Хүн төрөлхтний бүтээлүүд

1899 онд америкийн патентын товчооны бүрэн эрхт тусгай төлөөлөгч Чарльз Дюэлл хэлэхдээ: «Хүн төрөлхтөн бүтээж болох бараг бүх зүйлээ аль хэдийн бүтээчихсэн» -гэжээ. Та бүхэндээ толилуулж буй энэ нийтлэлд шинжлэх ухаан техникийн талаар эрдэмтэд болон янз бүрийн мэргэжлийн хүмүүсийн өгсөн үнэлэлт дүгнэлтийг харуулах болно. Нийтлэлийг бүрэн уншиж дууссаны дараа та эдгээр хүмүүс яагаад ингэж ярив, одоо ямар байгаа талаар санал бодлоо бичээрэй.

Хүн төрөлхтний бүтээлүүд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа



Усан онгоц
Францын эзэн хаан Наполеон техникт итгэдэггүй нэгэн байв. Тэрбээр Фултоны бүтээсэн уурын усан онгоцныг дараах байдлаар тайлбарлажээ. «Та нар усан онгоцны тавцан дор гал өрдөж байна. Ингэлээ гэд усан онгоц урсгал болон салхи сөрж явж чаддаг болох уу? Уучлаарай, надад ийм дэмий зүйлээр оролдох зав алга» гэжээ.




Уурын тэрэг

1864 онд I Вильгельм кайзер уурын тэргийг их л оновчтой анхны шүүмжлэлийг өгчээ. «Уурын тэргээр Берлинээс Потсдам руу 1 цагийн дотор хүргэнэ гэхэд хэн ч мөнгө төлөхгүй. Учир нь ямар ч хүн морь унаад нэг өдрийн дотор энэ аялалыг бүр үнэ төлөхгүйгээр хийж чадна».




Телефон

1878 онд Western Union компани (санхүү, харилцаа холбоо) ажилтнуудынхаа дунд нэгэн бичгийг сонордуулжээ. Энэ бичигт: « Энэхүү «телефон» гэдэг зүйл олон дутагдалтай учраас холбооны найдвартай хэрэгсэл болж чадахгүй байна. Манай пүүсийн хувьд энэ зүйл ямар ч сонирхол татахааргүй зүйл» гэжээ. Харин үүний хариуд тэр үеийн английн шуудангийн ерөнхий инженер Уильям Прис хэлэхдээ: «АНУ-д телефон хэрэгтэй. Бидэнд хэрэггүй. Учир нь манайд шуудан зөөдөг эрэгтэй хүүхэд олон бий» -гэжээ.




Авто машин

1909 онд Генри Фордын хуульч түүний авто машины компаний хамтран эзэмшигч болохоор шийджээ. Гэтэл түүнийг Мичиганы хадгаламжийн банкны Ерөнхийлөгч ятгаж: «Чи ийм зүйл битгий хий. Морь хэзээ ямагт байсан. Байсаар ч байх болно. Авто машин бол одоохондоо цаг зуурын шинэ зүйл болохоос биш урт насгүй» -гэж хэлж байжээ.




Онгоц

Ах дүү Райтуудыг нисэхээс 18 сарын өмнө нэрт эрдэмтэн Саймон Ньюкомб онгоцыг ийнхүү шүүмжилж байв. «Онгоц эв хавгүй зүйл. Нисэх нь юу л бол...». 1895 онд Английн шинжлэх ухааны нийгэмлэгийн тэргүүн лорд Кельвин хэлэхдээ: “нисдэг төхөөрөмжүүд агаараас хүнд учир нисэх боломжгүй” -гэжээ.




Радио

Мөн өнөөх лорд Кельвин 1897 онд хэлэхдээ: “Радио ямар ч ирээдүйгүй” гэжээ. Дэлхийн томоохон радио корпорацийг үндэслэгч белорусси гаралтай Дэвид Сарноффын түншүүд түүний корпорацид хөрөнгө оруулалт хийж байгаадаа их л тээнэгэлзэж байсан гэдэг. «Энэ утасгүй хөгжим тоглуулагч ашиг өгөхгүй. Хэнд хаягласан гэдэг нь тодорхойгүй радио мэдээнд хэн мөнгө төлөх болж байнаа?» -гэжээ.




Усанд шумбагч онгоц

Нэрт зөгнөлт зохиолч Герберт Уэллс 1901 онд бичихдээ: «Би зөгнөлт зохиолч хүн. Юунд ч хэрэггүй, тэгээд бас өөрийн багийг агааргүйдүүлж сайн дураараа тэнгист живүүлдэг онгоцыг төсөөлж чадахгүй байна» -гэжээ.




Танк

1916 онд английн фельдмаршал Дуглас Хейг танкийг зад шүүмжилжээ. «Морин цэргийг хүнд хүчир төмөр ачааагаар солино гэдэг утгагүй зүйл. Үүнийг бүтээгчид төр улсаасаа урвасан дайтай зүйл хийж байна» -гэжээ.




Кино

Warner Brothers-ийг үндэслэгчдийн нэг Гарри Уорнер 1927 онд хэлэхдээ: «Жүжигчдийн хоорондын яриаг хэн сонирхох юм бэ?» -гэжээ. Гэтэл 2 жилийн дараа дуутай кино дуугүй киногоос олон дахин давж гарчээ.




Атомын бөмбөг

Уинстон Черчилль 1939 онд цэргийн зориулалт бүхий атомын урвалын талаар хэлэхдээ: «Энэ эрчим хүч ердийн тэсэлгээний бодистой харьцуулбал нэг их давахгүй байх. Эвдлэн сүйтгэх нь юу л бол доо» -гэжээ. 1945 онд адмирал Уильям Лихи Ерөнхийлөгч Трумэнийг ятгаж: «Энэ бол хамгийн утгагүй тэнэглэл. Атомын бөмбөг хэзээ ч дэлбэрэхгүй. Би тэсэлгээний шинжээчийн хувьд хэлж байна» -гэжээ




Телевиз

Радиогийн хөтлөгч Мэри Сомервиль телевизийг дүрс л гялалзахаас өөр ямар ч ирээдүйгүй хэмээн үзэж байв. 20th Century Fox компаний продюсер Дэррил Занук: «Телевиз удаан тогтохгүй. Хүмүүс орой бүр модон хайрцаг руу гөлөрөхөөс залхана» -гэжээ.




Компьютер

Хүмүүс компьютерын талаар, IBM корпорацийн Томас Уотсон: «Дэлхийн зах зээл дээр 5 компьютер л эрэлттэй» (1943 он), Билл Гейтс: «640 килобайт бүх хүмүүст хангалттай хүрэлцэнэ» хэмээн хэлсэн гэцгээдэг. Эд нар ийм үг хэлсэн гэдэг нь юу л бол... Гейтс өөрөө үүнийг хэлсэн гэж зөвшөөрдөггүй. Уотсоны хэлсэн үгийг хэн ч батлаж чадаагүй. Гэвч IBM-ийн дараагийн захирал 1968 онд микропроцессор бүтээнэ гэдгийг дуулаад: «Энэ ер нь юунд хэрэгтэй юм бэ?» гэж уулга алдсан гэдэг. Түүний хамтран зүтгэгч Digital Equipment Corporation-ыг үндэслэгч Кен Олсен хэлэхдээ: «Хэн ч гэртээ ийм юмыг аваад тавихыг хүсэхгүй байх» -гэжээ.




3
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()