Нарны аймгийн хамгийн өндөр уул

Нарны аймаг дээр маш олон тооны сонин содон үйл явц болдог билээ. Үүний нэг нь энэхүү Олимп (Olympus) хэмээх нарнй аймгийн хамгийн өндөр уулын тогтоц юм. Олимп нь Марс гариг дээр унтарсан галт уул юм. Гаригийн ойролцоо судалгааны робот очихоос өмнө үүнийг “Цасан уул” хэмээн үзэж байжээ. Харин сансарын машин очсоноор Олимп нь нарны аймгийн хамгийн өндөр уул болохыг тогтоожээ. Та бүхэн одоо нарны аймгийн олон гаригууд дээрх хамгийн өндөр Уултай илүү ойроос танилцах гэж байна. Өндөрийг нь та хэд гэж таамгалж байна?...

Нарны аймгийн хамгийн өндөр уул
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа




Олимп уулын өндөр нь ойролцоогоор 27 км (27,000 метр) ажээ. Дэлхий дээрх уулнуудаас хэд дахин өндөр гэсэн үг. Олимп уул нь 540 км өргөнтэй бөгөөд тойроод 7км-ийн томоохон налуутай. Энэхүү томоохон налуунууд үүссэн шалтгааныг одоохондоо тогтоож амжаагүй байна.



Олипийн галт уулын давалгааны урт нь 85км, өргөн нь 60км юм. Давалгааны гүн нь 3км хүрдэг бөгөөд энэ нь 3 тогооны нийлбэр юм. Дэлхийн томоохон тооцогдох Мауна Лоа-ийн галт уулын дэргэд энэхүү галт уулын диаметр нь 6,5 км юм.



Олимпийн орой дээр буй агаарын даралт нь ердөө л 2% байгаа нь марсын дундаж түвшинтэй ойролцоо бөгөөд харин Эверэстийн орой дээрх даралт нь 25% юм байна.



Олимп хэтэрхий том талбайг эзэлдэг учраас түүнийг гаригийн дээрээс бүтнээр нь харах боломж үгүй билээ. Тиймээс олимпийг бүхлээр нь харахыг хүсвэл агаар дээрээс эсвэл орбитаас л харж болох юм байна.







13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()