Дэлхийн онцлох шашны ариун газрууд

Сүүлийн жилүүдэд шашны аялал жуулчлалын салбар их хөгжиж байгаа билээ. Бурханд итгэдэг хүмүүсийн тоо нэмэгдэх тусам шашныг сонирхох хүний тоо улам ихсэж байгаа. Шашны сүм, дугана байрладаг газрууд үнэхээр сайхан байдаг. Тэр газар ямар ч шашинтай байж болно. Гэхдээ орчин нь бүгд л их гоё байдаг. Хүмүүс бурханд итгэхийн тулд, өвчнөө анагаахын тулд, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд сүм дуганд ирдэг. Ингээд зарим нэг алдартай сүм дуганы талаар танилцуулъя.

Дэлхийн онцлох шашны ариун газрууд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа



Та Прум Та Прум нь Ангорд байрладаг сүмийн нэг юм. Энэхүү сүмийг Камбоджийн бурхан Вишна-д зориулагдан барьжээ. Прум нь МЭө 12-р зууны үед Кхемийн хаан Жаяварман ҮII зарлигаар түүний ээжийн гэгээн дурсгалд зориулан баригдаж байсан аж. Хэдийгээр алслагдсан зайд оршдог ч энэхүү сүм нь жуулчдын сэтгэлийг татаж чадаж байгаа билээ. Жуулчид хаягдсан, балгас болсон энэхүү олон мянган жилийн түүхтэй сүмийг ирж сонирхох ихэд дуртай байдаг аж.



Кааба Исламчуудын хувьд Кааба нь шашны хамгийн гол сүм юм. Кааба гэдэг Араб хэлнээс орчуулбал “хайр хүндэтгэлээр хүрээлэгдсэн өндөр газар” гэсэн утгатай юм байна. Энэхүү сүмийг Мухаммедээс ч өмнө үед баригдсан гэж үздэг. Эрт дээр үед энд Арабын бурхдын хөшөө байдаг байжээ. Саудын Арабын Мекка хотын Лалын сургаалийн сүмийн Төв хэсэгт Кааба байрладаг.



Боробудур XIX зууны үед Бороубудурыг Индонезийн Ява аралд анх олж илрүүлжээ. Энэхүү сүм нь дотроо гайхалтай зохион байгуулалттай бөгөөд дотор нь 504 Буддагийн баримал, ойролцоогоор 2700 гаруй товгор барималтай юм. Боробудурын түүх одоог хүртэл нууц байгаа. Хэн? Хэрхэн? Юуны тулд бариулсан нь мэдэгдэхгүй хэвээр. Мөн ийм сайхан сүм яагаад хаягдаж орхисныг хэн ч мэдэхгүй байгаа юм. Боробудур нь Индонезийн жуулчдын

Сүүлийн жилүүдэд шашны аялал жуулчлалын салбар их хөгжиж байгаа билээ. Бурханд итгэдэг хүмүүсийн тоо нэмэгдэх тусам шашныг сонирхох хүний тоо улам ихсэж байгаа. Шашны сүм, дугана байрладаг газрууд үнэхээр сайхан байдаг. Тэр газар ямар ч шашинтай байж болно. Гэхдээ орчин нь бүгд л их гоё байдаг. Хүмүүс бурханд итгэхийн тулд, өвчнөө анагаахын тулд, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд сүм дуганд ирдэг. Ингээд зарим нэг алдартай сүм дуганы талаар танилцуулъя.

анхаарлыг татсан газрын нэг юм. Буддагийн шат болгонд мөргөж явснаар аз жаргалыг бэлэглэнэ гэж үздэг юм байна.



Лас-лахасын сүм Дэлхийн хамгийн гоё сүмүүдийн нэг болох Лах-лахас нь 1916 онд ердөө нэг зууны өмнө Ариун Мария-гийн ирсэн газар баригдсан гэж үздэг. Энэхүү сүмийн хажууд нэгэн агуй байдаг байжээ. Хүмүүс энэ агуйг үргэлж тойрж гардаг байсан юм. Гэтэл нэгэн өдөр Мария хэмээх нэгэн бүсгүй хэлгүй дүлий охиноо дагуулан явж байгаад энэ агуй дээр ирж суусны дараахан түүний охин хэлд орж энэ агуйн талаар ярьж гэнэ. Тэгээд энэ чулуун дээр тэр эмэгтэй болон хүүхдийн зураг үлдсэн гэж үздэг.



