шингэнийг голруу урсгадаг байна.



Хулуун доторхи ус маш дулаахан боловч найрлагандаа мышьяк, төмөр, цинк, тугалга зэрэг хорт бодисуудыг их хэмжээгээр агуулдаг байна. Олон хүн хулуун усан санруу үсэрч орохыг хүсдэг. Сэлсэн тохиолдолд, дараа нь биеэ маш сайн угааж, зайлахыг зөвлөдөг. Харин энэ уснаас уухыг бол хатуу хориглодог байна.



Энэ бол том хавцал дахь хамгийн аюултай ус юм. Усан доторхи мышьякны найрлага 1 литр-т 50 млг байх хязгаартай байдаг. Тэгвэл хулуун сангийн нэг литр усанд 1100 млг мышьяк байгааг тогтоожээ.



Мышьяк-т хордох нь таатай зүйл биш. Хамгийн түрүүнд толгой эргэж, баримжаа авах чадвар алдагадж, гэдэс өвдөн, нойргүйдэлд ордог байна. Эмчид яаралтай л хандахгүй бол тасралтгүй бөөлжиж, үс унаж, улмаар ухаан алдсанаар, үхэлд хүрдэг ажээ. Гэхдээ энэхүү хулуун усан сангийн усанд хурдхан шумбаад гарч ирлээ гээд дээрхийн адил аюул нүүрлэхгүй. Дараа нь биеэ цэвэр усаар сайн зайлахад л болно.








0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()