Чингис хааны хөшөөт баримал

Чингис хааны хєшєєт баримал нь Тєв аймгийн Эрдэнэ суманд байрладаг. Чингисийн хааны хєшєєг Их Монгол Улс байгууладсаны 800-н жилийн ойд зориулан барьсан юм. Ихэнхи тvvхчид vзэхдээ дэлхийн байлдан дагуулагч Александр Македонский бус Чингис хаан байсан хэмээн vздэг байжээ. Учир нь Македонский хvчирхэг арми, бат бєх тєрийг єєрийн эцгээсээ євлєж авсан бол Чингис хаан энэ бvхнийг єєрийн гараар босгон байгуулж 21-н жил тєр удирдахдаа \1206-1227 \ тархай бутархай аймгуудыг нэгтгэж дэлхийн газар нутгийн 22 хувийг эзлэж байсан байна. 

Чингис хааны хөшөөт баримал
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа





Чингис хаан-Тэмvvжин гэсэн нэрийг Евро-азийн орнууд сонсоод айдаст автаж байсан бол  Монгол vндэстний хувьд агуу хаан, удирдагч билээ. Хэдийгээр Монголчууд Чингис хааныг их хvндэлж, бахархдаг боловч тvvний талаар мэдэх, судлах газар Монголд ховорхон байдаг. Ингээд 800н жилийн дараа Монголын агуу удирдагч Чингис хааны гайхалтай баримал баригдаж Чингис хааны талаар мэдэхийг хvссэн жуулчдын сэтгэлийг татсан нэгэн гоё баримал бий болжээ.



40 метрийн єндєртэй энэхvv сvрлэг баримал нь 250 тонн зэвэрдэггvй ган тємрєєр бvрэгдсэн юм. Энэхvv баримал нь 10 метр єндєртэй суурин дээр баригдсан бєгєєд энэхvv суурь нь 36 баганатай ба энэхvv багана нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа юм. Хєшєєний нийт хэмжээ нь 212 га юм.




Хєшєєний нээлт 2008 оны 9-р сарын 26 - ны єдєр албан ёсоор болсон. Энэхvv нээлтэнд ерєнхийлєгч, бусад албаны хvмvvс оролцсон байна. Чингис хааны хєшєєт баримал нь Монголын аялал жуулчлалын тєв юм. Энэхvv хєшєє нь жирийн нэг баримал биш хоёр давхар цогцолбор. Баримал дотор уран зургийн галерей, Чингис хааны байлдан дагуулж эзэлж байсан газар нутгийн зураг, музей, хурлын танхим, ресторан, билльярд болон бэлэг дурсгалын дэлгvvр байдаг. Шат болон цахилгаан шатаар морины толгойд байрлах vзмэрийн танхимд хvрнэ. Энэхvv танхим нь 30 метрийн єндєрт байрладаг. Эндээс Монголын уудам талыг харж болно. Мєн энд 2м урт ташуур байдаг.



Хєшєєг тойруулан Чингисийн vеийн парк байгуулах тєлєвлєгєєтэй байгаа аж. Одоогоор хєшєє барилгынхаа vйл явцад явж байгаа.Парк нь: дайчдын, дархдын, бєєгийн хот, хааны гэр, малчдын хот болон мэдлэгийн хvрээгээ тэлэх гэсэн vндсэн 6-н хэсэгтэй байх юм байна. Цогцолборын хажууд 200-н амралтын гэр, бассейн, задгай тэнгэрийн доорх музей болон гольфийн талбай зэрэг нь чулуун хашаанд хvрээлэгдэн баригдах болно.vvнээс гадна Чингис хааны барималыг алтаар бvрнэ.




Учир нь Монголын уудам талд илvv сайн ялгарч харагдана. Мєн паркт 100 мянган мод тарина. Тvvхээс харахад 1177 онд Тэмvvжин эцгийнхээ дотны анд болох Ван хан Тоорил-оос тусламж гуйгаад буцах замдаа Цонжин Болдог хэмээх газраас тvvний ялалтын бэлгэ тэмдэг болох ташуурыг олсон юм. Энэ нь одоогийн Чингис хааны хєшєєт баримал байгаа газар юм. Ташуур олсон нь Чингис хаанд Монгол тvмний нэгтгэж хаан болоход ихэд нєлєлсєн билээ.





Энэхvv барилгын ерєнхий архитектор нь алдарт барималч Д.Эрдэнэбилэг мєн архитектор Ж.Энхжаргал нар юм. Хєшєєг vзэх явцад барилгачдын ур чадвар биширмээр билээ. 2012 оны сvvл гэхэд энэхvv барилгын vйл явц дуусах хандлагатай байна.

 
 

35
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()