Нэгэн гэр бүлийн сонирхолтой уламжлал

Таны харж байгаа дээрх зураг дээр Их Британий нэгэн ээж болох Шанталь нь охидтойгоо хамт авахуулжээ. Энэ гэр бүл маш сонирхолтой бөгөөд солиотой гэмээр заншилтай. Хэрэв та зурагнуудыг анхааралтай ажиглавал тэдний уламжлалыг олж мэдэх болно. Дэлгэрэнгүй дээр энэ гэр бүлийн сонин заншилын талаар илүү тодорхой бичсэн байгаа. Хорвоогийн чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэм сонин хачин мундахгүй юм даа.

Нэгэн гэр бүлийн сонирхолтой уламжлал
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа



Энэ солиотой гэр бүлийн эмэгтэй гишүүд нь бүгд заавал хөх томруулах хагалгаанд ордог заншилтай юм байна. Одоо тэд хамгийн бага охин болох 14 настай Бритни-гээ бас ийм хагалгаанд оруулахаар төлөвлөж байгаа ажээ.



Өдгөө 53 настай Шанталийн хөх нь дөрвөн удаагийн мэс заслын дараагаар 5 размерт хүрээд байгаа юм. Түүний 30 настай охин Эмма нь гурван хагалгааны дараа мөн ижил үр дүнд хүрээд байгаа ажээ. Бусад гурван охиных нь хөхний хэмжээ одоохондоо арай бага байгаа юм. Гэхдээ ахин хагалгаанд орох төлөвлөгөө гурвууланд нь бий. Энэ гэр бүлийн гишүүд нийлбэр дүнгээрээ 13 хөхний хагалгаанд ороод байгаа аж. Мөн тэдэнд нийт 3 литр силиконд агуулагдаж байгаа юм гэнэ.











Энэ гэр бүл дэхь мэс засалд ороогүй цорын ганц эмэгтэй бол одоогоор дунд сургуульд сурч байгаа Бритни юм байна. Тэрээр ээж болон эгч нар шигээ хиймэл хөхтэй болохын тулд насанд хүрэх цагаа хүлээх хэрэгтэй юм. Ээж нь отгон охиноо гэр бүлийн уламжлалыг нь эвдэхгүй хэмээн найдаж байгаа гэнэ.











Шанталь нь мөн дөрвөн хүү төрүүлжээ. M-Port онлайн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ гэр бүлийн эрчүүд нь одоохондоо биеийнхээ ямар нэгэн хэсгийг томруулах хагалгаанд орох бодолгүй байгаагаа мэдэгджээ.

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()