Suicide Girls-ын тухай

Эдүгээ биендээ шивээс, цоолбор хийлгэсэн хүмүүсийг нийгэм хүлээн зөвшөөрнө гэдэг нь хэний ч толгойд орж байгаагүй зүйл. Suicide Girls төсөл 2001 онд анх дэд соёлын нэгэн фан-сайтын хэлбэрээр эхлэж ингэтлээ хурдан өснө хэмээн хүмүүс төсөөлж байсангүй. Шивээс цоолбор хийлгэсэн олон охид бүсгүйчүүд тамхи татахгүй, архи уухгүй, мах иддэггүй. Шивээс хийлгэж камерын өмнө нүцгэлэх нь тэдний хувьд асуудал биш. Ахмад хүмүүс эд нарыг гайхан харж ёс суртахуунгүй болж дээ хэмээн ярих тохиолдол бий. Гэхдээ энэ зүйлийг арай өөр өнцгөөс харах юм бол ертөнцийн моод өөрөө ийм хэлбэрт хөгжин ирсэн гэж үзэхээс өөр аргагүй.

Suicide Girls-ын тухай
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа






Эротик болон порно зэрэг нь ухаан нь задарч гүйцээгүй залуу үеийн хэнд ердийн зүйл болон сууж байхад архи тамхи хөнгөн мансууруулагч байсан байр сууриа алдаж эхлэж байгааг төвөггүй ажиглаж болно.




Suicide Girls төслийн бүх модель хүүхнүүд жирийн нэг бүсгүйчүүд. Дийлэнх нь америк бүсгүйчүүд. Энд тусгайлан уригдсан од, хулхи одод байхгүй. Төслийг зохион байгуулагчид зориуд хэн нэгнийг эрж хайж байсангүй. Учир нь өдөр бүр төсөлд ирж байсан гэсэн олон зуун анкетаас шилж сонгох л үлдэж байв. Сүүлдээ оролцогчид олон болж «өөрийгөө золиослогч охидын» ээлжит зургуудыг 8 цаг тутам нийтлэхээс өөр аргагүй болжээ.




Suicide Girls-ын шүтэн бишрэгчдийн дунд энэ «клуб»-т орохыг хүссэн эрэгтэйчүүд байхаас гадна эмэгтэйчүүд ч тааралддаг. «Плейбой» сэтгүүлийн хуудсанд ч ийм зураг гардаггүй. «Плейбой» олны дунд нэртэй ч залуу хүмүүсийн дунд тийм ч их өргөн дэлгэр чухал зүйл биш.




Suicide Girls портал нь нийгмийн интернет сүлжээ бөгөөд өөрийн блог, форум, «чат-роом» болон соёл урлагийн нэртэй хүмүүстэй хийсэн ярилцлагыг байнга багтаадаг. Жишээ нь, эдгээрийн тоонд Леди Гага, Жонни Депп, Бенисиодель Торо, Мэрилин Мэнсон, Роб Зомбигэхмэторно. Загварууд өөрсдийн биеэ харуулахаас гадна бусадтай адил тэгшээр харьцаж туршлага солилцдог. Дээрх төслийн сайтын бүх агуулгад нэвтрэхийн тулд сар бүр 4$ төлөх хэрэгтэй байдаг.




Suicide Girls төсөл үнэхээр арилжааны томтөсөл болж чадсан. Энэ төсөлд бизнесийн бүх зүйл бий. Үүнд: ном, сэтгүүл, радио нэвтрүүлэг, хувцасны моодны нэвтрүүлэг, янз бүрийн гоёл чимэглэл хэрэгслүүд, мультимедиа-релизүүд, шивээснүүд гэх мэт. Үүнээс гадна Suicide Girls-ын оролцогчид АНУ-д аялан тэнд Suicide Girls Party зохион байгуулдаг.




Suicide Girls-ын эгнээнд багтдаг загваруудын тоо аль хэдийн 2000 холдавжээ. Эдгээрийн тоонд электроклеш-идол Таинг Тиффани (түүний «Drownin’» трекийг хөлбөм бөгийн FIFA 12 симуляторт үзэж болно). Мөн энд мэргэжлийн загвар Одри Китчинг, эрэгтэйчүүдэд зориулсан сэтгүүлийн байнгын зочин Меллис Кларк болон бусад хүмүүсийг олж харж болно.




«Тачаангуй байдал» үнэхээр өөр зүйл болон хувирчээ.Энэ тачаангуйн илрэл мөнүү? Яагаад амьдрал нь хангалуун бүсгүйчүүд энд ирж зургаа авахуулдаг юм болоо гэсэн асуулт аяндаа гарч ирнэ.






























10
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()