Испаний Манхэттен Бенидорм

Бенидорм бол Испани улсын Газрын дундад тэнгис талын эргийн Коста Бланка дүүрэгт Валенсигаас 140 км-ийн зайд оршдог. Бенидорм Испани төдийгүй “Европын жуулчлалын үзэсгэлэнт газар” хэмээн тооцогддог. Европын хотуудын дунд зөвхөн Парис болон Лондон л зочид буудлаараа толгой цохидог, дараа нь Бенидорм ордог гээд төсөөлөхөд үнэхээр сонирхолтой. Ингээд европ, дэлхийн аварга Испани улсын Манхэттен-тэй танилцацгаая.

Испаний Манхэттен Бенидорм
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа





Бенидорм хоёр наран шарлагын газрын дунд байрладаг. Ливанта гэхэд л (2 км урт, өргөн нь 75 м)...



Харин Поньенте 3 км урт, өргөн нь 105м. Энэ наран шарлагын газар олон улсын чанарын "Цэнхэр далбаа" тэмдэгтэй.



1950-иад оны үеэр Бенидормын хүн ам 2,500 гаруйхан байв. Харин 1970-аад оноос энд аялал жуулчлал өрнөснөөр байдал эрс өөрчлөгдсөн. Одоо Бенидормд барилга байшин олноор сүндэрлэж хотын хүн ам 70,000 хол давж байна. Энэ хотод жилд 600,000 гаруй жуулчид ирдэг.



Испанид хамгийн өндөрт тооцогддог "Гранд Отель Бали" (186 метр) нэртэй өндөр тэнгэр баганадсан байшин энд байдаг. Энэ цамхаг дээрээс хотын байдал ингэж харагддаг.



Бенидорм бол Европд хамгийн өндөр байшингуудтай хот. Энд 150 гаруй байшин 20-иос дээш давхар баригдсан.



Зун хотын дундаж температур +26°C, өвөл +15°C-д хүрдэг.



La Cala de Finestrat усан буудал.



Бенидорм -д жилд 3000 гаруй цаг нарлаг өдрүүд налайна.



Мальпас наран шарлагын газар



Бенидорм 100 гаруй зочид буудалтай. Эдгээр буудлууд наран шарлагын газрыг даган хүрээлдэг. Шөнийн Бенидорм Коста-Бланкагийн эргийн зугаа цэнгээний гол төв.













Одоо Бенидормд 52 давхар орон сууцны "Residencial In Tempo" хороолол баригдаж байна.












Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()