Ариун София Стамбул дахь Ариун Софиягийн сүм нь гайхамшиг л гэсэн үг. Тэрээр бурханд төдийлөн итгэдэггүй хүмүүсийг ч алмайруулдаг юм. Энэхүү сүм нь үнэхээр атаархмаар түүхтэй газар ажээ. МЭ IҮ зуунд Констатин I хааны үед босоон Христийн сүмтэй хамт баригдаж эхэлсэн юм. Нэг хэсэгтээ энэ нь хамгийн гол сүм байсан юм. Гэвч Петрын сүм гарж ирснээр бага зэрэг мартагджээ. 1453 онд Константинополь туркуудэд эзлэгдсэний дараа энэ сүмийг мөргөлийн газар болгосон байна. 1935онд энэхүү сүм нь музей болсноор жуулчдын анхаарлыг ихэд татах болжээ.



Ариун Петрын сүм Дэлхийн католик шашинтны хамгийн үзэсгэлэнтэй сүмүүдийн нэг болох Ариун Петрийн сүм нь Ватиканд байдаг. Энэ нь XҮII зууны үед баригдсан христианчуудын агуу сүмүүдийн нэг юм. Петрийн сүм нь хамгийн гоё архитектуртай газраас гадна томоохон мөргөлийн газруудын нэгд ордог. Энэхүү сүмд нэг дор 60 мянган хүн багтах боломжтой. Шүтээний доор нь Петрийн бунхан байдаг гэж үздэг.



Апполоны сүм Апполоны сүм нь яг 3500 жилийн өмнө баригдсан бөгөөд одоог хүртэл мартагдаагүй байна. Грекчүүд Апполоныг дэлхийн төв гэж үзэж байсан ба тэд бусад мөргөлчидтөй адилаар зөгнөлийг сонсохын тулд ирдэг байсан. Энд ирж мөргөснөөр тэд бурхадтай харьцаж байна гэж үздэг байжээ.



Махабодхи сүм Махабодхи нь дэлхийн хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлдэг газрын нэг юм. Мөн Буддын шашинтнуудын хувьд хамгийн ариун газар нь юм. Жилийн жилд Махбодхид мянга мянган буддын шашинтнуул, аянчид, жуулчид ирдэг. Энэ газар Сиддхартха Гаутама Будда болж гэгээрсэн гэдэг итгэдэг. 2002 онд энэхүү сүмийг ЮНЭСКО-ийн хамгаалалтанд авжээ.



Луксорын сүм Луксорын сүм нь гайхалтай бас шидийн мэт газар юм. Энэхүү сүм нь бүхэл бүтэн тосгон багтахаар тийм том хэмжээтэй аж. XIҮ зуунд баригдсан энэ сүм нь Египетийн хамгийн том бурхнуудын нэг болох Амонд зориулагдан баригджээ. Шөнө болохоор Луксорын сүмийг тойроод олон зуун гэрэл асаж жуулчдад хэзээ ч мартагдахааргүй сэтгэгдэл үлдээдэг байна.



Парисийн бурхны сүм (Парисын дарь эхийн сүм) Парисийн бурхны сүм нь дэлхийд алдартай сүмүүдийн нэг юм. 1163-1250 оны үед баригдсан готик архитектурын дурсгалтай барилга юм. Түүхийн олон үйл явцад энэхүү сүм хэд хэдэн удаа гэмтэж байсан ч дахин засварлагдаж байжээ. өнөөдөр энэ сүм Францын яалал жуулчлалын нэг томоохон хэсэг бөгөөд сүсэгтэн болон жуулчид их ирдэг газруудын нэг юм.Сүмийн өндөр нь 35м, урт нь 130м, өргөн нь 48м юм байна.



5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()