Минскийн таксины жолоочийн ер бусын найз

Та өөрийгөө хаа нэгтэйгээс такси бариад явж байна гээд төсөөлдөө. Хувийн амьдралтайгаа холбоотой зүйлсийн талаар, очих газрынхаа тухай, мөнгө нь хэд гарах бол гэх зэрэг олон зүйлийг бодон, арын суудал дээр тайван явж байтал жолоочийн халааснаас хэрэмний бяцхан чих цухуйж, эсвэл бяцхан хэрэм аль нэг суудал дээр нь тавтай нь аргагүй унтаж байвал яах вэ? Та үүнд итгэхгүй байх болно. Тэгвэл ийм найзтай таксиний жолоочтой үнэхээр таарч, хүнтэй хэрэм яаж найзалж болдогийг нүдээрээ үзсэн хүмүүсийн бэлтгэсэн мэдээллийг танд хүргэж байна. Минскийн оршин суугчид эзнийгээ даган, таксинд явдаг хэрэмний тухай цуурах болсон тул хэсэг залуус үүнийг шалгахаар шийджээ. Цуу ярианы гол эзнийг олоход маш хялбархан байв. Тэд хоёр утас цохиод л эгэл бус жолоочийн ажилладаг компанийг олжээ.

Минскийн таксины жолоочийн ер бусын найз


www.caak.mn (13 фото)


Шөнийн ээлжнийхээ дараа, гэртээ амарч байсан таксины жолооч залуутай тэд орцных нь үүдэнд уулзахаар тохирсон байна. Гав ганцаараа гарч ирсэн залуугаас тэд хэрэм хаана байгааг асуухад, хүрэмнийх нь халааснаа бяцхан найзынх нь хоёр чих сортолзон харагдаж, тун удалгүй сэргэлэн хоёр нүд нь ил гарснаа, эргэн тойрноо хэсэг ажигласны дараа, эзнийхээ мөрөн дээр гараад суучихжээ.

www.caak.mn (13 фото)


Жолооч Петр: “Тийм ээ, би дэлгүүр орохдоо ч, ажлаа хийж байхдаа ч, гудамжинд алхаж байхдаа ч тэр, хаа ч байсан хэрэмээ халааслаад явдаг”-хэмээн инээмсэглэн хэлжээ. Петрийн бяцхан найз бол Масик гэдэг нэртэй, эрэгчин хэрэм юм байна. Петр Панкратов энэхүү найзтайгаа 2 жилийн өмнө учирчээ.

www.caak.mn (13 фото)


Эзнийхээ хамбан малгайн дээр ямар тухтай унтаж байгааг нь хараач ээ.

www.caak.mn (13 фото)


Петр хэлэхдээ: “Хоёр жилийн өмнө Маринья Горка-д цэргийн салааны дарцагчингийн алба хааж байхад цэргүүд надад атгасан гарын тал ч хүрэхгүй, өтөнд баригдсан бяцхан хэрэм авч ирж өгсөн юм. Хөөрхий хэрэм ухаан алдчихсан байсан. Би хэрмийг халамжлахаар шийдэж, биенээс нь 7 өт, нүдэн дотор нь үүрлэсэн гурван өтийг түүж авсан. Дараа нь дөрвөн цагийн зайтайгаар, хүүхдийн нэмэлт тэжээлийг шприцэнд хийж, амруу нь хийх маягаар хооллох боллоо. Дараа нь Масик-ийн бие нь сайжирч, нэмэлт тэжээлийг сүүтэй холин, халбагаар өгөхөд ууж чаддаг болсон юм. Сарын дараанаас түүнд би самар цөмөн өгч байсан. Харин шүд нь ургаж эхлэхэд манай нөхөр өөрөө цөмөөд идчихдэг болсон доо. Ингэж л бид цэргийн албыг хамтдаа хаасан юм даа. Тэр энэ бүх хугацаанд шаардлагатай үед халаасанд минь нуугдаж, хэрэгтэй үедээ ил гарч байсан.”-гэжээ

- Гэртээ хаана амьдардаг вэ, торонд амьдардаг уу? - гэсэн асуултад:

- Үгүй ээ, түүнд тор байхгүй. Тэр надтай хамт унтдаг юм. Цээжин дээр хэвтээд, сүүлээ хөдөлгөх их дуртай. Эсвэл хувцасны шүүгээний дээр гараад, хамбан малгайн дээр маань унтичхдаг юм. Хоолоо ч гэсэн надтай хамт иддэг. Самар, жимс, үр, талханд дуртай.

www.caak.mn (13 фото)


-Яагаад хэрмээ дандаа авч явдаг юм бэ?

-Хоолоо идчихээд л ажилдаа хамт гарна даа. Өнгөрсөн 12-р сард л цэргээс халагдсан юм. Одоохондоо такси бариад гурван сар л болж байна. Би түүнийг ажирлуугаа авч явахгүй бол болохгүй ээ. Яагаад гэвэл манайд бас муур, загас байдаг юм. Орхиод явчихвал, манай Масик бүгдийг нь дээрэлхээд, гэр бусниулаад хаячихдаг юм.

www.caak.mn (13 фото)


-Зорчигчид анх хараад түүнийг их гайхдаг байх даа.

-Зорчигчид хэрэмний маань зургийг авч, интернетэд тавьж эхлэхэд хүмүүс байгалийн амьтныг дэргэдээ байлгадаг гээд хэл ам гаргаж эхэлсэн. Тиймээс би бүх бичиг баримтыг нь бүрдүүлээд, Масик-д пасспорт авч өгөөд, албан ёсны тэжээмэл амьтнаа болгосон доо. Одоо Масик маань жинхэнэ бүрэн эрхтэй хотын иргэн болсон. Бүх зорчигчдод түүнийг харуулдаггүй. Ихэнхи тохиолдолд Масик маань арын суудал дээр малгайн дээр маань, эсвэл миний өвөр дотор унтаад явдаг. Харин зорчигч их уйдсан байдалтай явж байвал заримдаа би: “Би танд нэг сонин юм үзүүлэх үү?” – гэж хэлээд хэрмээ гаргаж ирдэг л дээ. Бүгд л маш их өхөөрдөж, сэтгэл нь сайхан болоод буудаг даа. Тэр тусмаа хүүхдүүдэд маш их таалагддаг. Дараа нь такси компаниудруу залгаж, хэрэмтэй такси дуудмаар байна хэмээн нилээн шаналгадаг сурагтай.


www.caak.mn (13 фото)


www.caak.mn (13 фото)


www.caak.mn (13 фото)


www.caak.mn (13 фото)


www.caak.mn (13 фото)


www.caak.mn (13 фото)


www.caak.mn (13 фото)


33
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()