Шанхайн тэнгэр баганадсан байшин Цзинь Мао

Шанхайн төв хэсгийн эсрэг талд байрлах Пудонг шинэ хороололд Цзинь Мао (Jin Mao) хэмээх тэнгэр баганадсан барилга сүндэрлэдэг. Хотын санхүү арилжааны төвийн баригуудаас ч өндөр. Цзинь Мао хэмээх тэнгэр баганадсан барилга одоохондоо хятадад 1 дүгээрт, дэлхийд 4 дүгээр байранд жагсаж байна. 400 м өндөр бөгөөд 88 давхар ажээ. 52 дугаар давхарт янз бүрийн офисууд 123,000 м2 талбай эзлэн байрладаг. 10,000 хүний ажлын байртай. Дараагийн 35 давхарт дээд зэрэглэлийн 555 зочный өрөөтэй. Энэ барилгад дэлхийд хосгүй дугуй атриум интерьер бий. 27 метр диаметртэй. Ороомог хэлбэрээр дээшээ дээвэр рүүгээ 142 метр өгссөн шатан хонгилтой юм байна.

Шанхайн тэнгэр баганадсан байшин Цзинь Мао
ХЯЗГААРГҮЙ АМЬДРАЛ!
Хаах
Сурталчилгаа



www.caak.mn (23 фото)

Малайзийн Петронас хэмээх тэнгэр баганадсан барилгын нэг адил Цзинь Мао цамхагийн пропорци 8-ын тоогоор билэгдэн баригдсан. Учир нь хятадын соёлд энэ тоо сайн сайхныг билэгддэг. Жишээ нь, 88 давхар. 16 сегментийн нэг бүр нь 16 давхар сууриныхаа 1/8-тэй тэнцэнэ. Уг барилгыг 8 өнцөгтэй 8 хээнцэр баганатай, 8 ган баганатай бетонон төв нуруун дээр зангиджээ. Цамхагийн оройноос доош ёроолгүй мэт толгой эргэм 21 дүгээр давхарт байрлах одон орон судлалын обсерватори харагдана. Лифт өндөр хурдтайгаар 1 минут хүрэхгүй хугацаанд зочдыг 1 дүгээр давхраас 21 дүгээр давхрын обсерваторид авчирна. Эндээс тэнгэрийн хааяа үзэсгэлэнтэй сайхан харагдана. Гангаар хийсэн цамхагийн орой өдрийн цагт гаднаас гэрэл дотогш хугалан оруулдаг шилэн оройгоор дуусдаг. 

www.caak.mn (23 фото)


Офисуудыг 60 лифт, 18 урсдаг шат үйлчилдэг. Цзинь Мао цамхагийн архитектур нь азийн уламжлалтай. Аажмаар хумигдаж буй тэгш өнцөгтэй байдаг нь хятадын соёлыг билэгшээн хүндэтгэж буй хэрэг. Цзинь Мао цамхаг Шанхайн бусад барилгуудтай нийлэн эдийн засаг нь тогтвортой хөгжиж буй БНХАУ-ын хөгжилд энэ хотын үүргийг илтгэн харуулдаг. 2 давхар өндөртэй тэнцэх 3 ган хийцийн ноён нуруу 6 давхрын багануудыг нэгтгэж, нэмэлт аюулгүй байдлыг бий болгоно. Барилгын суурь газар руу 83,5 м гүн суулгасан нийт 1062 ган багана дээр тогтоно. Цамхагийг барьж эхлэж байхад эдгээр багана газрын байгууламжид урьд өмнө хэрэглэж байгаагүй хамгийн урт хэмээн тооцогдож байв. Баганууд гадуураа газар руу 19,6 м суусан 4 м зузаантай бетоноор бэхлэгдсэн. Суурийн фундаментыг хүрээлсэн хана 1 м зузаан, 36 м өндөр. 558 м үргэлжилсэн. 20 ширхэг 500 м² бүхий бетонон арматураас бүрэлддэг.

www.caak.mn (23 фото)


"Цзинь Мао"-гийн давхар бүр 16 хэсэгт хуваагддаг. Харин фундамент нь 8 талт хэлбэртэй. Үүнийг тойроод 16 баганатай (8 гоёмсог хийцийн, 8 ган хийцийн). Байшинг тойроод 3 эгнээ ган нуруунууд багануудыг эх биетэй нь холбож өгдөг. Нуруу бүр 2 давхартай тэнцэхүйц өндөртэй. "Цзинь Мао" хар салхи болон газар хөдлөлтийг тэсч чадах шинэлэг системтэй. Туршилтаар энэхүү цамхаг 200 км/цагийн хурдтай салхи, Рихтерийн шаталбараар 7 баллын хүчтэй доргилтыг тэсэх нь тогтоогджээ. Ган багана болон бассейныг бэхлэх зорилгоор 57 дахь давхарт байрлуулсан амортизатор систем цамхагийг бага зэрэг зөөлөн "ганхуулдаг". Цамхаг төвөөсөө ямар нэг хохирол үзүүлэхгүйгээр 75 см хазайж ганхдаг. Цамхаг гадна талаараа боржингоор бүрхэгдсэн. Гоёмсог харагдуулахын тулд бууруулагч шил бүхий гэрэл ойлгогч материалуудыг өргөн ашигласан. Цамхагийн гадуур ган болон хөнгөн цагаан торлог бүрхүүлтэй. Хамгийн гадна талын хана зэвэрдэггүй ган болон хөнгөн цагаан торлог үүсгэх хоолой, боржингоор хүрээлэгдсэн.

www.caak.mn (23 фото)


"Цзинь Мао"-г албан ёсоор 1998 оны 8 дугаар сарын 28-нд нээжээ. Энд бас л 8-ын тоог билэгшээжээ. 1999 оноос цамхагийн бүхэн хүчин чадлаар нь ашиглаж байна. "Цзинь Мао" голдоо 27 метрийн диаметр бүхий дугуй орон зайг үүсгэдэг 142 метр өндөртэй атриум төв орон зайтай. Дээд давхартаа 5 од бүхий Hyatt зочид буудалтай. Үүнээс арай доогуур Шанхайн том пүүсүүдийн офисууд байрладаг. Цамхагийн орой дээрээс сая гаруй хүнтэй хотыг алган дээр юм шиг харахад зориулсан талбайтай.

www.caak.mn (23 фото)


Энэ барилгыг захиалагч 530 сая доллараар бариулсан байх хэмээн шинжээчид үзэж байна. Энэ цамхагийн ашиглалтын зардал одоогоор 121,000-аас дээш доллар зарцуулж байна. Хотыг харах талбайгаас харахад ийм байдалтай байна.

www.caak.mn (23 фото)


Барилга дээрээс ойр орчин ингэж харагдаж байна.

www.caak.mn (23 фото)



www.caak.mn (23 фото)


www.caak.mn (23 фото)


www.caak.mn (23 фото)


www.caak.mn (23 фото)


www.caak.mn (23 фото)


www.caak.mn (23 фото)


www.caak.mn (23 фото)


www.caak.mn (23 фото)


www.caak.mn (23 фото)


www.caak.mn (23 фото)


www.caak.mn (23 фото)


www.caak.mn (23 фото)


www.caak.mn (23 фото)


www.caak.mn (23 фото)


www.caak.mn (23 фото)


www.caak.mn (23 фото)


0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()