Барсын хийд

Барсын хийд нь Тайландын Бангког хотоос 2-3 цаг явах зайд, Канчанабури хотоос холгүйхэн оршдог. Өглөөний цагаар барсыг хооллож, усанд оруулж, тэдэнтэй тоглодог бол үдээш хойш жуулчдад толилуулдаг байна. Жуулчид барстай хамт зурагаа даруулж, заримтай нь усан санд хамт тоглодог ажээ. Хийдийн барсыг чанасан тахиан мах юмуу муурны хоолоор тэжээдэг. Энэ бол насанд хүрсэн эр хүнийг сонгино, жимсээр хооллохтой л ижил зүйл юм. Гэхдээ тэднийг шинэхэн түүхий мах, цусны үнэрт дасгахгүйн тулд ийм хүнсээр хооллодог байна.

Барсын хийд















Өмнө нь хийдийн эзэмшлээр барс чөлөөтэй явж, хийдийнхэн барсдаа илүү анхаарал тавьдаг байжээ. Харин одоо тэд жуулчдыг илүү анхаарах болж, мөнгөний төлөө явах болсноор байдал бага зэрэг бүрхэг талруугаа эргээд байна.



Энэхүү хийд нь анх өвдөж шархадсан, өнчин золбин амьтдад туслах зориулалтаар байгуулагджээ. Хамгийн анх өнчирсөн хоёр бяцхан барын зулзагыг авч ирсэн нь хэдэн жилийн дараа 17 болж үржсэн байна. Харин ахиад хэдэн жил өнгөрөхөд хийдэд 85 бар амьдрах болжээ. Энэ 85 бар тэнгэрээс унаад ирсэн үү, эсвэл хээрээс хүрээд ирчихсэн юм болов уу?



Энэ бол цэвэр эдийн засгийн үүдэлтэй тоо толгойн олшролт гэж үзэж байгаа аж. Барсыг тэд циркийн амьтан мэт ашиглаж, жуулчдыг татахыг зорилгоо болгох болжээ. Хийдийн хүмүүс барстай тийм ч сайхан харьцдаггүй талаар мэдээлэл ч бас байдаг аж. Тэд барсыг хүмүүст арилжиж, дуулгавартай номхон байлгахын тулд хар тамхи хүртэл өгдөг байна. Барсыг жижигхэн торонд, гинжилж байлгадаг аж. Газар газрын сайн дурын ажилчид барсын хоол ундыг залгуулах, өтөг баасыг нь цэвэрлэх гээд бүх хар бараан ажлыг хийдэг байна. Харин хийдийн лам нар жуулчдын халаасыг хоослож, хийдээр дэмий сэлгүүцэн, биен дээрхи шивээсээрээ гайхуулан алхдаг гэнэ.









Жуулчдын хувьд ч гэсэн байдал тийм ч тааламжтай биш ажээ. Жуулчид уртаас урт дараалалд зогсон байж хийдийн хашаанд орсныхоо дараа барсын зургийг дарах эрхгүй байдаг. Харин хийдийн ажилчид тэдний хувийн аппаратнуудыг хурааж аваад, барстай хамт байгаа зургийг нь дарж өгдөг байна.

































































Хийдэд мөн бух, хандгай, шувууд гээд олон төрлийн өөр амьтад байдаг. Энэ хийдийн барс том биетэй л болохоос биш гэрийн эрх муужгай шиг л эрхэлж тоглодог байна. Мөн энд нэг ширхэг шилүүсний зулзага байдаг.































3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()